МАН-ын Бага хурал хаалттай горимд шилжлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

МАН-ын VII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 10 цагт эхэлж, намын дарга  М.Энхболд  сонгуулийн үр дүнгийн талаар  дөнгөж сая илтгэл тавьж дууслаа. 

 Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байгаа бөгөөд  хурал дөнгөж сая хаалттай горимд шилжлээ. 

Өнөөдрийн хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх болоод бусад асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэх юм.

 

Б.АЛТЖИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top