Төрийн тэргүүн Та ард иргэдээ бодоод БНХАУ-д айлчлах хүсэлт тавиач!

2016 оны 12 сарын 07

Хаа сайгүй эдийн засгийн хүндрэлийн тухай ярьж байна. Гол буруутан нь Далай лам, Хятадын талаас удаа дараа анхааруулсаар байтал түүнийг нэвтрүүлсэн “тэр нэг хүн”, Дональд Трамп, түүний Европтой харилцах харилцаа, ОУВС, тэднийхтэй хөтөлбөр хэрэгжүүлэх бүрт гэнэт буцааж байсан өмнөх Засгийн газар тэргүүтэн болж таарч байх юм. Гэвч энэ бүхнийг эргэж харах бус урагшаа алхах хэрэгтэй байдаг. Гэхдээ Монголын төрд ажиллаж байгаа хэн нэгэн сэжиг хардлага төрүүлээд байгаа бол буруугүй бол түүнийгээ тайлбарлаад буруутай бол хариуцлагаа хүлээгээд явчих хэрэгтэй. Ялангуяа хамгийн их хардлагын байнд өртөөд байгаа Төрийн тэргүүн үгээ хэлэх цаг болжээ.

Ерөнхийлөгч өө, Та Далай ламын айлчлалд ямар оролцоотой байсан юм бэ. Хэрэв оролцоогүй бол Засгийн газар эсэргүүцсээр байтал “номын айлчлал” нэрийдлээр ирж Аравдугаар Богд гэгчийг тодруулаагүй ч тодорсон гэдэг учир битүүлэг үг хэлэхийн төлөө гадаад хөрөнгө оруулалтыг чагталчихаад явсан түүнд хамааралгүйгээ хэлэх, хилээр нэвтрүүлсэн нөхдөлд хариуцлага тооцох тухай яагаад ярихгүй байна вэ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Таныг энэ талаар заавал дуугарах ёстой гэж ард иргэд хүлээж байна. Эдийн засгийг чинь аврах хэмжээний хөрөнгө оруулалтыг хааж ирсэн “Тэр хүн”-ий айлчлалын талаар Төрийн тэргүүн та огт сонирхоогүй гэдэгт итгэх аргагүй. Эргэн тойронд тань юу гэгч болоод байгааг Та харж байгаа. “Тэр хүн” Монголоос явахдаа “Дональд Трамптай уулзана” гэчихээд явлаа. Таны ойр шадар хүмүүс өмнө нь Далай ламыг ирэхэд хамгийн ойрхон үйлчилж байсан улстөрчид хүртэл байсныг сайн санаж байна.

Манай улсын эдийн засагт өнөөдөр 4.3 тэрбум ам.доллар бага хөрөнгө оруулалт биш. Гэтэл “Тэр хүн” ирснээс болж хоёр улсын хоорондын ойрын үед хийх дөрвөн ч айлчлалыг цуцаллаа. УИХ, Засгийн газар, Монголбанкны тэргүүнийг хүлээж авахгүй гэсэн Хятадын төртэй Төрийн тэргүүн Та ард иргэдээ бодоод ядаж утсаар ч болов яриач. Таныг очъё гэвэл яах бол гэдэг туйлын сонин байна. Яагаад сонин байна вэ гэвэл бид Таныг Төрийн тэргүүнээрээ сонгосон. Хүчтэй гэж итгэдэг болохоороо тэр. Дипломат харилцааны эвийг олдог төрийн хар хүн гэж боддог болохоор биднийгээ бодоод БНХАУ-д Төрийн айлчлал хийх хүсэлт тавьж болохгүй гэж үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага. Тэгэхээр одоо ирэх хавар хүртэл хаалт тавьсан их саадыг арилгах хамгийн том хүч танд л байгаа гэж итгэж байна.

Ядаж л Далай ламын айлчлалын талаар мэдээгүй гэж мэлзэхгүй байх. Хөрөнгө оруулалтын их урсгалыг хааж боосон үйлдэлд хэн буруутайг тодруулсан байх.

