М.Чимэддорж: АН-ын даргад өрсөлдөхөд Шинэчлэлийн хорооныхон намайг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 16

  АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхлэсэн. Одоогоор намын даргад зургаан хүн нэр дэвшихээр бүртгүүлжээ. Тэдний дотроос тэр бүр олон нийтэд танигдаагүй хамгийн залуу нь  эдийн засагч, Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн гишүүн М.Чимэддорж юм. Түүнтэй АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаатай нь холбогдуулан ярилцлаа.

-АН-ын даргад өрсөлдөхөөр олон хүний нэр яригдаж байна. Түүний дотор та бол хамгийн шинэ залуу улс төрч. Намын гишүүдийн зүгээс ямар залуу улс төрч гараад ирэв. Намын даргад өрсөлдөхөөр болов гэж харж байгаа байх. Юуны өмнө өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөөч. Таныг эдийн засагчийн хувиар хэвлэлд ярилцлага өгсөнийг тань уншиж байсан юм байна?

- Би Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн эдийн засгийн сургууль дээрээ магистр хамгаалсан. Сүүлийн арав гаруй жил бодлогын судалгааны ажил хийж байна. Бодлогын судалгааны ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудад хийж өгөх ажлыг манай компани гүйцэтгэж байна. Монголд хөрөнгө оруулалт оруулж буй томоохон компаниуд, олон улсын байгууллага, Засгийн газар, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Улс төрийн хувьд ямар ажил хийж байв?

-Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. УИХ-ын 2012 оны сонгуулиар АН-ынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахад Ажлын дэд хэсгийн ахлагчаар ажилласан.

-АН-ын их хурлаар намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ гэж олон хүн харж байсан. Намын хурал хэр үр дүнтэй болж чадсан бол?

-АН-ын шинэчлэл гараанаасаа хөдөлсөн. Намын шинэчлэлийн үйл явц эргэлт буцалтгүй үргэлжлэх ёстой. АН-ын долоодугаар их хурлаар намын үндсэн дүрэм хэр өөрчлөгдөв, сайжрав гэдгээс шинэчлэл хийгдэж байна гэж харна. Одоо дүгнэж хэлэхэд эрт байна. Намын шинэчлэлийг хоёр том бүлэгт хувааж үзэж авч болно. Нэгдүгээрт намын дүрэм, журамын шинэчлэл. Хамгийн гол нь дүрмээр дамжуулж дотоод ардчилалаа сайжруулах хэрэгтэй. Хоёр дахь нь үзэл баримтлалын шинэчлэл гэж том зүйл байна. Тэр бол орон даяар яригдаж эхлэнэ. Долоодугаар их хурлаар ямар шийдвэр, өөрчлөлт хийгдэнэ түүнээс шинэчлэлийн асуудал яригдана.

-Намын даргын сонгуульд дэвшүүлж буй таны гол мөрийн хөтөлбөр юу вэ?

-Мөрийн хөтөлбөрийн төсөлдөө гурван гол зүйлийг тусгаж байгаа. Нэгдүгээрт АН-ын улс төрийн үзэл баримтлалыг шинэчлэхэд гар бие оролцож явна. Үзэл баримтлалыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Хоёрдугаарт улс төр, нийгмийн хөгжлийн бодлого гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа. Төрийн засаглалын асуудлыг сайжруулах шаардлагатай байна. Улс төрийн хувьд бидэнд тулгамдаж буй асуудал бол засаглалын асуудал юм. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Төрийн албыг бэхжүүлэх,  татварын орчинг сайжруулах гэсэн гурван гол асуудлыг хөндөж байгаа. Мөн эдийн засгийн бодлогын шинэчлэлийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж байна. Хамгийн эхэнд нь төрийн эдийн засаг дахь оролцоог зөв зохистой болгох, бууруулах асуудлыг шийдвэрлэнэ. Боловсрол, эрүүл мэндийн чиглэлд рефорум хийнэ. Ийм зүйлүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа. Улс төр, нийгэм эдийн засгийн засаглал гэсэн хоёр том зүйлийг ингэж тусгасан.    

    Гуравдугаарт намынхаа шинэчлэлийн асуудлыг манлайлах, өөрийн бодит хувь нэмрээ оруулах гэсэн хэсэг бий. Намын дотоод асуудлыг илүү сайжруулахад чиглэгдсэн байгаа. Намын дүрмийн шинэчлэлийг хийгээд түүнийгээ хэрэгжүүлээд явах нь чухал байна. Энэ бол миний мөрийн хөтөлбөрийн гурав дахь зорилт юм.

-Залуучууд бол таныг дэмжиж байгаа байх. Таны ард намын ямар нэг фракц бий юу?

