Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшаав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хэрэгжиж байгаа зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахыг сайд нарт үүрэг болгов. Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгав.

Сэтгэгдэл ( 0 )