Ардчилсан намын зургаадугаар Их хурал энэ сарын 6-нд эхэллээ. Их хуралд оролцогч 1000 гаруй төлөөлөгчийн 800 гаруй нь эрэгтэй, 200 гаруй нь эмэгтэйчүүд байв.
Мөн хуралд тус намын нэр нөлөө бүхий гишүүд цөм оролцсон нь тэднийг шинэ дүрмээ баталж, намаа шинэчлэж чадах нь гэх итгэлийг олон нийтэд төрүүлж байсан юм. Өнгөрөгч есдүгээр сараас хойш намын даргын марафон тус намын дотор явсан ч нэгнээ дэмжихээс илүүтэй дарга болох гэсэн санаархал нь тэднийг өдий хүртэл хагаралдуулсаар байсан билээ. Тиймдээ ч “Нэг Ардчилал” фракцаас эхлээд задарч буйгаа албан ёсоор зарласан. Гэвч энэ нь намын даргад өрсөлдөхгүй гэсэн үг биш гэдгийг БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр “Би АН-ын лидерт өрсөлдөнө” гэх үгээрээ нотолж орхив. Учир нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нарын үзэж буйгаар Ардчилсан намын өөрчлөлт шинэчлэлийн гол дайсан нь “Намын хөгшчүүл” ажээ. Тэднийг зайлуулснаар энэ нам өнөөдөр жинхэнэ нам болж чадах гэнэ.
Тэгвэл зургаадугаар их хурлаар Ардчиллын анхны алтан хараацайнуудын нэг, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Энэ их хурлыг би найман жил хүлээлээ. Би урьд шөнө хар дарж зүүдэлсэн. Урт гар намайг зовоосон. Хэлэх үг минь боогдсон. Харах нүд минь хаалттай хэвээрээ байгаа. Аз болж эхнэр минь намайг сэрээлээ. Би нэг ч үг бэлдээгүй ирсэн. Гэхдээ та нарын нүүрийг харж байгаад би юу хэлэх вэ гэхээр, ҮЗХ-ны гишүүн гэж 280 хүн байдаг юм байна. ҮЗХ-ны гишүүд миний харж байгаагаар, даргаа тойрч гүйсэн, даргадаа зусардсан, даргынхаа цүнхийг барьсан, даргынхаа түрийвчийг зузааруулсан ийм нөхдүүд болсон байна. /Гишүүд алга нижигнүүлэн ташив/ Одоо ҮЗХ-ны гишүүд 300-н хэд болно гэнэ вэ. Эд хоорондоо ярьсан байгаа юм. Та нарын арьсаа хамгаалдаг цаг баяртай. Өчигдрийн үйл явдал чинь баяртай, мартъя. Өнөөдөр цоо шинэ нам болох ёстой. Ямар нам бий болгох гэж мөрөөдөж байгаа юм бэ гэвэл, 1996-2000 оны хооронд засаг барьж байхдаа гаалийн татварыг 0-лээд, Монголын эдийн засгийг босгоод ирсэн. Энэ бол том ололт. Тэгэхээр энэ хооронд л Ардчилсан нам сайн ажилласан байна. 2000 оноос хойш Монголын ардчилал сүйрсэн, дууссан. Эдүгээ хүртэл ийм байна. Н.Алтанхуяг 2008 онд намын дарга болоод, сонгуульд ялахдаа тахир дутуу ялсан. Эвсэл болох, эвслээрээ далимдуулж завших, зөвшил хийх, зөвшлөөрөө дамжуулж бие биеэсээ хулгай хийх, хуйвалдах гээд ийм болоод найман жил болсон. Яагаад гэвэл намын их хурал хуралдаагүй учраас. Энэ хүн хууль бус, дүрмийн бус даргаар найман жил ажилласан. Одоо дүрмэнд тусгаж байгаагаар энэ хүн найман жил төрийн алба руу алхах эрхгүй болж байгаа юм. Энэ сайн хэрэг. З.