Муу бүхэн сайн талтай гэдэг. Магадгүй ҮАБЗ хуралдаад “Нэг улсад өртэй байх дээд хэмжээ нь нийт өрийн 1/3-аас ихгүй байх” гэдэг заалтыг сахин ийм хориг арга хэмжээ авсан бол түүнийгээ тайлбарлах учиртай. Жижиг, том боловч олныхоо эрх ашигт хамаатай асуудалд хаана ч гэсэн яаралтай тайлбарыг тань сонсож сурсны хувьд яг одоо л Төрийн тэргүүн Таны байр суурийг сонирхмоор байна. Эс илэрхийлвээс хардлага сэрдлэг хэвээр үргэлжлэх нь ойлгомжтой. Үүнд шалтаг, шалтгаан хэрэгггүй. Наанадаж Монгол Улсыг яг л Түвд шиг байнгын төвийг сахьсан статустай болгосон байдал тань өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тодорхой хэмжээнд чөдөр болсоор байна. Гэтэл бүх баримт бичиг нь гарын үсэг зурах л дутуу байхад Далай лам ирснээр, түүний айлчлалыг түр хойшлуулж чадаагүйгээс улсаараа дампуурахад хүрлээ. Үүнд Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын Тэргүүн таныг хариу өгөхгүй өнгөрүүлж болохгүй гэж үзэх хүн олон байна. Таныг сонгосон ард иргэд чинь дээрх асуудлуудын хариуг өөрөөс тань сонсохоор яаран хүлээж байна.

Намын нөхөр асан Н.Алтанхуягтайгаа яаж “дайтах” гэж байгаа чинь, яагаад заавал энэ цаг мөчид Дээд шүүхийн шүүгчийг улираан томилохоор зарлиг гаргасан чинь сонин биш байна. Харин яагаад эдийн засгаа хөмрөөд хаячихав, та хийгээгүй бол яагаад ийм үйлдэлд саад тавьж чадаагүйг тань илүү сонирхож буйг ойлгоно гэж найдъя. 

Нийтлэлч У.Оргилмаа

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
88888(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Bren erhtei Tusgaar togtnoson uls bz dee. Burhanii shashint oron shashnii tergyyn moriloh eseh n manai ulsiin erhiin asuudal. Tyynees bish hyatadaas asuugaad zovshoorol avna gedeg bol emegnel.

1  |  0
Zochin(103.212.117.21) 2025 оны 03 сарын 13

ASEM-hiigeed baisan erunhiiluchuu uragsh ni yavuul yah ni uu......

1  |  0
ttttt(103.212.118.123) 2025 оны 03 сарын 13

Nuurs Max Toms Guril bidend baina.Harin orosoos Benzin avah arga zamaa ol.Hyamraliig davah bololcoo baigaa yum bishuu.

1  |  0
nnnnm(103.212.118.123) 2025 оны 03 сарын 13

max toms guril baihad ard tumen hyamraad suid bolohgui za yu,zaaval chinagaas zeel avah shaardlaggui.Krizisiig oorsdiin hucheer davah bololcoo bainaa,Orosoos shatahuunaa zeeleer avah arga zam hai,nuurs baihad tsahilgaan stancuud ajillana za yu.

1  |  0
бат(122.201.31.128) 2025 оны 03 сарын 13

элбэгдорж өөрөө урьж 10 р богдыг тодоруулахаар сэм тохирсон,АНУ ын ЭСЯ далай ламыг урьсанд эбд талархал илэрхийлсэн.эх орон,ард түмнийхээ эсрэг дандаа гай тарьдаг ийм төрийн тэргүүн бидэнд хэрэггүй хугацаанаас өмнө зайлуулах хэрэгтэй

1  |  0
unshigch(83.76.65.69) 2025 оны 03 сарын 13

delhiig toirch guilga guisan omhii yher. nogoo Uzen iaddadg Kommunist geed muuldag hiatad ulsaasaa guilga guina. 1990 onoos hoish avsan zeelee toloochee guilgachinguudaa

