МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

УИХ-ын дахь МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хурал хийсэн билээ. 

Тэгвэл тус нам VII Бага хурлаа өнөөдөр буюу энэ сарын 12-нд хийхээр болжээ. Тус бага хуралд 300 гаруй гишүүн оролцож,  намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох суудлыг хэлэлцэх юм. Тус намын генсек хэн болох бол гэдэг асуудал өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татаж байгаа. Өдгөө тус намын генсекийн үүргийг Д.Амарбаясгалан  орлож буй. Тэгвэл өнөөдрийн Бага хурлаар Д.Амарбаясгаланг жинхэлэх эсвэл өөр хүнийг томилох эсэхийг шийдвэрлэнэ. 

Одоогийн байдлаар дээрх суудалд Д.Амарбаясгалангаас гадна хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлэхээр болжээ. Тухайлбал,Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай,  Зам тээврийн сайд асан, “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшиж нэлээдгүй хэл амыг дагуулж байсан  “Сөүл” группийн захирал Н.Өнөрболор,  Унгарт Элчингээр сууж байгаад ирсэн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Ганди нар  өрсөлдөх нь хэдэн сарын өмнөөс тодорхой болсон. Үүн дундаас хамгийн их олонхийн дэмжлэгийг авах нь   Д.Амарбаясгалан гэдгийг намын  нөхөд нь хэлж байгаа юм.

 

Б.АЛТЖИН


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top