Энхболд хоёр жил ажилласан. Энэ хугацаандаа намаа ялагдуулсан. Тийм учраас төрийн алба руу хоёр жил орох эрхгүй болж байгаа юм. Ийм дүрмийн өөрчлөлт хийж байгаа бол сайн. Бусдыг нь би мэдэхгүй. Яг адилхан байж “Ах дүү, амраг садангаа томилсон” гэх юм. Манай нөхдүүд томилоод л байсан шүү дээ. Өчигдөр Ц.Нямдорж хариуцлагатайгаар хэлж байна билээ. Би Н.Алтанхуягийг гайхсан, өөрөө Ерөнхий сайд байж хүргэнээ ЗГХЭГ-ын дэд даргаар томилдог ямар ухаан байна аа. Энэ чинь хориотой. Үүнийг таслан зогсоохын тулд энэ хурлаар ҮЗХ тарах ёстой. Ер нь ҮЗХ гэж байх ёсгүй. Гүйцэтгэх зөвлөл ч гэж байх ёсгүй. Нөгөө л цүнхээ бариулах гэсэн энэ өвчнөөсөө сал, намын дарга нар аа. Одоо та нарын зайгаа тавьж өгөх цаг болсон. Энэ нам шинэчлэгдэх царай алга. Ийм байвал шинэчлэгдэхгүй ээ. Шинэчлэе гэвэл цоо шинэ үзэл санаа, үзэл баримтлал бий болго. Түүнийгээ дагасан зөв дүрэм хэрэгтэй. Тэгж байж бид өөрлчлөгдөж, шинэчлэгэдэнэ. Миний хувьд Ардчилсан нам үүрд баяртай. Би шинэ нам хүлээнэ, шинэ нам хүсч байна. Тэр шинэ намыг байгуулах хүнийг би дэмжинэ. Монголын Ардчилсан намаас Д.Сосорбарам гарсан, ГҮЙЦЭЭ” хэмээсэн юм.
Одоогоос 26 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хамтдаа дуулж, жагсаж байсан Ардчилсан нам өнөөдөр тарж, бутарч байна. Магадгүй тэдний яриад байгаа шинэчлэл энэ хурлаар ирэхгүй ч байж мэднэ. Тэднийг зургаадугаар их хурлаараа намын даргаа сонгох нь гэтэл ирэх хоёрдугаар сар болтол хойшлуулсан. Ингэх шаардлага, шалтгаан бий хэмээн тайлбарлаж байгаа ч үүний ард асар том эрх ашиг, амбийц яваа тухай олон нийт таамаглаж байна.
Магадгүй Д.Сосорбарам намаас гарах гишүүдийнхээ цувааг эхлүүлсэн байж мэднэ. Тэрбээр өөрийн хүссэн, мөрөөдсөн намаа өөрөө байгуулж ч мэдэх юм. Учир нь түүнд Ардчилсан нам таалагдахаа болиод нэлээд удсан. Түүнтэй адил цоо шинэ намыг хүсэмжлэгчид гишүүд дотор байж л таараа.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 87 )
Зөнөглөл галзуурал хүний нас хэд билээ
soogiin tumen zovoo
С0-д АН ямар үнэ цэнээр өдий хүрснийг ойлгох ухаан алга. үс урт ухаан богино гэж зүгээр нэг хэлээгүй юм байна. 90 онд өлссөн байж болно гэхдээ цаашид болох талаар бодоогүй ёстой дагаж далдаганасан байх. ардыг аваад сэтгэл ханаж АН-аас холдсон. одоо сүрхий хүн болж үг хэллээ. ухаан сууж байна. элвэгээ шахагдаад ирхээр хамтадаа холдож байна ^:)^
Zugeer l zailchih
100 hyvi zuv esvel buruu geh ni haasha yum so.g demjeed an tarah heregtei gej uuhailaad bgaa hvmvvs ch bas henii tsvnh baridag yum bgn maniin tsvnkh barigchid yumyy ali esvel hulsuur bichdeg hvmvvs bh .so giin heldeg gaaliin tatvariig teglene gedeg chine l heregtei bh daa ard tvmend shuud utgaaraa naaldah yum chine l ter dee
Ийм үгийг ухаад ойлгочих чадвар байхгүй байж баахан худлаа тайлбар хийчих юмаа. Шинэ нам гэдэг чинь шинэчлэгдсэн ардчилсан нам ш дээ.
ene huneer dutahgui ee, iimerhuu populist yumnuud garch namaa tseverlesen n sain yum bolj
Сосорбарам маш үнэн үг хэлж зөв шийдвэр гаргалаа,дэмжиж байна!!! Кинотеатр хувьчилж авлаа,хариуд нь АН яажч тонгочиж улс орныг бусниулж байсан хамаагүй,хэлсэн бүхнийг нь мухар сохроор дагаж дэмж гэж шаардаж,бархирч байгаа хүмүүсийг ойлгоход нэн бэрх байна!!? Үүний оронд СО-н үгийг ухаж нэг бодоод,одоо уухайлан идэж уухаа, хулгайлж луйвардахаа зогсоож, улс орноо сүйрлээс аваръя гэж бодмоор санагдах юм!! Үүнийг ойлгож байгаад нь баярлаж,ойлгохыг хүсэхгүй байгаа хэсгийг нь хараад,өрөвдөж харамсаж байна даа!!! Монголчууд аа!!!!!????
Сосорбарам гуай одоо л таньж дээ АНамынхныг. Хожуу ухаарал гэж энийг хэлэх байхдаа зайлуул. АН-ын хулгайч дээрэмчдийн тар аль эрт veд 1995 онд л тодорхой болчихсон байсан юм даа.
Archaagui sagsuu tolgoi. Nam ni yalsan tuhaid Ard kino teatriig avaad luivarchin bas Mongol ornii toloo yu ch hiigeegui baij hudlaa gazar yamar ch gavya baiguulaagui baij Turiin shagnal avsan bayajisan tsadaj dee. Hun muutai zonog sagsuu tolgoi be...
үнэгүй авсан :-@ Ард кинотеатраар нь Сосорбарамыг бөлдөгдөөд л болоо
Юмыг гаднаас нь шүүмжлэх, заах хамгийн амархан. Гарах гарц, гардаж хийх хамгаас хэцүү шүү Со минь
СОСОРБАРАМ МАШ ШУДАРГА БАЙЛАА. АН-Д УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛИЙГ ЭНГИЙН, ТОДОРХОЙ ХЭЛЛЭЭ. Р.АМАРЖАРГАЛЫН БИЧСЭН ЗҮЙЛТЭЙ ЯГ Л АДИЛ БАЙВ. ХАРАМСАЛТАЙ НЬ АН-ЫН ОЛИГАРХ БҮЛЭГЛЭЛ ОДОО ДИЙЛДЭХГҮЙ. УГ НЬ НАМАА ТАТАН БУУЛГААД ЦОО ШИНЭЭР ЭМХЛЭН БАЙГУУЛБАЛ ХУЛГАЙЧИД, ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХҮМҮҮС ЯЛГАРЧ, АРД ТҮМЭ ИТГЭХ ШИНЭ НАМ БОСОХ БАЙСАН. ДААНЧ ӨНӨӨГИЙН АН-Д ИЙМ АЛХАМ ХИЙХ ЗОРИГ, ХҮМҮҮС ХЭТ БАГА БАЙНА. ЭНЭ ИХ ХУРАЛ ЮУ Ч ШИЙДЭХГҮЙ, ШИЙДЭХ БОЛОМЖ Ч АЛГА ДАА.