1  |  0
зочин(122.201.25.10) 2025 оны 03 сарын 13

Дэлхий нийтээрээ Хятадын хөгжлийг бахдаж байхад бидний хэдэн хүмүүсм хөршөө муулаад яахав дээ. манай хажуу айлын муухай ааштай заваан авгай шиг байх хэрэггүй. Харин я тусламж дэмжлэг аваад улс орноо хөгжүүлбэл жирийн ард түмэн л баярлана шүү дээ. Дээгүүрээ хувааж идээд бие биенээ хэмлэж суугаад ард түмнээ улс эх орноо бодох хүн байна уу? Монгол улс минь зөв хөгжвөл ард бид жаргалтай байх болно. Энэ зах зээл гэдэг юм чинь өрнөөс өрни ХООРОНД АМЬДАРДАГ ТОГТОЛЦОО ЮМ БИШ ҮҮ? тЭГВЭЛ ГУЙХГҮЙ ЗЭЭЛЭХГҮЙ ӨЛӨН ЗЭЛМҮҮН аФРИК ШИГ АМЬДРАХ НЭГ ИХ САЙХАН БИШ БАЙХ Л ДАА. Зээлээ зөв улсынхаа хөгжилд зориулсан

1  |  0
монгол(202.70.46.212) 2025 оны 03 сарын 13

Хэвлэл мэдээллийн салбарт цэвэр цусны хятад бүсгүй шургалсан байгааг Удирдлагууд нь мэдээгүй юм бх даа.

1  |  0
1111(103.11.192.132) 2025 оны 03 сарын 13

Ер нь хятадуудаас зээл аваад төлж чадахгүй бол цэргээ оруулчихдаг улс шүү дээ. Манайхныг эрхшээлдээ оруулаад эхэлчихсэн. Одоо бид өөр энэ байдлыг ашиглаад хятадаас авдаг зарим зүйлсээс татгалзаж, өөр зах зээлийг эрж хайх, дотоодыг үйлдвэрүүдээ хөгжүүлэх арга замуудыг бий болгох цаг болсныг харуулж байна.

1  |  0
infra(165.196.102.162) 2025 оны 03 сарын 13

Er ni bol bid hezee hen negniig gertee urihdaa, hurshuusuu asuuj bailaa. Manai hurshtei muu uym genelee geed gertee oruulahaa bolidogo tiim yosong bi l lav medehguim bn. Hyatad odoo bur heniig gertee orulahiig zaadag bolj arai heterhii daramtlal yum bishuu! Bid nar chin ug ni tusgaar togtnoson tusgaar uls uym bgaa biz dee, arai denduu uymaa. Yostoi nuguu huchtenii umnu huchgui ni buruutai gej, Hyatadiin bugsiig doloohguigeer amidarch chadahaa bolison ued amidarch baigaa yamar ih uiliin urtei uym be bid! Yostoi uur hurmeer uym.

1  |  0
mn(31.209.204.28) 2025 оны 03 сарын 13

guilgachilalyg eserguutsej bna!

1  |  0
Munkh(122.201.31.151) 2025 оны 03 сарын 13

Bitgii neg iimerhuu guilgachigiin ulger bichij ard timnee doromjlood baigaarai hetsuu baigaa bol hend ch hereggui heregleeniihee shunaliig bolichihooch bid uursduu gazartaa tariagaa nogoogoo tariad malaa usguud ajillaad ymarch nuhtsuld taivan amidraad bolood baisan setgehui deh zalhuurlaa avch hayad am yariagaa uildel bolgoh heregtei. Bidend tolgoi ugaasan eldev medeelel yuch hereggui hugjil gej hutsaad baigaa buhen hereggui hugjil bol nuguu tal muhul gedgiig delhii niiteer medeed tuunii esreg gol ni eruul taivan amidraliig husch baihad bid ter muhliig gadnaas guij avchrahgui shuu

1  |  0
Od(103.26.195.249) 2025 оны 03 сарын 13

Hytadiig guij amidarah ymuu. Tui mai

1  |  0
Mongol(175.106.116.208) 2025 оны 03 сарын 13

Chi ooroo hujaaruugaa zail za yahaaraa hujaaruu yvj guilga guina gej mal min , bid bolood l bn boloh l bolno za , chi mu sertguulch uhaantai ym Bol Sn bod

1  |  0
hi(24.132.162.177) 2025 оны 03 сарын 13

hjtaduudaas yug ni gyih geed baih, ted bidend jmar hamaatai um,hol baih ni deer.

1  |  0
Баагий(121.164.67.75) 2025 оны 03 сарын 13

Хуцваа.. энэ сэтгүүлч юугаа бичээд байгаа юм бэ. Бас дахиад гуйлга гуйлгуулах нь уу. Монголчууд өөрсдөө хөл дээрээ босох цаг нь болсон... Чи өөрөө хужаа руугаа тонил цаашаа...