-Ямар нэгэн фракц байхгүй. Шинэчлэлийн хөдөлгөөний залуучуудтай би хамтраад, үзэл санаа нэгдээд явж байгаа. Шинэчлэлийн хорооныхон хуралдаад намайг намын даргад өрсөлдөхөд дэмжинэ гэдэг шийдвэрээ гаргасан. Тэгэхээр бол залуучуудын дэмжлэг байгаа гэж үзэж болно.

- Намын даргад нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн үү?

- Бүртгүүлэхэд шаардлагатай материалын жагсаалтаа авсан. Энэ сарын 17-ны 17 цагаас өмнө бүрдүүлж материалаа намдаа өгөх ёстой. Тэгэхээр 17-ны өдрөө бүртгүүлнэ гэж бодож байна. Арван долооны өдөр дэнчингийн хэмжээ тодорхой болох байх.

-Намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигчид сонгуулийн зардлыг хувааж гаргахаар танай намынхан шийдвэрлэсэн. Нэг нэр дэвшигчид доод тал нь 250 сая төгрөг гаргахаар болсон. Үүн дээр эсэргүүцэх саналтай нэр дэвшигчид байгаа. Та ямар байр суурьтай байна?

-Би 250 сая төгрөг гаргах асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа хүний нэг. Гэхдээ одоогийн нөхцөл байдал, намын даргын сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зардал юм гэдгийг өчигдөр нам дээр тайлбарласан. Энэ зардлыг нэр дэвшигчид хувааж гаргахаас өөр зам алга гэж сонгууль зохион байгуулах хороо тайлбарлаж байгаа. Сонгууль зохион байгуулах хорооны шийдвэрийг хүндэтгэж байна. Одоогоор миний хувьд хандив цуглуулах арга хэмжээ дөнгөж эхлээд явж байна. Нэгдэх өдөр хүртэл хандив цуглуулах арга хэмжээ хэр их амжилттай байх уу гэдгээс шалтгаалаад би АН-ын даргад өрсөлдөх үгүй нь шийдэгдэнэ. Үнэхээр мөнгө босгож чадахгүй бол нэр дэвших боломжгүй болох байх. Гэхдээ би намд санал тавьсан байгаа. Сонгуулийн хандив цуглуулах хугацаа олгоочээ гэдэг санал гаргасан. Нэг дэх өдөр хүртэл цуглуулсан хандиваа намд байршуулья. Сонгуулийн ажил явагдаж байх үед нэмж хандив төлье гэсэн ийм шийдэл гаргаад намд асуудлаа тавьсан байгаа. Нам ямар хариу өгөхийг мэдэхгүй байна.

-Таныг намын даргад нэр дэвших асуудал хандиваас шалтгаална гэсэн үг үү?

-Хандив цуглуулахдаа би хүмүүстээ хэлж байгаа. Би намын даргад хэрэв өрсөлдөх боломжгүй, хандив маань хүрэхгүй бол эргүүлээд хүмүүст нь өгнө гэдгээ хэлээд амлалт аваад хандив гуйгаад явж байна л даа.

-Таны сонгуулийн ажилд амжилт хүсье. Ярилцсан баярлалаа.

                                                                 Т.Амараа 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dr(59.153.113.238) 2025 оны 03 сарын 13

Bathuu giin huuhed bnshdee ene chin.

1  |  0
Зочин(202.179.31.29) 2025 оны 03 сарын 13

Батхуу зодоод авах байх

1  |  0
Зочин(202.179.31.29) 2025 оны 03 сарын 13

Батхуу зодоод авах байх

1  |  0
Зочин(202.179.31.29) 2025 оны 03 сарын 13

Батхуу зодоод авах байх

1  |  0
19 baagii(103.229.123.99) 2025 оны 03 сарын 13

Erdenee bolno hasnir snudarga tursnilgatai, chi balchirdana

1  |  0
zochin(202.9.41.58) 2025 оны 03 сарын 13

chimeddorj zigiin hun bhoo

1  |  0
Зочин (43.242.243.169) 2025 оны 03 сарын 13

Язганасан олон намаа устга. Намгүйгээр улс орон хөгжиж болно. Мэдрэлгшй олон намд ард түмэн итгээд ву хожив. Хятад Орос улсын бүрэн хараанд байна. 2 гүрэн МУ- ын өмнөөс бараг бүх асуудлыг түрүүлж шийдвэрлэж байна Манай улс ямар эрх дархтай гэж , энэ 2 уосын колонн байсаар ирсэнээ өдий хүртэл яагаад ойлгодоггүй юм бэ?. Хяталууд их цэргээ оруулж, өр зээлныхээ оронд МУ- ыг устгах бодлоготой олон жил явлаа. Одоо Хужаа нар хүн, малыг нь хорлохыг хэн ч мэдэхгүй. Мянгат малчин Хужаа нар МУ- д олон төрүүлсэн байна. Энэ ву болоод юу хэлээд байна, юуны үхсэн элэнцгийн намууд бэ?.

