Өнөөдөр МАН-ын долоодугаар Бага хурлын төлөөлөгчид тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг томиллоо.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын УИХ-ын сонгуулиас хойш энэ албанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Бага хурлаас ЕНБД-д ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн юм.
1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Ажилласан жил:
Харин МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийн нэрийг УИХ-ын гишүүн Д.Гантулга дэвшүүлж, санал хураалгасан юм.
МАН-ын дарга М.Энхболд Н.Төмөрхүүгийн нэрийг дэвшүүлээд байсан ч Ц.Бат-Энх ялалт байгуулж, МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллахаар боллоо.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )