Ардчилсан намын зургаадугаар их хурал сүр дуулиантай болж өндөрллөлөө. “АН-ын хурлыг томчууд нь тоосонгүй” хэмээн тун саяхан ҮЗХ-ны хурлыг нь олон нийт шүүмжилж байсан ч Их Хурал дээрээ намын акулууд бүгд морилжээ.
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт аль ч хурал дээрээ үзэгдсэнгүй.
Намын дарга асан З.Энхболдын илтгэлээр эхэлсэн тус хурлаар Монгол Улсын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдээс сонгох дүрмийг баталж, даргын сонгуулийг орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг явуулахаар баталлаа.
Харин Ардчиллын алтан хараацайнуудын нэг Д.Сосорбарам индэр дээрээс “Миний хувьд Ардчилсан нам үүрд баяртай” хэмээж, 26 жил зүтгэсэн намаа орхив.
Өөрчлөлт, шинэчлэл яригдаж байгаа энэ үе анхдагч нарын хувьд тун хэцүү байгаа нь дамжиггүй. Д.Сосорбарамын хэлдгээр намаа ийм болчих нь чинээ санаагүй биз ээ.
Гэхдээ аль эрт орхиж ч гэх үү, урваж одсон зарим нэгэн хүмүүс намын гишүүнчлэлээ сэргээхээр их хурлаар нэлээд эргэлджээ.
Тодруулбал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Ардчилсан намыг байгуулж болсон юм чинь намын дарга нь болоод энэ намыг орох оромжтой, оочих аягатай болгож болно. Энэ айлыг ажил хэрэгч, хариуцлагатай болгож болно доо. Тийм туршлага байна, надад. Үүнд татгалзаад байх юм алга. Хоёр намд, хорин намд ч харьяалалтай байсан яадаг юм. 40 гаруй нам орж, улс орноо удирдаад явдаг хүмүүс цаана чинь байна. Хүн үзэл бодлоо өглөө босоод шинэчилж болно ш дээ" хэмээсэн юм.
Үг хатуу, үйлдэл томтой Буянгийн Жагааг өөрийн байгуулсан намаа орхиж, Ардчилсан намд эргэн ирнэ хэмээн хэн санах билээ. Болоо ч үгүй, намын даргын суудалд санаатай байгаагаа энэ үгээрээ илэрхийлж орхив. Харин түүний мөнхийн дайсан гэхүү нөхөр болсон “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай улс төрд төдийгүй Ардчилсан намд эргэн ирж буйгаа өнөөдөр зарлалаа.
Ардчилсан нам шиг ардчилалгүй нам байхгүй тухай олон нийтэд зарлаж, янз бүрийн нам байгуулж үзсэн ч хөөрхий Л.Гүндалайд буцахаас өөр сонголт байгаагүй бололтой. Тэрбээр энэ тухайгаа "2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх Хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэх болсон нь Ардчилсан Намдаа эргэж орох шалтгаан болсон юм. Миний "Анхны хайр" бол Ардчилсан нам. Архимед “Надад тулах цэг өгвөл би дэлхийг эргүүлнэ” гэж хэлсэн байдаг шиг “АН бол миний тулах цэг”. Би их улс төрд эргэн ирж байна” гэв.
Л.Гүндалайн намдаа буцаж орох өргөдлийн хариуд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “Таны асуудлыг жичид нь шийднэ” хэмээсэн аж. Тэд дахин УИХ-ын гишүүн бүр цаашлаад төрийн дээд албан тушаалд очих гүүрээ Ардчилсан нам гэж харсан байж ч болох юм. Хэрвээ гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээж байгаа шиг Ардчилсан нам өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадвал Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарт боломж олгохоос гадна Монголын нийгэмд асар том өөрчлөлтийг авчрах билээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )
Буян Жагаа бол цаг үе хаашаа ч эргэсэн яхийчхаад, яг байгаагаараа, үхэшгүй Каше л гэсэн үг. Үг хатуутай нийгэмд хэрэгтэй монгол хүн символ. Тиймээ, тиймээ л гэж хэлнээ. Гүндалай та бол уучлаарай, таны хувьд хаалга хаалттай.
АН сөнөжээ, хулгайчууд голдуу байдаг юм, одоо шизонууд дээр нь нэмэгдлээ дээ
Завхарсан юм л болж байна даа.
Жагааг авч болноо. Гүнбалайг болохгүй шүү. Энэ хүн нилээл хүндэрсэн хэлбэрийн галзуу өвчтэй
ENE NEG HEDEN GALZUU SOLIOTOI GEMEER NUHDUUDIIG NEGIIG NUGUUGUUR SOLIJ TAVISAAR ZALHAJ GUITSLEE. ZASGIIN ERHEND YAMARCH SOLIOT GARSAN ULSIIN HURUNGIIG IDEJ UUAAS SERGIILSEN HAASH NCH HUDULGUDUGGUI HARIUTSLAGIIN TOGTOLTSOOTOI BOLMOOR BAINAA
awaach yadgiin hoorhii amitadiig
sosorbaram hereguiee
Энэ АН хэзээ ч өөрчилөгдөж чадахгүй. Ард түмний итгэлийг алдсан намд ирээдүй байгаа гэж үү?
за даа Гүнбалай, Со 2 ч яахав угаасаа нэг тиймэрхүү нөхдүүд, харин Буян Жагаа зүгээр байгаа нэр хүндээ сэвтүүлж АН-ын хулгайчуудтай нийлж яахнав дээ
Co yavaagui sh dee, EAGLE-r garsan yariltslaga uzeegui yum u?-odoogiin ene AH-g bayartai gej helsen bolhoos AH-s garlaa gej heleegui gej tailbar tavisan
Гүндалайгийн анхны нам нь МАШСН /Сүүлд Эх орон болсон/ болохыг би мэдэх юм. Гэвч дараа нь АН-ыг сонгож туг нь болж ч байсан шүү?
3 naiz and hereggyi urbagch nar
Авилгачид, албан тушаалын хэнээтнүүд, алиа салбадайнууд, ашиг хонжоо хайгчид...сайхан цуглуулга брлж байна аа. :-@
Со Жа Гү энэ гурав яг таарсан шуудайнууд
Жинхэнэ галзуугийн нам боллоо доо.авилгачид дээр галзуучууд нэмэгдэхээр анархистуудын нам болдогийг туух гэрчилнэ дээ
Энэ 2 балайгаар АН яах юм бэ...? Авч болохгүйг анхаар!!!
HENTIIN ENHHBAYR PROKUROR SOOGTUUGAAR ALBANII MASHIN JIBUULSEN HUNII NEREEER ILUU TSALIN ABDAG BAIGUULLAGIIIN MALIIGI ZARAAAD DUUUSSAN AIMGAAS OGSON 70 SAY TOGROGIIG HUBIDAA IDSEEN ERONHIII PROKURORIIIN NEREER ERUUUGIIN HEREG HAASAN GESEN MEDEELELE BAIINA
HENTIIN ENHHBAYR PROKUROR SOOGTUUGAAR ALBANII MASHIN JIBUULSEN HUNII NEREEER ILUU TSALIN ABDAG BAIGUULLAGIIIN MALIIGI ZARAAAD DUUUSSAN AIMGAAS OGSON 70 SAY TOGROGIIG HUBIDAA IDSEEN ERONHIII PROKURORIIIN NEREER ERUUUGIIN HEREG HAASAN GESEN MEDEELELE BAIINA
Gundalai yostoi zavhai amitan bndaa...kkk AN herev Gundalaig erguulj avbal ih l uram hugaranadaa