УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн “Шийдэл” төслөө үргэлжлүүлж байна. Тодруулбал, тэрбээр өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйтай хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны зарим иргэдэд газрын гэрчилгээг нь гардуулж өгчээ.
Тус төслийг Х.Нямбаатар гишүүн дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа 2014 оны сүүлээр эхлүүлсэн бөгөөд иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах мөн газрын асуудлыг нь шийдвэрлэх гэсэн үндсэн хоёр чиглэлийг тусгасан байна.
Ингэснээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны зарим иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж, эзэмших эрхийн гэрчилгээг нь олгосон байна. Ингэхдээ тухайн газар дээрээ олон жил амьдарсан хэдий ч газрынхаа гэрчилгээг авч чадаагүй байсан иргэдийг хамруулжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Би дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг эхлүүлж манай баг хамт олон 6000 орчим иргэний өргөдлийг хүлээн авч байсан. Тухайн үедээ 4000 орчим иргэний асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл иргэд маань намайг УИХ-ын гишүүн болчихсон болохоор энэ ажил зогссон гэж бодоод байх шиг байна. Өнөөдрийн энэ үйл явдал энэ ажил маань зогсоогүй үргэлжлээд явж байгааг харуулах болов уу” гэж байсан юм.
Түүнчлэн эрхэм гишүүн уулзалтынхаа үеэр иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсож, УИХ-ын чуулган болоод байнгын хороодоор хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар тайлбарлаж байлаа.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Энэ Х.Нямбаатар гэдэг нөхөр ёстой увайгүй эр байна лээ дээ өнгөрсөн зун Хэнтийд болсон зүүн бүсийн хурдан морины уралдааныг будилуулсан хүн дээ Морины комиссоосялгаж үлдээсэн эрлийзүүдийг явуулах гэж Комиссын дарга онцгой байдлын хурандаа Д.Батжаргалыг олон түмний дунд элдвээр доромжилж, дарамталж байгаад бох эрлийзүүдийг явуулсан. Үр дүн нь Галшар сумын уяач Л.Очирбатын шарга хязааланг 3-н эрлийз үрээгээр тэлүүлж алсан гэмт хэрэгтэн байгаа юм