Хэлэлцүүлэг боллоо

2016 оны 12 сарын 14

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2016.12.13/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, тус Байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Ундармаа нар оролцов. Хэлэлцүүлгийг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман нар үг хэлсэн.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор П.Хашчулуун тавилаа. Тэрбээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдвээр хийсэн танилцуулгадаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх оновчтой институцийн бүтэц, зохион байгуулалтын талаар санал, зөвлөмж дэвшүүлсэн. Судалгааны үндсэн дээр дэвшүүлсэн санал, зөвлөмжид  манай улсын хувьд хөгжлийн бодлогыг төлөвлөх дээд түвшний бүтэц нь Ерөнхий сайдаар ахлуулсан Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөл байж болохыг тусгажээ. Мөн цаашид хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг хариуцсан Үндэсний хөгжлийн яам байгуулах талаар судлах нь зүйтэй гэсэн зөвлөмж танилцууллаа. Бодлогын зохицуулалтыг оновчтой хийснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал амжилттай хэрэгжиж, Монгол Улсад урт хугацаанд тулгарч байгаа сорилтуудыг даван туулах боломж бүрдэхийг доктор П.Хашчулуун танилцуулгадаа онцолсон.

Танилцуулгын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид үндсэн илтэгчээс асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлсэн.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ “Төлөвлөгөө, зорилгогүйгээр ямар ч улс хөгждөггүй, харин зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлээд явбал ямар ч тогтолцоотой улс хөгжиж болдог юм байна. Үүнийг ойлгохгүйгээсээ болоод бид алдаа гаргасан. Бид тийм юманд хүрнэ гэсэн зорилгогүй болсон. Үндэсний хэмжээний том зорилготой болж, түүнийг хүчилж хийдэг, хэрэгжүүлдэг институцитэй болох хэрэгтэй юм. Өнөөдөр институцийн оновчтой бүтэц, хувилбар ярьж байна. Яамтай байх уу, зөвлөл байх уу гэдэгт Засгийн газар санал гарган, УИХ-аар батлуулж нэг бүтэцтэй больё. Тогтвортой хөгжлийн бодлого, түүнийг дагасан институц бий болгоход тусалж дэмжиж ирсэн, цаашид ч энэ байр сууриа илэрхийлж байгаа олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бид зээлээ санал бол(41.85.183.42) 2025 оны 03 сарын 13

Бид зээлээ санал болгодог Бид 3% -ийн бага хүүний түвшинд хэрэгцээтэй бүх хүмүүст зээлийг санал болгодог. Бид 20,000-аас 500,000,000 хүртэлх харилцан тохиролцсон хүүний түвшингээс ялгаатай дүнг өгч болно. audreyladiva@outlook.com хаягаар

1  |  0
Бид зээлээ санал бол(41.85.183.42) 2025 оны 03 сарын 13

Бид зээлээ санал болгодог Бид 3% -ийн бага хүүний түвшинд хэрэгцээтэй бүх хүмүүст зээлийг санал болгодог. Бид 20,000-аас 500,000,000 хүртэлх харилцан тохиролцсон хүүний түвшингээс ялгаатай дүнг өгч болно. audreyladiva@outlook.com хаягаар

1  |  0
Бид зээлээ санал бол(41.85.183.42) 2025 оны 03 сарын 13

Бид зээлээ санал болгодог Бид 3% -ийн бага хүүний түвшинд хэрэгцээтэй бүх хүмүүст зээлийг санал болгодог. Бид 20,000-аас 500,000,000 хүртэлх харилцан тохиролцсон хүүний түвшингээс ялгаатай дүнг өгч болно. audreyladiva@outlook.com хаягаар

1  |  0
МАН-ын бөхчүүд(103.26.195.31) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд д

1  |  0
Top