С.Зоригийн хэрэг: Яллагдагчдын тухай мэдээлэл

2016 оны 12 сарын 14

С.Зориг агсныг хэн хөнөөв. Энэ асуултын хариултыг өгөх шүүх хурал өнөөдөр болно. Энэ хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх гурван хүнийг яллагдагчаар татжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм. Тэгвэл дээр нэр дурдагдсан гурван хүний тухай мэдээллийг товчхон хүргэе.

Ц.Амгаланбаатар:

Орхон аймгийн харьяат, 35 настай Ц.Амгаланбаатарын хувьд хүн амины хэргээр шоронд ялаа эдэлж буй этгээд юм. Тэрбээр шоронд байх хугацаандаа өөрийгөө "С.Зоригийг алсан" хэмээн мэдэгдэж, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдэгдсэн аж. Түүний хувьд хэрэг гардаг үед буюу 1998 онд 17 настай байсан бөгөөд айлын өргөмөл хүүхэд юм байна.

Б.Содномдаржаа:

Түүний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн аж. Одоо 42 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа. Түүний ээж П.Жавзмаа " Миний хүү Содномдаржаа 461 дүгээр ангид хоригдсоноос хойш нэг жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Би Булган аймгийн уугуул хүн. Би нөхөртэйгөө сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан. С.Зориг агсан амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан. Тодорхой ярья. 2014 оны хагасаас миний хүүгийн утсанд мессеж ирдэг болсон. “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн мессежүүд ирснийг цуглуулаад байтал 28 хуудас болсон. Ингээд бид түүнийг хэвлүүлж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Хуулийнхан гэтэл түүнийг тоогоогүй. Удалгүй бид манай хамар хашааны айл байсан, хүн мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуу хүү рүү маань ингэж мессеж бичээд байсныг олж мэдсэн. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй. Энэ бүхнээс харахад, миний хүүг шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуутай холбож, тэр залуугаар бамбай болгон, С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна гэж бид үзэж байгаа. Энэ хугацаанд хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэлээ. Гурван нялх хүүхэд нь хэцүүдлээ. Эхнэр нь өр зээлтэй, бидний амьдрал маш хүнд байна.

Харин тэр Амгаланбаатар гэдэг хүүгийнхтэй манайх хамар хашаанд байсан. Амгаланбаатарыг арав гаруй настай байхад нь манайх нүүсэн. Мэдэхгүй юм даа, Амгаланбаатар гэж хүн манай хүүд өс хонзон санадаг бололтой. “Чамайг шоронгоос гараад ална. Танайхыг шатаана” гэх мэтчилэнгээр мессеж ирүүлдэг байсан. Энэ хугацаанд би хууль, хяналтын байгууллага, УИХ-ын гишүүдэд нийтдээ 51 удаа захидал бичсэн. Олигтой хариу өгдөггүй. “Шалгаж байна. Танай хүүг суллах болоогүй. Шалгаж байгаа” гэдэг л хариу хэлдэг" хэмээн ярьж байв.

Т.Чимгээ:

Түүний хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж. Түүнийг Б.Содномдаржаагийн нэгэн адилаар гүтгүүлсэн гэх мэдэгдлийг ар гэрээс нь хийгээд байгаа юм. Энэ талаар түүний ээж Ц.Маруш: “Ц.Амгаланбаатар бол манай ойрын төрөл хүн. Эгчийгээ эргэж ирсэнгүй гэж өс санан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт барьж өгсөн. Охин маань ГОК-ын гуанзанд тогооч хийдэг байсан. Гэтэл Ш.Отгонбилэг агсны тогооч болгочихсон, бас огт танихгүй Содномдаржаа гэх хүнийг холбож, малчин нь болгочихсон байгаа юм. Чимгээ маань С.Зориг агсныг амиа алдах үед Дорноговь аймагт нялх биетэй байсан” гэж ярьсан.

Мөн түүний ах Т.Хүдэрбат :Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 20 гаруй жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү мессеж бичдэг болсон юм билээ. Дарамталсан мессежүүд их ирүүлдэг. Уг нь тэрийг тоодоггүй байсан. Гэтэл өнгөрсөн жил дүүг маань тагнуулынхан баривчилж, авч явсан. 2015 оны наймдугаар сард Эрдэнэтэд ажилтай явж байхад нь баривчилсан. Гурав хоногийн хугацаанд таг чиг байсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний мэдэж буйгаар дүүг маань тэр Амгаланбаатар гэж хүний гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд тухайн үед бага насны гурван хүүхэдтэй байсан. Гэтэл тийм хүн тийм хэрэг хийгээд явж байх уу?" гэж мэдээлж байв.