1  |  0
гашуун үнэн(203.169.50.90) 2025 оны 03 сарын 13

Чи мөнгө босгоод олигархиудтай үзэлцээд ялна гэдэг гонж. Өрөнд орж өтөнд баригдах чинь дутаа юу? Хор найрдгаараа найрчихсан, асуудал эль эрт шийдэгдчихсэн. Махан толгой Батхүү даргаар тодорно. Тэгээд энэ нам баас болно

1  |  0
МОНГОЛ(49.0.162.40) 2025 оны 03 сарын 13

ЧИМЭДДОРЖИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ___ ШИНЭ САЛХИ ОРУУЛЯА___

1  |  0
zochin(112.72.2.115) 2025 оны 03 сарын 13

Чи юу ч хийж чадахгүй шинэчлэлийн залуучууд гээд байгаа нөхдийн чинь дунд МАН-ын шургуулсан АН-ыг дотроос нь хагалган бутаргах ажиллагааг идэвхитэй хийдэг залуучууд байгаа. Чамд итгэж намын гишүүд саналаа өгнө гэж бүү индүүр бид өөрсдийн саналаа хэнд өгөхөө мэднээ.

1  |  0
Сонгогч(202.9.43.252) 2025 оны 03 сарын 13

АН хэцүү чи хулгайч авилгач нартай холбоотой бол бүр хэрэггүй санасаны гарз

1  |  0
нэргүй(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

ийм шинэ залуус л гарч байж хулгайч луйварчдын ут ын орогнох байр болсон ан ыг шинэчлэж чадна хуучны сэтэртэнүүдээс нэг ч хүн оруулж болохгүй шүү

1  |  0
З.Мэндсайхан эмч(150.129.142.215) 2025 оны 03 сарын 13

Би энэ залууг дэмжнэ. Манай нам үнэт зүйлээ авч үлдэхийн тулд ийм залуусаа гаргах цаг болсон.Миний үеийнхэн болоод надаас дүү”намын лидер”үүддээ хэлэхэд бидний үе хийдгээ хийсэн. Юманд хэмжээ байх ёстой. Намайг дэмждэг танидаг Өвөрхангайн болон бусад гишүүдээ энэ залууг дэмжээрэй гэж уриалж байна. Цагаан Болд нартаа зөв шийдвэр гаргасанд талархаж байна.

1  |  0
МоАХ-ын партизан(202.21.106.155) 2025 оны 03 сарын 13

Би олон сайхан партизануудынхаа хамт энэ намыг байгуулаад бараг 27 дохь жилийн нүүрийг үзэх гэж байна. Олон сайхан найзууд мань бурханы оронд явчихжээ. Энэ нам сүүлийн үед болохоо байлаа. Залуучуудыг сонгох хэрэгтэй хэмээн Дэнзэн мэтийн олон хулгайчуудыг олноор нь намд шургалуулж намыг алсан нь багадаагүй . ҮЗХ-ийн ихэнхийг нь би танихгүй. Дүүргийн намын хорооны гишүүдийн ихэнхийг ч бас танихгүй. Хэн ч танихгүй ийм хүмүүс намд шургалж хүнийрхүү сэтгэлгэлээр намд хандаж байгаа учраас намыг алаад дууслаа. Ийм хүмүүс зөвхөн албан тушаал эд мөнгөний төлөө намыг ашиглаж байна. Чи хэрэггүй.

1  |  0
monx(59.153.115.174) 2025 оны 03 сарын 13

MINII DYY XEREGGYI DEE XAIRAN MONGO XERVEE MONGO BOSGOJ CHADVAL UADARSAN ZOVSON XOGSHIDDOO TARAACHIX .

1  |  0
monx(59.153.115.174) 2025 оны 03 сарын 13

MINII DYY XEREGGYI DEE XAIRAN MONGO XERVEE MONGO BOSGOJ CHADVAL UADARSAN ZOVSON XOGSHIDDOO TARAACHIX .

1  |  0
зочин(202.179.27.117) 2025 оны 03 сарын 13

энэ нөхөрт намынхаа ирээдүйг өгдөг тийм тэнэг хүмүүс бид биш монголын ард түмнээр тоглох оо боль сэрэхгүй бол сайхан зүүд бна

1  |  0
МОНГОЛ(202.21.98.166) 2025 оны 03 сарын 13

АМАРАА ГЭЭЧ МАНГУУД: АМЖИЛТТАЙ БАЙХ УУ БИШ ЭЭ, БАЙХ ВЭ БАЙХ ВЭ. МЭДЭЖ АВ ДАА

1  |  0
тогтох(115.187.88.2) 2025 оны 03 сарын 13

амжилт ялнаа

1  |  0
saraa(202.9.40.158) 2025 оны 03 сарын 13

gantumur ni deer baih doo uur hun haragdahgui bna

1  |  0
Top