Илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилжээ

2016 оны 12 сарын 15

ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭХ ЭТГЭЭДИЙГ НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.

“Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайхан нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад албан бичгийг хүргүүлсэн юм. Гэвч Д.Элдэвсайханыг уг албан тушаалд томилсон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг хууль зөрчин нийтийн албанд томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцох, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон зөрчлийг арилгуулах шаардлагатай юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Око(103.57.95.113) 2025 оны 03 сарын 13

Бүгд илтээс илт ашиг сонирхоын үүднээс гарч ирж байгаа хүмүүс штээ....ах дүү амраг садан эсвэл аргаа барсан гар хөлүүд байгаал байгаа штээ.....хаа сайгүй бүгд адил ......

1  |  0
Top