Ийнхүү С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа малчин, тогооч, хүн амины хэрэгт ял эдэлж буй гурван этгээдийг ирэх лхагва гаригт шүүнэ. Шүүхээс тэднийг хэрхэхийг харах л үлдлээ. Хамгийн гол нь шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамаарч энэ хэргийн "Захиалагч" хэн бэ гэдэг нь сонин байгаа юм. Яаж бодсон ч  энгийн нэг гурван этгээдэд С.Зориг агсны амийг хөнөөх сэдэл төрнө гэдэг үнэмшилгүй. Үүний цаана энэ хэргийг захиалсан жинхэнэ этгээд байгаа нь тодорхой юм. Чухам тэрхүү этгээдийг ил болгосон цагт л энэ хэргийн "Эзэн тодорлоо" гэж ойлгох учиртай. Тиймээс шүүхээс "С.Зориг агсны амийг хэн бүрэлгэсэн" гэдгээс илүүтэй "С.Зориг агсны амийг егүүтгэх санааг хэн гаргасан бэ" гэдгийг л тогтоох  нь чухал байна.

Яллагдагчдын ар гэрийнхний хийсэн мэдээллийн бичлэгээс...

 

 

С.Баяр

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uur(202.9.43.215) 2025 оны 03 сарын 13

Huuliiinhan ajilaa hiij bga bizdee

1  |  0
zochin(150.129.143.165) 2025 оны 03 сарын 13

yamar ynziin huuli shuuh ve Tom akula chadahgui bho or jiriin humuus iig horiod tegeed bas shuune geed bgaam shuu boliochee jinhnene hunee Tom akulaasaa aigaad bj naad humuusee sulaachee .Hunii erh gej bna uu

1  |  0
bi (91.10.47.208) 2025 оны 03 сарын 13

ingej hudlaa jiriin irgeniig hohirooj baihaar Bulgan gej amid gercheer n helvvlj vnen zuviig oloosoi doo

1  |  0
иргэн(202.179.31.2) 2025 оны 03 сарын 13

шоронд байгаа хүний үгээр үг хийж эмгүй ардыг хохироож байгаа биш үү? Аллага болох үед энэ хүмүүс бараг хүүхдээрээ шахуу байжээ. захиалагчийг олох нь зүйтэй

1  |  0
Hvn bn(49.97.111.228) 2025 оны 03 сарын 13

Hvvhdiin togloom shig ym hiij Bhiimaa har malnaas dor ymnuud tgd Mongol ulsiin huuli yriad bgaamaa icheeesei ard tvmnee helmegdvvleheesee

1  |  0
irgen (202.126.91.218) 2025 оны 03 сарын 13

shorond bgaa hunii ugeer huuliinh ingej yavlaa yu ter gazart chini nohoi hutssani daitai ch toodogguil gazardaa ug ni sonin l yum

1  |  0
Зочин (27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Одоо л хуулийн байгууллага үнэн зөв ажиллаж чаддаг эсэх нь харагдана содномдаржаа бол миний ангийн хүүхэд тийм зүйл хийх хүн биш их даруухан залуу байсан ангийнхан минь гэрчлэнэ шүү бид гэм зэмгүй найзаа хамгаалах ёстой

1  |  0
irgen(121.200.94.161) 2025 оны 03 сарын 13

araichdee pizda ene buhnii ard ardchilsan namiin hdn hogshin lalruud bgada ta nar alsiishdee

1  |  0
иргэн(112.72.12.91) 2025 оны 03 сарын 13

бидэнд ганцханл боломж байна. дараагийн сонгуульд АН МАН хоёрыгл сонгохгүй байх. Энэ хоёр нам хийдгээ хийсээн үгүйсгэхгүй. одоо энэ хоёр намаас хулгай хуйвалдаанл гарна. өөр юуч гарахгүй. Монголчууд минь юмыг зоригтойгоор хаяж чаддаг байял даа.