1  |  0
зочин(103.10.22.60) 2025 оны 03 сарын 13

Оргилмаа чи хэний өмнөөс хэнээс юу гуйгаад байнаа.

1  |  0
zochin(77.236.208.105) 2025 оны 03 сарын 13

Hyatadaas mungu abch yah ni be.oldohgui bolson ni zub.ene muu sain erliizuud urund oruulj etsest ni eh orohgui bolgoh sanaatai baigaa

1  |  0
zochin(203.91.119.94) 2025 оны 03 сарын 13

orgilmaa chi tenguu hytadaas mung avah sain zuil bish harin ch bayral

1  |  0
Зочин(104.200.153.96) 2025 оны 03 сарын 13

Энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүн нь Элбэгдорж. Зорилго нь Монгол Улсыг туйлдуулж байгаад ерөнхийлөгчөөс буусныхаа дараа АН-ын дарга, улмаар 2020 оны сонгуульд АН-ыг авч орох явдал.

1  |  0
хахиха(202.9.42.12) 2025 оны 03 сарын 13

алхам тутамдаа хүн мурьж, овилгоггүй авирлаж явдаг хүнийг хэн тоож харьцах билээ. Барлаг монголчуудаа хошигруулж дөнгөнө үү гэхээс том гүрний том хүмүүс нэвт харж ч байгаа юм билүү.өлөн зэлмүүн өрөнд баригдсан улс чинь нэг өдөр ч төвийг сахих тэнхээгүй болохыг мэдэрч үү. Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд

1  |  0
иргэн (202.179.26.17) 2025 оны 03 сарын 13

Монголчуудаа нэгдэж нийлэхээ бодоцгооё! Хэдий хүртэл бусдын доог болж өлөн зэлмүүн явах вэ !Гуйлгаа болёооооооооооооо хо

1  |  0
хах ха(202.9.42.225) 2025 оны 03 сарын 13

манай ерөнхийлөгч эрдэнэтийн хулгайн хэргээс хойш ичээд нам болчихсон. одоо хэдэн сар тэсэх хэрэгтэй дээ.

1  |  0
ШИНЭ ОН(103.212.117.181) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
naruto(103.212.116.237) 2025 оны 03 сарын 13

ерөнхийлөгч үгээ хэлэх цаг нь болжээ. ичээнээсээ гарах хэрэгтэй. иргэний зориг чинь хаачив. ард түмэн ХҮЛЭЭЖ БАЙНА. НҮҮР НҮҮРЭЭ ХАРААД ҮГЭЭ ХЭЛЦГЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ-ГХЯ-НЫ САЙД-БУСАД ТОМЧУУД

1  |  0
Зочин(202.5.196.74) 2025 оны 03 сарын 13

Оргилмаа гуай, та өлсөж үхэх гээд бгаа бол ил тодоор хандивын данс нээчих. Чамайг өлсөж үхүүлэхгүй хандивт би ч хувь нэмрээ оруулъя

1  |  0
А(202.9.42.64) 2025 оны 03 сарын 13

Заавал хятадаас гуйлгачилах ямар хэрэгтэй юм бэ 5 хошуу малтайгаа газар шороотойгоо байхад монголчууд амьдрах л болно заавал хормойгоо тосож гуйлга хийж өр тавих гээд байх юм урдах өрөө яая гэж байгаа биз дээ

1  |  0
irgen(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

Cetguulch ta zaaval erenhiilugchuu guilga guilgaj buhiilguj yah gecen ym be. Ter zeelguigeer ylc oron bolohoorool bolno biz...

1  |  0
Зочин(103.57.95.113) 2025 оны 03 сарын 13

Erunhiilugch, MAN-iin darga, Bayartsogt, Saihanbileg geh met nuhduudiig shalguulj, eruugiin hariutslaga huleelgei.

1  |  0
Мэргэн(202.179.29.233) 2025 оны 03 сарын 13

Элбэгдпоржийн буруу их бий. Цагаан сараар 9 р богдтой очиж золгоно гээд л хээв нэг хариулж байсан хүн. Шашин төр 2 тусдаа юм байгаа биз дээ.