Маш зөв шийдвэр гаргалаа, хэлсэн үш нь туйлын үнэн байв
АН анханаасаа олон намын нэгдэл болхоор үзэл бодол өөр өөр хүмүүс одоо өөр өөрийн замаар явах нь зөв юм
БӨХС ДОЛООГЧ НАР ДОЛООДОГ БӨХСӨӨ ХАМГААЛАЖ СОСОРБОРОМЫГ ЗҮХЭЖ ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧЭЭ ҮЗҮҮЛЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ҮҮ БӨХС ДОЛООСООР БАЙГААД СОХОРСОН БАЙНА УУ ҮГҮЙ БОЛ ДОЛООСОН ӨМХИЙ БӨХСӨНДӨӨ ЦАДСАН ТЭНЭГ ҮҮ
АН тарж сөнөсөн нь дээр дээ. 280 цүнх баригч өөрсдийнхөө тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч алга ташиж суух чгэж дээ.Хэхэ
СОЛИО БАЛАЙ ЧИНЬ ЮУ ГЭЭД БАЙЛАА, НӨГӨӨ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЧИНЬ ЭНЭ ҮҮ. ҮНЭХЭЭР ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ШИНЭ НАМ ДАГАХ БИШ БАЙГАА НАМАА ЦЭВЭР ШУДАРГА БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭХ БУСУУ
Сосорбарамын хэлсэн үг үнэн шүү дээ Бүгд идээд уусан цадахгүй хүн хэд байгаа билээ Хүний санаа зөв бол заяа зөв байдаг биздээ Толгойгоо хараад доодохоо хараагүйн хар гайгаар сонгуульд ялагдаа биздээ
hamgiin archaagui khun muutai novsh yum daa. battulga ni ch gesen adilhan doo. eba-g dagaj guigeed nogoodoh ni daguulj tongorood bayanhongoriinhon er ni bandii yumaa
Сагсуу биеэ тоосон төгцөг Ард кинотеатрыг буцааж өгөөд тонилдоо
Эрүүл үг хэлсэн хүн галзуу өвчтэй болдог Галзуу согтуу хулгайч луйварчин ухаантай төрд хэрэгтэй болдог нь мөнч хачин зэвүүн цаг уу Ард түмэн энгэтлээ тэнэг арай болчхоогүй баахаа Цөөн бөхс долоогч нар төрийн албаар дүүрч Долоог бөхс хоолноосоо салах гэж байна гээд сүүд болож байгаа нь энэ бэзээ Со,, Ардчилсан хувсгалыг хийсэн гээд түүнээ ашигалаж дарга болож хулгай луйвар хийсэнгүй өөрийн хүчээр жэрийн амьдарч шудраг хүн
АН нь Намын нэрээр төрийн эрхэнд гарсан хулгайч нарыг дагсан бөхс долоогч долдой авилгач хулгайч нарын үүр нэг мөр болсон нь үнэн Өнөөдөрийн АН ийн их хурал АН ийг шинэчлэж чадахгүй Нөгөө цөөн хэдэн хулгайч нар намын их хурлын төлөөлөгч нэрээр өөрсөдийн бөхс долоог ч нарыг цуглуулаж хоорондоо албан тушаал булаалдаж нэг нь дарга болно хулгай луйвир үргэлжлэнэ Төрийн бүхийл алба МАН-АНийн хулгайч бөхс долоогч нарын үүр болож иргэдийг зовоож хахуул нэхэж хулгай хийж дөрөв дөрвөн жилээр ээлжлэн солигдосоор байна Со үнэн үг хэлээ АН хулгайч нараас салаж чадахгүй бол мөхнө
Харх шиг.Ардчилалын хүчинд Ард түмний кинотеатрыг авчихаад одоо хэцүү үед нь баяртай гээд л.АН-д яаж тус болсын энэ Со .
