Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан АН-ын даргын сонгуульд оролцохгүй болсоноо албан ёсоор зарлалаа. Тэрээр АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан юм. Гэвч намын даргад нэр дэвшихгүй байх шийдвэр гаргажээ.
П.Цагаан энэ талаар тайлбар хийхдээ “АН ялагдлынхаа шалтгааныг оношилсонгүй. Оношлохгүй бол яаж эмчлэгдэхэв дээ. Ийм үр дүнгүй хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна.
Ажил нь гацдаггүй, байнгын ажиллагаатай, байнга шинэчлэгддэг, хариуцлагатай, ил тод АН-тай болох гишүүдийн захиалгыг замхрууллаа. Намын гишүүд нь намынхаа даргыг сонсох ардчилсан санаачилгыг маань дэмжсэнгүй. Намын гишүүн таны даргыгаа сонгох эрхийг хасчихсан. Зөвхөн татвар төлсөн гишүүн сонгох эрхтэй. Хот, орон нутагт хаана ч намын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь татвараа төлдөг. Татвар төлдөг хэсэг намын нийт гишүүдийг бүрэн төлөөлж чадахгүй. Намын гишүүдийнхээ дийлэнх олонхын саналыг орхигдуулсан ийм сунгаа бол ёс зүйгүй явдал байна.
Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна” гэсэн юм.
Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн хүнээ явуулж намын даргад өрсөлдүүлэхээр зүтгүүлж байсан ч ийнхүү талаар болж буй аж. П.Цагаан нэрээ татсанаар АН-ын даргын сунгаанд Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын гишүүд өрсөлдөх болж байна.
Т.Амараа
П.Цагаан намын даргад нэр дэвшихээс татгалцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан АН-ын даргын сонгуульд оролцохгүй болсоноо албан ёсоор зарлалаа. Тэрээр АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан юм. Гэвч намын даргад нэр дэвшихгүй байх шийдвэр гаргажээ.
П.Цагаан энэ талаар тайлбар хийхдээ “АН ялагдлынхаа шалтгааныг оношилсонгүй. Оношлохгүй бол яаж эмчлэгдэхэв дээ. Ийм үр дүнгүй хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна.
Ажил нь гацдаггүй, байнгын ажиллагаатай, байнга шинэчлэгддэг, хариуцлагатай, ил тод АН-тай болох гишүүдийн захиалгыг замхрууллаа. Намын гишүүд нь намынхаа даргыг сонсох ардчилсан санаачилгыг маань дэмжсэнгүй. Намын гишүүн таны даргыгаа сонгох эрхийг хасчихсан. Зөвхөн татвар төлсөн гишүүн сонгох эрхтэй. Хот, орон нутагт хаана ч намын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь татвараа төлдөг. Татвар төлдөг хэсэг намын нийт гишүүдийг бүрэн төлөөлж чадахгүй. Намын гишүүдийнхээ дийлэнх олонхын саналыг орхигдуулсан ийм сунгаа бол ёс зүйгүй явдал байна.
Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна” гэсэн юм.
Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн хүнээ явуулж намын даргад өрсөлдүүлэхээр зүтгүүлж байсан ч ийнхүү талаар болж буй аж. П.Цагаан нэрээ татаснаар АН-ын даргын сунгаанд Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын гишүүд өрсөлдөх болж байна.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 4 )
зүгээр маш сайн бна.Манай МАН-д л ашигтай шүү.
3 луйварчин 1дөрвөд 1 хий яригч 1үл мэдэгч хэрэг алга Амаржаргал Ц агаан нар хаачив даа.
zev bodjee Ene 6 hunees songoh hun alga Cnimiddorj arai deer yum baina daa
hugiin bugs doloogch chamd hen sanal ugdgiin.