С.Эрдэнэ: Намын даргын сунгаа нээлттэй, ил тод явагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Ардчилсан намын Зургадугаар их хурал морин цагт /11.40/ Ардчиллын сүлд дуу болох Хонхны дуугаар эхэлсэн билэээ. Тус намын Их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1210 төлөөлөгч оролцож байгаа юм. Их хурал одоогоор түр завсарлага аваад байна. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга С.Эрдэнээс Их хурлын талаарх санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрбээр “Энэ Их хурлаар гол нь намын үндсэн дүрмээ шинэчлэн батална. Өнөөдөр намын дүрэмдээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Жишээ нь анхан, дунд шатны намуудад нээлттэй байх, намын бүх шатны гишүүдийн оролцоог тэгш хангах боломжийг бүрдүүлэх зэрэг олон асуудлууд байна. Тийм учраас эдгээр асуудлыг яриа хэлэлцээрийн шатанд биш үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж байж шинэчлэлт хөдөлгөөнийг хийнэ гэж харж байна. 

Намын даргын тухайд  ирэх хоёрдугаар сарын 19-ны үеэр тодруулах болов уу ҮЗХ-дээр яригдсан. Хамгийн гол нь намын даргын сунгаа нээлттэй, ил тод, саналын эрхтэй бүх гишүүдийн хүрээнд явагдахаар шийдвэрлэсэн байгаа. Их хурлын дараа ҮЗХ  хуралдана. Үүгээр хамгийн олон санал авсан эхний дөрвөн нэр дэвшигчийг тодруулж үүний хүрээнд намын даргын сунгаа явагдана. Түүнчлэн  "Эмэгтэй нэг дэд дарга заавал байх шаардлага байна" гэсэн  эмэгтэйчүүдийн гаргасан санал яригдаж байгаа" гэв.

 Үргэлжлүүлэн намын шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhah(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

ene luvarchin. odoo. hen. be.

1  |  0
Irgen(66.181.191.159) 2025 оны 03 сарын 13

Erdenee l ugui shu

1  |  0
иргэн(122.201.31.224) 2025 оны 03 сарын 13

АНам ч гэж дээ. Энэ луйварчны бүлэг юм биш үү

1  |  0
Зочин(66.181.191.36) 2025 оны 03 сарын 13

АН мөхөж байна. Авилгал гэдэг ийм л зүйл. Хэдэн олигархууд нийлж нам болж тоглож байсан. Одоо эхнээсээ шоронд явцгаана

1  |  0
зочин(202.21.106.152) 2025 оны 03 сарын 13

Намын даргаа хурдан сонгоочээ.хойшлуулж байх цаг хугацаа бага байгаа шүү.

1  |  0
Top