Хэлмэгдүүлэлт гэж юу болох, хэн, хэрхэн өртсөн талаар өгүүлэх “Мартах эрхгүй, давтахэ рхгүй” баримтат киног ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга асан П.Цагаан санаачлан, Конрад Адинаурын сангийн дэмжлэгтэйгээр дэлгэцийн бүтээл бүтээсэн байна.
Номонд 1930 – 40 оны их хэлмэгдүүлэлтийн үеийг тусгасан байна. Тэрээр хойч үе маань түүхээ мэддэг, түүхээсээ суралцдаг байх ёстой гэдэг үүднээс ирээдүйн сэхээтнүүд болох оюутан залууст дээрх бүтээлээ танилцуулж байгаа юм. МУИС-ийн оюутнуудад киногоо үзүүлж, хэлмэгдүүлэлтийн талаар лекц уншихаар болжээ. Лекцийг энэ сарын 15-ны 16:00 цагт МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулах аж. Дашрамд дуулгахад П.Цагаан АН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэж байсан ч хараахан намдаа албан ёсоор хандаагүй байна.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 0 )