1  |  0
zochin(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

harinch sain l biz hytadaas zeel awch orond n gazar nutagasaa ognoos olsoj vhsen mini dr

1  |  0
Монгол(123.254.219.99) 2025 оны 03 сарын 13

АРД ТҮМЭН ХУЖААГААС ГУЙХГҮЙ .ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН ГУЙСАН ХҮМҮҮСИЙГ БАРИМТЖУУЛААД ТАВЬ.

1  |  0
ah(66.181.191.126) 2025 оны 03 сарын 13

dalai lam Delhiid danstai hum yum baina

1  |  0
MGL(121.161.155.34) 2025 оны 03 сарын 13

Ene niitlel harin Elbegdorjiin reklam yum bishuu ene luivarchid hytdaas zeel guilgaa guij l taaraa odoo Elbegdorj ternii gar huluud neg ih eh oronchid hymralaas gargah neriidleer zeel tuslamjaa avaad harmailna tiim bolhoor Mongol ulsad dahin zeel hereggui

1  |  0
Uukaa (211.36.139.156) 2025 оны 03 сарын 13

Oorsdiinhoo hvn amiig bagtaaj shingeeh gazar nutaggui , gazar nutgaa teleh vil ajilgaa ybuulah gd bhd , bolj ogbol hujaags mngo l zeelj bolohgui.manai ulsd bl harin ch mngiig zeelne de hariudn manai gazar nutag..hujaa hil ntree haagaasai

1  |  0
Uukaa (211.36.139.156) 2025 оны 03 сарын 13

Vhsen elentsegiinhn ailchlal utasaar yriach bhdaa yhuu dee.ert deer ves bidnii oboo emee nar guilaga guhgui amidraad l bolood l irsn ym shv.5 hoshuu maltaigaa eh orontoigoo bhd amidarjil taaraa oorsdoo gvij ochij bariin amand oroh gd bnuu gui yu.manai mnglchuud aygui ih belenchlh setgelgeetei boltsn , dor bvrnee hudulmurlj vndesnii vildberlee demjij ajiltsgaayaa mnglchuudaa

1  |  0
зочин(202.126.91.92) 2025 оны 03 сарын 13

элдэв балай,эрдэм мэдлэггүй ”харанхуй” мэдэгдэл хийж байсан Монголбанкны Баярсайхан, СС Хурд хоёртоо энэ бүхнээ хэлвэл таарна.Энхболдын ачийг 10 богд гэж батлуулах гэж урьсан гэсэн биз дээ.Энхболдоосоо асуугаач

1  |  0
tarav(71.55.238.241) 2025 оны 03 сарын 13

Elbege erunhiilugch neg ulsaas ih hemjiinii mungu zeeleh yalanguya hyatadaas ih mungu zuuleh ni uls ornii erh ashugt niitsehgui gej helsen shuu dee. Harin MAN-iinhan l uur ulstai haritsaj chadhgui bolohooroo hyatadaas zeelne geed baigaa biz dee. Ingej Erinhiilugch ruu shordohoo boli doo. daraa bas zugeer bahgui yu geh bol...

1  |  0
chingis(119.46.166.132) 2025 оны 03 сарын 13

Avdar duuren alt bna Tegchiheed hunees guilga guina gesen chin yu gesen ug ve Buhel buten Hytad ulsiig hulduuguud alchihgui bgaa ni manai nuursnii ih undaraga Tegeed Mongoltoi helee haalaa gehed nuursee haanaas avahiin Mongoloos l avnashd Uhsen gj guilga guidag ym Heseghen hugatsaand busee changalahad ergeed bidnees guih arga naad hytaduud chin oljil daaraa Bidend ami ni bna tendend mungu ni bna Ami chuhal uu Mungu chuhal uu

1  |  0
Wfc(203.91.115.39) 2025 оны 03 сарын 13

Unendee turiin xutguuruudiig daanch tooxgui dee.

1  |  0
Оо(103.26.195.206) 2025 оны 03 сарын 13

Угаасаа хятадууд зээл өгнө гээгүй, өөрсдөө ч асуудалтай байгаа гэсэн шү

1  |  0
mgl(103.212.118.77) 2025 оны 03 сарын 13

khuniii erkhend jargasnaas ooriin erkheer zovson ni deer,khujaa nar khilee khaana l biz

1  |  0
иргэн(202.126.89.215) 2025 оны 03 сарын 13

оргилмаа авгай болиоч. чи зээл энэ тэрийг далай багштай битгий холиоч

1  |  0
Top