Ардчилсан нам энэ сарын 6,7-ны өдрүүдэд 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа амжилттай зохион байгуулсан билээ.
Их хурлаар нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болгохоо зарласан. Түүнчлэн энэ үеэр намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сунгаагаар сонгоно гэдгээ баталсан. Ингэснээр “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж Намын даргын сонгуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
"Одоогоор дөрвөн дэд, 339 салбар хороотойгоор сонгуулийн бэлтгэл ажлаа хийгээд явж байгаа" гэдгийг АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэллээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн АН-ын даргад дэвшигчдийг бүртгэл албан ёсоор эхэлж байгаа юм. Бүртгэл энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Бүртгэл дууссны дараа АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн сурталчилгааны эрх нээгдэнэ.
Сурталчилгааны хугацаа 40 хоног байна. Харин намын даргын сонгуулийг ирэх оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлоод байгаа юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )
мөнгөтэй хэдэн хүн намдаа мөнгө хандивлаад дарга болох зам нь тавигдсан байна лээ энэ намаас сайн юм горьдоод хэрэг байхгүй нохой замаар яваад нүхэндээ унаг цаашаа