Энэ удаагийн зочноор Сүхбаатар аймгийн Засаг дарга асан, Ардчилсан намын дарга Ж.Батсуурийг урьж, тус аймагт хурцдаж буй улс төрийн нөхцөл байдал, нийгэм улс төрийн хүрээнд ярилцлаа. Уншигч та бүхний анхаарлыг уг ярилцлагад хандуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн “АН ялсан аймаг, сумдад ялалтыг нь баталгаажуулж өгөхгүй чаргууцалдах аваас манай нам дарангуйлагч гэдгээ улам нотолж, ард түмний итгэлээс арчигдах тийшээ явна шүү” хэмээж байсныг сануулахад буруудахгүй болов уу.
- Сүхбаатар аймагт МАН ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй хууль зөрчиж буй мэдээлэл бий. Яг ямар нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ?
-Өнгөрсөн 2016 он улс төрийн сонгуулийн жил байсан. Сонгуулийн үр дүнд МАН-аас 65-ын бүлэгпарламентад суудал авч эрх мэдэл төвлөрчэхэлмэгц хувийн эрх ашгийг бодсон, тодорхой бүлгүүдийн эрх ашигт үйлчилсэн сайн дурын тоглогчидолноор гарч ирсэн. Эдгээр тоглогчид улс орныг хүнд байдалд оруулж төрийг хямрааж байна. Үүний нэг жишээ нь Сүхбаатар аймаг. Аймгийн ИТХ 33 суудалтай. Сонгуулиар АН 16, МАН 16 суудал авч тэнцсэн. Дарьганга суманд МАН-аас өрсөлдсөн Д.Болдбаатар Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь шүүхээр эцэслэн нотлогдож, сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасагдсаны улмаас Орон нутгийн сонгуулиар тус суманд дахин сонгууль зарлагдсан. Энэ сонгуульд Сүхбаатар аймгийн МАН-ын дарга буюу хууль зөрчин Засаг дарга болсон нөхөр өрсөлдөж уначихаад тахимаа өгөхгүй байгаа юм. Асуудлын учир шалтгаан үүнд л бий. Ингэхдээ “Бид дээрээ 65-ын бүлэгтэй, удахгүй танай намын төлөөлөгчдөөс 2-3 хүнийг нь сугалж шоронд суулгана. Тийм болохоор та нар хүлээж бай. Бид өнөөдөр 16, та нар 17 байх нь хамаагүй. Гэхдээ 17 дахь хүнийг чинь бүрэн эрхийг зөвшөөрөхгүй. Манай намын дарга нар үүрэг өгсөн” хэмээн улаан цайм ярьж сууцгаана.
- Ерөнхий сайдын батамжилсан З.Энхтөрийг төрийн албанд огт ажиллаж байгаагүй гэсэн. Хэрэв энэ үнэн бол хууль бус шийдвэр биш гэж үү?
- Тиймээ. Ийм хүнийг батламжилсан нь мэдээж хууль бус.Төрд ажиллаж үзээгүй хүнийг Засаг даргаар томилох нь хуулиар хориотой. Тухайлбал, аймгийн Засаг даргад төрийн албанд гурав буюу түүнээс дээш жил ажилласан хүнийг сонгох хуулийн заалт бий. Тэгвэл өнөөдөр төрийн албанд огт ажиллаж үзээгүй хүн төрд орж ирснээр бүхэл бүтэн 60 мянган хүн амтай ард түмнийг хагас жилийн дотор самраад дуусч байна. Тухайлбал, З.ЭнхтөрХөдөө аж ахуйн банкинд ажиллаж байсан. Мөн түүний үүсгэн байгуулсан Хамтын нөхөрлөлийн сан болон Хадгаламж зээлийн хоршоонь хэрхэн дампуурч ард иргэдэд асар иххэмжээний хохирол учруулсныгМонголын ард түмэн тодхон санаж байгаа. Тухайн үед бөөн дуулиан болж байсан шүү дээ. Тэрбээр дандаа хувийн байгууллага удирдаж байсан бөгөөд Интер банк нь мөн л дампуурсан.Дээр нь Эрдэнэт үйлдвэрт олон зуун сая төгрөгийн өр үүсгэсэн гээдэрэн сурвалжлагдаж гадаадад гарах эрхээ хасуулж байсан гэх мэтхар түүхтэй хүн юм билээ.Нэг зүйлийг тодруулахад, Хөдөө аж ахуйн банк Монголын анхны арилжааны банк бөгөөд хэзээ ч төрд байгаагүй. Хоршоолол хувьцаа эзэмшигчдийн өмч дээр үйл ажиллагааявуулж байсан. Яагаад сайн мэдэж байна гэвэл би энэ банкны томоохон хувьцаа эзэмшигч байсан. Үйл ажиллагааны хямралд ороод төр түр хугацаанд зохицуулалт хийснээр одоогийн хувьцаа эзэмшигчдэд очсон банк л даа. Эндээс харахад улс оронд аль болохгүйг хийж байсан хүн намын доторх авлигалаар эсвэл долигнолоор байдаг юм уу ямар нэгэн байдлаар МАН хэмээх аварга биетэд очиж 2016 онд намын хорооны даргаар шингэсэн байдаг. АН, МАН аль нь ч хүчтэй нам. Энэ хүчийг өөрийн болон бүлэглэлүүдийн бизнесийн зорилгод ашиглаж, ард иргэдийг хэлмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байгаа нь өөрөө маш аюултай. Ер нь намд луйвраар орох нь төрд луйвараар орох нөхцөлийг хангаж байна гэсэн үг.