Энэ намуудыг бүгдийг татан буулга нам хэрэггүй гэдэг нэгэнт батлагдлаа нотлогдлоо одоо дээд доод 2 парлемант болох хэрэгтэй.Нам дагасан хулгайч луйварчдаас салах цаг болжээ
khanatlaa huvia hurtsen bolohoor zugtaj bgaa yum bukh hurungiig ni huraah heregtei
ОЛОН НАМ НИЙЛЖ ЭНЭ НАМЫГ БАЙГУУЛСААН ОДОО ДААНЬ Ч ЗАВХАРЧ БӨӨС ХУУРС ХИР ДАГ ИДЭЭ БЭЭРЭНДЭЭ БАРИГДАЖ ОЛИГААРОУУДЫН ГАРТ НЭГЭНТ ОРЖ ГАРХААСАА ӨНГШӨРСӨНИЙГ ӨЧИГДРИЙН ХУРАЛ ХАРУУЛСАН БУСУУ СО АХЫН ТҮМЭН ЗӨВӨӨ НЭГ ГАРЦ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН НАМЫГ БАЙГУУЛЖ Л ТААРНА ОЛОН ТҮМЭН ААДНАА ДЭМЖИНЭЭЭ
НОВШ ЧИНЬ ТОЛГОИ ДЭЭР БААЧИХААД ЗУГТААЖ БАИГАА ЮМ БИЗ ДЭЭ
Сосорбарамын түмэн зөв шдээ!! АНамаас одоо юу хүлээнээ таминь!! Алтанхуяг том том албан тушаалд садан төрлөө томилж баахан мөнгө идэж,Ард түмнийг элгээр нь хэвтүүлэх ажлыг гардан хийчихээд одоо юу гэж матрын нулимс гаргана вэ?? Ичээч ээ!! Идсэн мөнгө чинь саванд чинь тогтохгүй ээ!! Ард түмний нус,нулимсаар авсан юм чинь нүгэл болж,нүдээрээ гарнаа,ийм жамтай шүү!
яахав дээ , Хөөрхий бусдад аа нэг их халтай ч биш дээ өөрийнхөө биеийг зовоогоод явч байна биз дээ, ӨТЛӨВЧ УХААН СУУХГҮЙ, БУЦАЛГАВЧ ШӨЛ ГАРАХГҮЙ болчихсон нөхөр шүү дээ,
Өвчин юм даа, хөөрхий. Эрүүл бус нөхөр шүү дээ, энэ сосорбармаа
Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн и
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Офшор Баярцогт хуужаа мэтийн АН-ын нэр хүндийг шалд нь буулгасан лалруудыг зайлуулаагүй нөхцөлд АН дараагийн сонгууль бас л ялагдана
БУЛАВ Ч БУЛТАЙНА ГУЖ ЭНЭ ДЭЭ АН ДОТОР МӨН Л МОНГОЛЫН АРД ТҮМЭН САЙН МУУГАА ЯРИАД Л БАЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЗАРИМ НЬ ГАДААДЫН ЗЭЭЛ. ТӨРИЙН ХӨРӨНГИЙГ ЗАВШУУЛАН БАЯЖИЖ БАЙХАД ЖИРИЙН ГИШҮҮД ЯДУУ ХЭВЭЭРЭЭ ХЭЛЭХ ҮГЭЭ ХЭЛЭЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ ТЭР ХӨРӨНГӨ ХУЛГАЙЛАГЧДЫГ ИЛРҮҮЛЭН ГАРГАЖ ШИЙТГЭЛГҮЙ ЯАХ ВЭ ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ГАРАХ ГЭЖ ХАМТРАН ТЭМЦЭГЧДИЙНХЭЭ АМИЙГ ХҮРТЭЛ ХӨНӨӨСӨН НҮГЭЛТЭНГҮҮД ОДОО НОЁРХОЛОО ТОГТООХООР УЛАЙРЧ БАЙНА. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ҮНЭНИЙГ МЭДЭЖ Л ТААРАА ТЭР ЦАГТ ТЭР ХӨРӨНГИЙН ШУНАЛТАН ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ АЯНДАА ӨӨРИЙГӨӨ ДҮҮЖЛҮҮРТ АВААЧИХ БОЛНО.
