АН-ын Их хурлын эхний өдөр Ардчилсан намын дарга асан, Ерөнхий сайдын албыг хашиж байсан Н.Алтанхуягийн тавьсан илтгэл СТӨ-нд цугласан 1210 төлөөлөгчийн сэтгэл зүрхийг огшоож хэдэнтээ алга ташуулав. Энэ үеэр тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан намын гишүүдээ буруутгахгүй гэдгээ хэлж намын нөхдөө өмнөх шигээ гал цог, эр зоригтой байхыг уриалав.
Тэрбээр "Ардчилсан нам МАН-аас тохой өндөр гэдгийг ард түмэн хэлдэг. Манай ардчиллынхан хийж, бүтээж, босгож чаддаг, ард түмнийхээ төлөө ажиллаж чаддаг, эрчим хүч, орон сууцаа босгож чадсан нам. Гэхдээ нэг л юм нь болохгүй байна. Манай Х.Тэмүүжин хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг хийх гэж зориглосон юм.Би ч түүнийг дэмжээд Хуулзүйн сайд болгож байсан. Гэвч түүний санаачилсан шинэчлэлийг нураасан. Хууль хяналтын салбарын шинэчлэл олигтой явсангүй. Биднийг байшингаа бариад, зам харгуйгаа янзлаад, эрчим хүч, дулаанаа тавиад явж байх үед нөгөө талд хууль хяналтын байгууллага дээр хонгилын тогтолцоо бий болгосон. Хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоог тэнд бий болгосон. Хонгил гэдэг бол мөрдөн байцаалтаасаа эхлээд магадгүй Ц.Элбэгдорж хүртлэх хонгилыг хэлж байгаа юм. Захиалга өгдөг, зохиомол хэрэг үүсгэдэг, шоронд хийдэг, дарамталдаг бүр өөрийн гэсэн мөрдөн байцаагчтай, мөн өөрийн шүүгчтэй. Үүнийг Ц.Элбэгдорж Ардын намтай хамтарч хийж байна. МАН бол явцуу бодолтой, чимээгүй ширээний араар ороод манай намыг “алах” ажлыг хамтран хийсэн. Би та нарт амьд жишээ хэлье. АТГ-ын дарга Н.Ганболд таван жил ажиллаад өргөдлөө өгөөд явсан. Тэр хүн М.Энхболдыг хотын дарга байхад Цагдаагийн дарга байсан хүн. Харин М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь Тагнуулийн газрын дарга байсан. Бид Монголын нийгмийг дахин өөрчилж болохгүй юм уу. Манай ардчиллынханд эр зориг хэрэгтэй. Бид 2,3 хүнээс биш таван хүнээс ч хамаардаггүй ийм л нам байх ёстой. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгууллагдсаны дараа Тагнуулын газрыг даргыг сольсон. ЦЕГ-ын даргыг мөн солиод өөр хүн томилсон. Засгийн газрын ХЭГ-т бас л өөр хүн тавьсан. Алтанхуягийн Засгийн газраас Сайханбилэгийн Засгийн газарт очиход дээрх байгууллагуудын дарга нар ингэж солигдсон мөртлөө АН-аас МАН засаг авчихаад солигдохгүй л байгаа юм даа. Юу гэсэн үг үү” гэв.
Түүний хэлсэн дээрх өгүүлбэр МАН өнгөрсөн сонгуульд яаж ялав, юуг ашиглав гэдгийг цөм бүрэн илэрхийлээ. Өөрөөр хэлбэл МАН-ын үед ч АН-ын томилсон хүчний байгууллагуудын удирдлага солигдохгүй байгаа нь нам дамнасан бүлэглэл гэгчийн бэлээхэн баримт, нотолгоо нь болж таарч байгаа аж. Н.Алтанхуягийн энэ дүгнэлт үнэхээр ч анхаарахгүй өнгөрч боломгүй баримт юм. Хэдийгээр АН-ын угшилтай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албанаас буугаагүй байгаатай эдгээр томилгоог холбон тайлбарлаж болох ч нэг Засгийн газар нөгөөгөөр солигдсоны дараа зайлшгүй өөрчлөгддөг албан тушаал бол ЦЕГ болон ТЕГ-ын удирдлага билээ. Гэвч өнөөдөр дээрх хууль, хүчний байгууллагуудын удирдлага солигдоогүйгээр үл барам, өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-ыг ялагдуулж, МАН-ыг ялуулах зорилгод үйлчилсэн гэх хардлага ч хүчээ аваад эхэлжээ. Нөгөөтэйгүүр, энэ баримт нь АН болон МАН-ы нэр бүхий хүмүүс нэг ашиг сонирхол, нэг бүлэглэл болж нэгдсэний илэрхийлэл гэж Н.Алтанхуяг дүгнэлээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 15 )
Алтанхуяг өөрөөрөө л бусдыг жишиж байна даа, Энхбаяртай нийлээд,,, байснаа хэлсэнгүй юу? Сайхан цол өгмөөр жүжигчин шүү
Яахав ”нам дамнасан булэглэл”-ийн ажлыг хийдэг дарга нар солиддоггуй байхгуй юу. Одоо Монголд та бухэн МАН-ыг л торийн эрхийг барьж байна” гэж бодож байгаа. Унэн чанартаа торийн эрхийг ”нам дамнасан булэглэл” барьж байгаа шуу дээ. Энэ булэглэлийн гарт хууль тогтоох, гуйцэтгэх, шуух, хэвлэл мэдээлэл гэх мэт бух эрх мэдлууд байна даа. Одоо ард тумэн булаагдсан эрхээ ямар ч хамаагуй аргаар авахаас оор арга угуй болсон. Ууний тулд эвлэлдэн нэгдэх, зохион байгуулалтанд орох хэрэгтэй.