- Ингэхэд та өөрөө ямар хүн бэ?
- Миний бие Монголын улс төр, нийгмийн амьдралд 20 гаруй жил зүтгэж байна. Ингэхдээ оюутан байхдаа анхны жагсаал цуглаанд оролцож явснаар улс төрийн амьдрал эхэлсэн. Улс нийгэмд ажилласныхаа ихэнх хэсгийг төрийн алба, төрийн удирдах албанд зориулсан. Миний хувьд дарга, нөлөө бүхий хүмүүсийн нэрийг барьж ард түмнийг доромжлох, төрийн хуулийг уландаа гишгэх үйлдлийг хэзээ ч гаргаж байгаагүй. Хүнд чинь бас ёс зүй, этик гэж юм байх ёстой.
- Танай нам олонхи болсон байж яагаад анхдугаар хуралдаанаа зохион байгуулж шийдвэр гаргаагүй юм?
- Хуулийн дагуу олонхи ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл бидэнд тийм боломж өгөлгүй бүхнийг төрийн хүчээр хийсэн. МАН-ын бүлгийнхэнирц дутуухуралдаж анхдугаар хуралдааны шийдвэрийг гаргасан. Тэр ч бүү хэл Сүхбаатар аймгийн ИТХ-ын тамгыгалдагдсан нэрээр нэг өдөрт нь тамга үйлдвэрлүүлж чадсан. Улмаар тухайн өдөрт нь МАН-ыг толгойлж буй М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараар шийдвэр гаргуулсан. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсдээ худал ойлгуулсан уу, ойлгосон ч хууль бус шийдвэр гаргасан уу.Тэрхүү шийдвэрийн хор хохирлыг нь ард түмэн амсаж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төсөв, ирэх дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ баталаагүй ганцхан аймаг байна. Орон нутагт ялсан намын бүрэн эрхийг зөвшөөрөхгүй байгаад ард түмэн ихэд бухимдаж буй. Тиймээс бид хэвлэлийн бага хурал хийж Сүхбаатар аймгийн улс төрийнбодит нөхцөл байдлыг улс орон даяархууль дээдэлдэг шударга хүмүүсттанилцуулсан юм. Ингэхдээ аварга биет гэжхэлээд байгаа эрх баригчдын нүд чихэнд харагдах, улмаар үнэн мөнийг гаргаж тавих зорилготой аймгийн ИТХ-ын 17 төлөөлөгч ирсэн. Ер нь 33 төлөөлөгчийнМАН-ын 16 төлөөлөгч хуралдаж шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. УИХ 76 гишүүнтэй, 39 буюу түүнээс дээш ирцтэй хуралдах ёстой. 38-аар хуралдах ямар ч боломжгүй. Тэгэхээр 16-аар хууль бус хуралдах, хуралдахгүй байх хоёр яг адилхан биз дээ.
- Тэгэхээр эрх баригч намын удирдлагуудад бодит мэдээлэл очихгүй байгаагийн улмаас асуудлыг буруугаар шийдвэрлэж байна гэж хэлэх гээд байна уу?