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их су
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, бари
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагм
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
Сосорбарам АН-с зайлахад хэн ч хохирохгүй, Согоор АН дутах ч үгүй. Гэрээ орхиод гарч байгаа хүн ямар байдаг вэ. Түүнтэй л агаар нэг юм даа. Со одоо нэг тавьтар суумаар даа. МАН-ы үгийг дамжуулаад, шогтоод явах юм. Со баяртай. Чамаар бид хэзээ чдутаж байгаагүй, цаашид дутахгүй
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
ЭЗЭН СО-Г АРД КИНО ТЕАТРААР НЬ БАРЬЦААЛЖ ҮГ ДАЙЖ ЯВУУЛСАН БАЙНА ЛЭЭ.
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Мундаг байна.Үзэл бодолдоо үнэнч,эх оронч байна..Амжилт
Nemegdhuunii bairiig solihod niilber uurchlugduhgui gedeg shig.ANam ene huuchin udirdlaguudaasaa salahgui bol shinechlegdej uurchlugdunu gedeg zuud. ANamiin dargad ursulduj bga humuusiin nersees harhad ANam uurd bayartai gehees uur argagui bdald hurch.
ДАН ХУЛГАЙ ЛУЙВАРЧИД КАРЕЬР ХӨӨГЧИД БИТҮҮ ЧИХЧИХСЭН ӨМХИЙ ЦУС ҮНЭРТСЭН ЯМАР НЭГЭН АНГАЛ ХУУ УУХИЛАН ЗҮТГЭЖ БАЙГАА ГАЛТ ТЭРЭГ БОЛ АН НАМ БОЛЖЭЭ БУШУУХАН Л ДАЛД ОР
Шударга мундаг хүн байна
Cocarbaram shudraga gishuudee avaad shineer ardchilsan nam baiguulbal mongolchuud demjine hulgaichidiig namdaa herhevch avch bolohgui heveer urgeljibel KAPUT
Cocarbaramaas busdana unendee mongolchuudad tanihgui humuus ahuudee haanaas hezee garch irsen n todorhoigui ter utgaaraa ardchilal bish geh yria unenii undesleltei AN buren undeseer n shinechleh heregtei jinhen AN iig taraan butargaj bigaa humuus elbegdorj batchimeg zika enhbold saihanbeleg gantomor gonchigoo ed nariin tarhiig barij bisan hujaa bayrtsogt iig mongolchuud martaj bolohgui golog temuujin er altanhuyg ch ed natiin orooson oorsdiigoo udirdlaga gej nerlegch urvagchid bisan tsagt ymarch orshin togtnoh undeslel bihgui
Энэ хүн АН аас Ардыг авахдаа юу гэж хэлж авсан байдгийн бол Эр хүн цугтаа нэг зорилгын төлөө явж байсан нөхдөө муулдагүй л дээ Энэ хүн нам байгууллаа гээд нас нь ухаан бодол хүн чанар нь гүйцлээ юу Хүний хог юмдаа гэж бодож байлаа Зүгээр л алиа салбадай
сосорбарам ахаа та үнэнч шударга хэлэх гэсэн зүйлээ шулуухан хэлчихдэг эр хүн таныг нам байгуулвал би хамгийн түрүүнд элсэнэ энгийн нэг иргэн ээж хүн би.
сосорбарам ахаа та үнэнч шударга хэлэх гэсэн зүйлээ шулуухан хэлчихдэг эр хүн таныг нам байгуулвал би хамгийн түрүүнд элсэнэ энгийн нэг иргэн ээж хүн би.
сосорбарам ахаа та үнэнч шударга хэлэх гэсэн зүйлээ шулуухан хэлчихдэг эр хүн таныг нам байгуулвал би хамгийн түрүүнд элсэнэ энгийн нэг иргэн ээж хүн би.