МАН-ын хурлыг нээж М.Энхболд илтгэл тавилаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

Монгол Ардын намын долдугаар бага хурал өнөөдөр 10 цагт Тусгаар тогтнолын ордны  Их танхимд эхэллээ. 

Энэ удаагийн Бага хурал УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм. Улсын Их Хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г МАН-ын гишүүд аваад байгаа билээ.

Тэгвэл хурлыг нээн УИХын дарга М.Энхболд дөнгөж сая илтгэл тавьж дууслаа. Тэрбээр "Энэ ялалт бол Монголын нийт ард түмний ялалт. Төрийн жолоог барьж чадах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тууштай зүтгэдэг, тулхтай, туршлагатай улс төрийн хүчин бол Монгол Ардын Нам гэдгийг манай ард түмэн бас дахин нэг удаа мэдэрч ойлгосон, тэр хэрээр ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа.

Түүнчлэн ямар ч цаг үед намтайгаа, ард түмэнтэйгээ хамт байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн тэмцэл зүтгэлийн үр дүн юм"  гэлээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top