- Яг наадахыг чинь хэлээд байна. УИХ, Засгийн газар түүнийг удирдаж буй эрх баригчиддоод болон дунд шатны хүмүүс хууль зөрчин тонгочиж төрийг сүйтгэжбуйг олж харахгүй байна гэж баймааргүй. Дороос дээшээ байнга худал мэдээлэл дамжуулж бусдыг гүтгэн доромжлох, харлуулах үйл хэргүүдийг өөрсдийн дураар хийж байна. Хуучин хүчтэй сөрөг хүчинтэй байхад харах, сонсох боломж байсан. Одоо улс төрийн болон эдийн засгийн бүх эрх мэдэл нэг гарт төвлөрөхөөр МАН хэмээх аварга биет дунд, доод шатны бүтэцээ хянаж чадахгүй болж байна.
- Хууль бус халаа сэлгээ газар авсан дуулдсан. Энэ байдлыг та бүхэн эрх баригчидтай нүүр тулж уулзаад шийдвэрлэж болохгүй юу?
- Аймгийн төрийн албанд 8-20 жил тогтвортой ажилласан хүмүүсийг үндсээр нь халж сольж байна. Жирийн иргэдийг олноор хэлмэгдүүлж байна. Үүнийг МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт бодит байдлаар нь дунд шатны хүмүүсээрдамжуулалгүй ойлгуулах талаар бид хичээж байна. Гэтэл биднийг эрх баригчидтай уулзъя гэхээр уулзуулдаггүй, тэгсэн мөртлөө бидний өмнөөс худал мэдээлэл өгдөг, бодит нөхцөл байдал тийм л байна.
- Тэгэхээрэрх баригчидтай нүүр тулж уулзвал үүсээд буй асуудалд цэг тавигдах юм байна гэж ойлгож болох нээ?
- Өнөөдөр 21 аймгаас бүхэл бүтэн нэг аймаг хэлмэгдэж хууль бус ажиллагаанд дарагдаж буйг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өөрсдөө олж хараад тусгайлан засах ёстой шүү дээ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэж үг бий. Гэхдээ үр дүн нь яадаг вэ гэхээр тодорхой хугацааны дараа ард түмэн сүнсийг нь зайлтал алгадаж орхидог. Өнөөдөр МАН-ын орон нутаг дахь гар хөлүүд Сүхбаатарын ард түмнээр тоглож байна. Уг нь МАН-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар УИХ-ын сонгуульд 15 мянга орчим иргэдийн санал авсан, Орон нутгийн сонгуульд Сүхбаатар аймгийн нийт ард иргэдийн 60-аас дээш хувийн дэмжлэгтэй 13 сумын есөд нь ялсан АН-ын төлөөллийг хүлээж аваад 5-10 минут уулзахад л бүхэл бүтэн 60 мянган ард түмнийг хэлмэгдэлээс аварч хувь заяаг зөвөөр шийдэх боломжтой. Тэгэхгүйгээр тэдгээргар хөлүүдээсхууль эрх зүйд нийцэхгүй худал мэдээлэл аваад байвал энэ асуудал шийдэгдэхгүй. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг. Төр үнэхээр хараатай, сонсголтой байя гэвэл зөвхөн хувийн эрх ашгаар асуудалд ханддаг эрх мэдэлтний цүнх баригч нөхдүүдийн үгийг биш энгийн иргэдийн бодит мэдээллийг нэг минут ч болтугай сонсож зөв шийдвэр гаргахад улс оронд тулгамдаж буй маш олон асуудал хялбар шийдэгдэнэ.
ДЭЭД ШҮҮХ УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
- Та дээр хууль бус зүйлийгтөрийн хүчээр хийж буйг дурьдсан. Тухайлбал ямар асуудлыг хүчилсэн юм?
- Хүчээр хийх үйлдэлдээ Дээд шүүхийг татан оролцуулж байна. Ирц дутуу хурлыг буруу байна гээд Монгол Улсын анхан болон давах шатны шүүх нь тогтоочихоод байхад Дээд шүүх дээр эрх баригчидын нэрийг барьсан хүмүүс үүрэг чиглэл өгч ирц дутуу хууль бус хурлыг хүчин төгөлдөр болсон гэсэн шийдвэр гаргуулж байна. Ирцээрээ хуралдсан хууль ёсны хурлыг хүчингүй болгодог. Ард түмний сонголтоор бус шүүхийн шийдвэрээр олонхи биш цөөнхи төрийн үйл ажиллагааг удирдаж байна. Энэ нь өөрөө нэг аймагт үүсээд буй асуудал боловч улс орны нөхцөл байдал бүхэлдээийм эмх замбараагүй болж байна. Энэ байдал Монголын бүх салбарт үүсч хавдар болон томорсоор. Юу гэхээр “дарга тэг, ингэ гэсэн” байдлаар бодит үнэнийг гуйвуулан өөрсдийн үзэмжээр асуудалд хандаж хуулийг уландаа гишгэж байна.
