АН-ын Их хурал СТӨ-нд яг одоо үргэлжилж байна. Тус намын Их хурлын төлөөлөгчид өнөө өглөө Чингис хааны хөшөөнд цэцэг өргөсөнөөр Их хурал морин цагт эхэлсэн юм.
Их хурлыг Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга даргалж байна. Энэ удаагийн Их хурлаар намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэргийг хэлэлцэхээс гадна тус намын хамгийн чухал сэдэв болох намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тус тус хэлэлцэх юм.
Дөнгөж сая Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн ба ирээдүйн талаар илтгэл тавилаа.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 0 )