Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал эхэлж байна

2016 оны 12 сарын 12

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо маргааш Төрийн ордонд эхэлнэ. Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ.

Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. 

Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской ахалж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккккккк(66.181.188.123) 2025 оны 03 сарын 13

Яаж улс хогжих билээдээ, ео,еоо

1  |  0
иргэн(202.21.106.117) 2025 оны 03 сарын 13

Наад чалчаа чинь бас орсоор ориг ярьж нүдний булай болох бий дээ

1  |  0
Top