Altanhuyagaa chi ch yalgaagui hulgaichshdee bondnii mungunii 70huviae ni zam zasaj barisan hulgaich. Zamaasaa yaaj butsaaj ashig oloh chne sonin bnashu zam barih zasah neriitleer zamaa hed dahin nugalsan boldoo!!! Orond ni heden shan uildber barih bsan um. Ene huniig avilgaltai temtseh gazar hamgiin turuund shalgah ni zuvshu!!! Ehner hamaatan sadan naiz nuhud geedl shalgah ni zuv!!! Ta nar sain anzaarval avilgaltai temtseh gazaraas shalgaad ehlenguut bugd elbegdorj ingej bna enee ter gej shaahaa bolimoor yum umnu tegej yaridaggui bsan bj shalguulhaar yum hiihee l bolichih
ymar baliar aldaatai bichdeg site vee. setguulch gej yr ni ymar humuus baidag ym be
БУРУУГ БУСДААС БИШ ӨӨРӨӨСӨӨ ХАЙ! ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА.МАН-АН МОНГОЛЫГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ХАНГАЛТТАЙ ОЙЛГОСОН..
Алтанхуягийн энэ үг айдас хүйдэс дагуулахаас гадна АН шинэчлэгдээгүй, хэзээ ч шинэчлэгдэхгүй гэдгийг харуулж байна. Нуль өс хонзон, хардлага сэрдлэг. Ийм хүмүүсийг төр толгойд залах бүү хэл улс төрөөс бүрмөсөн арчих хэрэгтэй. Ямар арчаагүй амиа хоохойлсон чавганц зан бэ?Сандал ширээ, мөнгө төгрөг ярьж чичирдэг ийм хүмүүс 25 жил Монголыг минь удирдлаа. ҮР ДҮНГ НЬ ХАР ДАА!!!
Хохино 4 жил засаг барьчихаад одоо гонгинохоо боль. Идсэн уусан байгаа болоод л шалгаж бгаа биз дээ.
Алтанхуяг, Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга нар бол яг адилхан хулгайчид.
Яг үнэн АН ард түмэн дэмжсэн саналыг нь хакердсан царцаадсан сонгууль сонгууль биш болсон
НАМ ДАМНАСАН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ДААН Ч ЭД НЭР НЭРИЙГ ДЭС ДДАРААЛААД ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ЯАГААД ГЭВЭЛ АЛУУЛНА, МӨРДӨНД,ШОРОНД ХООЛНЫ ХОРДЛОГООР,СҮРЪЕГЭЭР НАС БАРНА
Алтанхуягаас нэг л зүйл тодруулмаар байгаа юм.Эхнэртэй нь гадаад гарах эрхийг нь түдгэлзүүлмэгц яагаад би ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гээд зарлаадах ваа.Но- гоо хаацайлах арга гаргах шиг бодогдоод байна даа.
Ерөнхийлөгч Элбэгдорж чинь яасан муухай эрлэг вэ?огцруулья
lalariin altanhyag yls turuus zail, elbegdorjtoigoo hamt
Altanhuyag ta avgaigaa solij ah duu aj ahuigaa ood ni tatsan .Ehner huuhdee hairlahgui solij baigaa er hund itgeh hereggui .
Hudlaa yariad ard tumnee hov jiv yarij huvaah yum ta nar.