1  |  0
зочин(103.57.93.208) 2025 оны 03 сарын 13

Энэ хуулийнхан ер нь тэнэг үү

1  |  0
Huii(202.9.41.202) 2025 оны 03 сарын 13

Sonin uymaa.tiim hemjeeniii humiig ene gurav alhuu tee.eo eo.mongol ulsiin huuli shuuhiin baiguullag olon ulsiin hemjeed tom onigoond orhndee.kkkk

1  |  0
Болиочээ(75.82.92.137) 2025 оны 03 сарын 13

Аль ч улс оронд хэргийн шалтгааныг тогтоодог. Яагаад ямар шалтгаантай хэрэг үйлдсэн гэээдзөндөө асуудал байна Энэ хүмүүст Зоригийг алах ямар зорилго байснийг хэлээд өгөөч хуулийнхаан. Энэ бол цэвэр шоу Энхбатыг Германаас баривчилж ирж алсан бизъээ Яаг тийм юм болж байна

1  |  0
mgl(112.72.3.87) 2025 оны 03 сарын 13

17, 22, 24 настай хүмүүс төрийн өндөр албан тулаалтаныг алуулах гээд хүн явуулах уу? Бодоод үздээ

1  |  0
irgen(202.21.115.82) 2025 оны 03 сарын 13

ERUNHIILUGCH BUUHAASAA UMNU IH AJIL AMIJUULAJ BAINA DAA. HUN HELMEGDUULLEE

1  |  0
Du(122.201.24.152) 2025 оны 03 сарын 13

Тэнэг хүн ч ойлгохоор гүтгэлэг бна даа. Үнэхээр энэ хүмүүс алсан бол шанд нь авсан мөнгөөрөө өдийд гадаадад гараад явцан байх байлгүй дээ.

1  |  0
zol(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

Shorond baigaa hvn yaharaa gar utas heregleed hvnrvv msg bichej bdiin bol ene bol shorond baigaa ter hvntei jinhen gemt etgeed hereg naimaaltssan hereg oilgomjtoi bna

1  |  0
tur(43.242.243.130) 2025 оны 03 сарын 13

ene 2 hun bitgii helmegdeesei yahaaraa shorongiin hunii hun horidog baina aa tsaad gar ni hun muchilj alj baigaa ym chinyahaas ch butsahgui etgeed baina daa tuhain uyd ni tsaazaar avchihsan bol odoo ehgiin 2 hun ingej zovohgui baihgui yu

1  |  0
Ганаа.(103.229.123.150) 2025 оны 03 сарын 13

Хүн мөчилж алаад шоронд байгаа хоригдол шоронгоос 2 хүн рүү мессэж бичээд дарамтлаад дараа нь гүтгээд одоо ял эдлүүлэх гээд яваад байдаг их л гайхалтай юм болох нээ.Булган амьд гэрч алуурчныг харсан биз дээ.Учир нь олдохгүй хэрэг гээч нь энэ байхдаа.

2  |  0
irgen(103.242.47.98) 2025 оны 03 сарын 13

tsagaadah bailgui deee

2  |  0
Байгал(202.21.100.162) 2025 оны 03 сарын 13

энгийн 2 иргэнийг хохироож байгаа юм биш биз ээ сайн шалгасан л байгаа даа

2  |  0
иргэн(103.229.123.191) 2025 оны 03 сарын 13

Отгонбаярын хэрэг давтагдаж байна уу? хэрэг яаж шийдэгдэхийг харж л байя

2  |  0
irgen(202.21.117.178) 2025 оны 03 сарын 13

Arai engiin ardiig gutgehgui bailgyi dee Bulgan gegcn amid gercn baigaa men Oyun gishuun asan baigaa biz dee

2  |  0
Зочин(73.75.14.37) 2025 оны 03 сарын 13

Zohoiloo boli hurts geed aluurchinaar gar Huluu hiisen elbegiig ogtsoruilaa

2  |  0
зочин(139.5.218.19) 2025 оны 03 сарын 13

Би ч Зориг агсныг алуулсан тэр үеэд юү хийж хаана байхдаа тэр үеийн аймшигт мэдээг сонсноо одоо ч мартаагүй. Тэр эх мөн адил тод санаж байгаа. Ард түмний хайртай хүү учраас бүх хүмүүс тэр үеийг мартаагүй байгаа шүү

2  |  0
зочин(139.5.218.19) 2025 оны 03 сарын 13

ИЧЭЭЧЭЭ ХУУЛИЙНХААН гэе дээ

2  |  0
шүүгч(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

энэ хэргийг шүүнэ гэдэг утгагүй зүйл байна.Шүүх л юм бол худлаа хэргийг шүүнэ гэсэн үг болох нь харагдаж байна

2  |  0
Top