- Тэгэхээр та Дээд шүүхийг захиалга гүйцэтгэдэг гэж хэлэх гээд байна уу?
- Том дарга нарын нэрийг баринзахиалга өгч байгааг үгүйсгэхгүй. Ингэхдээ “Энэ манай намын бодлого, үүнийг унагах хэрэгтэй” гэсэн байдлаар.Түүнийгээ ч шүүхийн шийдвэрээс өмнө ил тод зарлаж байна. Тэр дагуу шийдвэр нь гарч байна. Дээд шүүхийг захиалгын байгууллага болсныг Монгол орон даяар ярьж байна шүү дээ. Үүний тод жишээ нь ирц дутуу хуралдсан хурлыг хүчинтэй. Хуулийн дагуу ирцээрээ хуралдсан хурлыг хүчингүй гэсэн шийдвэр гаргаж хуулийг зөрчиж байна.Оны өмнө Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь гавьяат хуульч болсон. Энэ хүн яаж гавьяат болсон нь үнэхээр ядарсан ард түмэнд зориулсан шүүхийн шинэчлэл хийснээр үү, хар юмыг цагаан, цагаан юмыг хар болгож улс төрийн захиалгыг сайн гүйцэтгэснээр үү гэдгийг ард иргэд дүгнэж байгаа биз. Тухайлбал, С.Зоригийн хэрэг, Эрдэнэт, Оюутолгой, Таван толгойн асуудалд ард түмэн шүүмжлэлтэй хандаж байгаа.Миний хувьд УИХ-ын сонгуулиас хойш нэг ч хэвлэл мэдээлэлд хандаж байр сууриа илэрхийлээгүй. Орон нутгийн иргэд сонгогчдын нүдэн дээр МАН-ын бүлгээс хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргаж, тэр нь Дээд шүүхийн оролцоотой хийгдэж байгаа учраас үнэхээр бидний тэсвэр тэвчээр алдагдаж байна. Ийм туйлбаргүй хууль бус үйлдлийг цаашид гаргуулахгүй таслан зогсоохыг хүсч буй ард иргэдийг төлөөлж бид өнөөдөр ам нээж буйг ойлгох хэрэгтэй.
- Орон нутагт үүсээд буй хууль бус асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм уу. Ямар хариу өгсөн бэ?
- Монгол Улсын Төрийн албаны хууль болон бусад хуульд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүн ямар нэг төрийн захиргааны алба хашихыг хориглосон заалт бий. Энэ дагуу хүмүүс гомдол гаргаж АТГ-т хандсан. Тэндээс “Хууль зөрчсөн байна. Үүнийгээ нэгдүгээр сарын 5-ны дотор зас” гэсэн хугацаа өгөхөөр “Бид УИХ-д 65-ын бүлэгтэй, УИХ, Ерөнхий сайдтай, та нар юу ч яриаднэмэргүй, наад үгээ хаданд очиж хашгир” гэх аятай аашилж байна. Энэ нь өөрөө Монгол төрийн тогтвортой байдал алдагдаж буйн илрэл. Өнөөдөр эд нар дийлж байгаа юм шиг санаж байж болно. Гэвч үүнийг нь өөрөө өөрсдийгөө мөхөөхийн хэлбэр гэж үзэж байна.
- Хууль биелүүлэх, хариуцлага хүлээх тухайд ялангуяа эрх мэдэлтнүүд иймэрхүү байдлаар хандахаар, цаашид ер нь юу болох вэ?
- Хамгийн нэгдүгээрт Үндсэн хуулиас гадуур хэн ч дураараа авирлаж болохгүй. Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах байгууллга нь ИТХ мөн гээд заачихсан. Тэр нь олонхиороо хуралдах ёстой. Гэтэл Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг биелүүлэхгүй байна гэхээр өөр бусад юмыг ярихын ч хэрэггүй биз. Гагцхүү ард түмний сонголтыг хүндэтгэж шударга байх зарчмыг л барих хэрэгтэй.
ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН АВИР АН-ЫГ СҮНСГҮЙ БОЛТЛОО АЛГАДУУЛАХАД ХҮРГЭСЭН
- Уучлаарай, АН хүчтэй байж чадаагүйн улмаас өнөөдөр та бүхнийг ийм байдалд оруулсан гэвэлнэг их хатуудахгүй болов уу?
- Юуны өмнө энд нэг зүйлийг тодотгоход хүчтэй сөрөг хүчингүй байхын үр дагавар хэнд хортой вэ гэхээр ард түмэнд л хортой. Ард түмний өмнөөс хүчтэй дуугарах ёстой сөрөг хүчин өнөөдөр үнэхээр сул дорой байна. Хүчгүй дээрээ намын даргаа сонгох гээд тавын таван хүн нэр дэвшчихсэн хөдөө гадаа цаг наргүй явж байна. Ер нь Монгол Улсын төлөө зөв ажиллая, зүтгэе гэвэл санаж сэрээд ажиллахад болохгүй юмгүй. Өнөөдөр Монгол Улсын баруун талд Завхан, зүүн талд Сүхбаатар, Нийслэлийн гурван дүүрэгт ард түмэн АН-ыг сонгосон. Тэгэхээр ард түмний сонголтоор нь ажиллуулах л хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, ерөнхийдөө 90 хувьд нь манай нам ялсан болохоор үлдсэнийг нь булааж авна гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй л дээ.
- Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр асуудалд хандаад байвалулс төрийн намуудын аль нь ч хол явахгүй байх, тийм үү?
- Мэдээж хол явахгүй. Ер нь улс төрийн намууд хүчтэй байх ёстой. АН, МАН-ын аль нь ч бай хүчтэй байж Монгол орны хөгжил цэцэглэлтийг ярина уу гэхээс нэг нь хүчтэй байгаад нөгөө нь сул дорой байвал явахгүй л дээ. Жишээлбэл, МАН-ын хүч нь олонхидоо биш байх ёстой. Жинхэнэ үнэн мөнийг олж харж чаддаг, зөвийг зөвөөр нь бурууг буруугаар нь бодитоор дүгнэж чадвал нийгэм хөгжинө. Хүний олон хүнээ барьж иддэггүй. УИХ-д олонхи болж, яам тамгын олон сайд даргатай боллоо гээд ард түмнийг барьж идэж чаддаггүй л байхгүй юу.
- Та намынхаа ялагдлыг хэрхэн дүгнэсэн бэ?
- АН-ын ялагдлын шалтгааныг хүн болгон амныхаа зоргоор ярьж байна. Нэгдүгээрт эв нэгдлийн асуудал байсан. Хоёрдугаарт АН түүхэндээ олонхи болж өнөөдрийн МАН-ын 65-ын бүлэг шиг эрхийг авч үзээгүй, хамтарсан байдлаар явж ирсэн. Улс төрийн хуваарлилтаас болж нөгөөдүүлийнхээ шантаажид ордог.Дээр нь АН-ын фракци бүлгийн зодоон байсан. Ер нь ялагдлын гол шалтгаан нь сонгуулийн тогтолцоог өөрчилсөн явдал. Сонгуулийн хуулийг зургаан сарын дотор өөрчилж болохгүй гээд байхад өөрчилсөн. Хэзээ байхдаа аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийж байсан юм. Тэрнийхээ горыг өнөөдөр амсаж байна.
- Тэгэхээр АН-ыг унах нүхээ өөрсдөө малтсан хэмээн олон нийт дүгнэж буй. Та ч үүнтэй санал нэг байгаа гэсэн үг үү?
- Олон юм бий. Энэ дотроо аль нь хэдэн хувь эзэлж буйг ард түмэн аль хэдийнэ дүгнэчихсэн. Гэхдээ энд нэг юмыг хэлэхэд АН-ын фракци бүлгийн зодооноос гадна хэсэг бүлэг хүмүүсөнөөдрийн МАН-ыг хэлээд байхааргүйааш авир гаргасан. Тэрнийхээ хор хохирлыгөнөөдөрамсажбуй. Жишээ нь Сүхбаатар аймаг 60 мянган хүн амтай, хоёр тойрогтой байсан. Нэгийг ньАН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар эрх мэдлээрээ дулдуйдажбулааж авсан.Өнөөдөр Эрдэнэтээс юм уу, Хэнтий аймгаас 5-8 мянган хүний саналаар гишүүн болж байхад Сүхбаатар аймагт 15 мянган хүний санал авсан хүн гишүүн болж чадахгүй байна. Энэ бүхэн АН-ын арчаагүй байсны илрэл. Арчаагүй байдал нь хэдэн хэсэг болж зодолдсон, тэрийг нь МАН-ынхан кино жүжиг болгож тавьлаа. Ард түмнийг залхаалаа. Тэгээд тэр чигээрээ унаад өгөхгүй, хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө үлдэхийн тулд энгийн гишүүд, иргэдийг хөлдөө чирлээ. Сонгуулийн тогтолцоо, хуулийг өөрчлөх, тойрог булаах замаар гарч ирэх гэж үзлээ. Тэгээд тэгээд нэмэргүйАН ард түмэнд сүнсээ зайлтал алгадууллаа шүү дээ.
