"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай АН-д элсэх болсон тухайгаа хэвлэлийн хурал хийж зарласан билээ. Гэвч АН түүний өргөдлийг хүлээж аваагүй юм. Энэ тухайд тус намын ЕНБ дарга Л.Эрхэмбаяр ийн тайлбар өглөө.
Тэрбээр "Намын даргыг чөлөөлөх асуудал тухайн намын Их хурлаар шийдэгддэг. Гэтэл энэ асуудал нь шийдэгдээгүй атал Л.Гүндалай манайд элсэх хүсэлтээ өгсөн. Өөрөөр хэлбэл, Л.Гүндалай албан ёсоор намын даргаа өгөөгүй байгаа. Манай намын дүрэмд өөр намын гишүүнийг хүлээн авдаг заалт байхгүй. Энэ дүрмээ баримтлан ажиллана. Мөн манай намын олон гишүүд Л.Гүндалайг намдаа элсүүлэх ёсзүйн хувьд эрхгүй гэж үзэж байгаа" гэлээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )
тийм шүү, тэр муу Балай Трамптай өөрийгөө адилтгаад байсан Жагааг найраад БН-д ороод Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юу, гарчихаж юуны магад, Трамп БН-аа с нэр дэвшээ биз дээ, Энэ Балай Чацга царайлаад тэгж чадахгүй л дээ, Аягүй суртчилгаа хийх нэрээр Ард иргэд ээ доромжлоод балрах байлгүй,
зөв зөв тэр балай өвчтөн өөр газарт байх