- АН-ын даргын сунгаанд ач холбогдол өгч байгаа юу?
- Намын даргын марафонд бид идэвхтэй оролцож чадахгүй байна. Яагаад гэхээр бидэнд тийм сэтгэл зүй алга. Ялчихаад байхад бидний зүтгэлийг талаар болгосон. Ер нь бидний энэ хүчгүй байхыг хэн хийсэн юм. Шударгаар хэлэхэд төв АН-ын дотоод толхилцоон саад болсон. Тэрний хар сүүдэр нь Сүхбаатар аймагт туссан. Сүхбаатар аймгийн АН хамгийн үлгэр жишээ нам. 2000 онд таван намын нэгдлээр АН байгуулагдсан. Түүнээс хойш эв нэгдэлтэй, хүчтэй байснаар Орон нутгийн сонгуульд 2004, 2008, 2012, 2016 онд ялсан. Харамсалтай нь толгой нам нь увайгүй байсны улмаас ард түмний сонголтыг хоёр удаа МАН-д булаалгалаа. 2004 онд АН 16, МАН 14 байхад булаасан. Энэ үйлдэл өнгөрсөн сонгуулиар давтагдлаа. Булааж авсныхаа горыг яаж амсдаг вэ гэхээр 2008 оны сонгуулиар МАН-ыг ард түмэн сүнсгүй болтол арчиж байсан. Тэр ч агуулгаар нь бид маш сайн ажилласан. Үүнийг монголчууд мэдэж байгаа, би яриад байх шаардлагагүй. Сүхбаатар аймгийн 75 жилийн бүх үзүүлэлтүүдийг бүх талаар нь шинэ түвшинд гаргасан.
2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ЖИНТЭЙХЭН ХАРИУ БАРИХ БАЙХ
- Ерөнхийлөгчийн сонгуулиар ямархуу нөхцөл байдал үүсэх бол. Та тухайн сонгуулийн талаар юу гэж бодож байна?
- АН-ын өнгөрсөн хугацааны алдаатай байдлаасөнөөгийн МАН-ын 65-ын бүлгийн үг үйлдэл нь ялгарах юмгүй байна. Хэрэв энэ байдлаараа цаашилбал МАН,АН-ын алдааг давтаж цаашид ялагдал хүлээхийг үгүйсгэхгүй. Жишээ нь Сүхбаатарын ард түмэн сонгосон сонголтоо мартахгүй, булааж авсныг ч мартахгүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд жинтэйхэн хариу барих байх. Яагаад гэвэл ард түмэн уур хилэнтэй байна. Сүхбаатарын ард иргэдийн 60-аасдээш хувь нь АН-ыг сонгож бодлого шийдвэрийг нь дэмжиж байхад булааж аваад байвал ард түмэн хариугаа барьдагаараа л барина.
- Та үүнд итгэлтэй байна уу?
- Түрүүчийн нөхрийг хуруугаар бүү заа гэж үг байдаг. Түрүүчийн нөхөр нь АН. Фракци болж тоглосон, ард түмнийг доромжилсон, эвгүй аашилсан, тэгээд тэр асар олон гишүүд дэмжигчидболонаймаг сумдын хувь заяагхөлдөө чирсэн. Өнөөдөр АН унаж болно, би үүнийг үгүйсгэхгүй. АН заавал ялах ёстой биш. Гэхдээ зургаан сарын дотор Сонгуулийн хууль өөрчлөөгүй, фракци болж зодолдоогүй бол, сонгуулийн тогтолцоогоор тоглож, бие биеэсээ тойрог булаагаагүй бол 25-30 хүнтэй АН сөрөг хүчин болоод суучих байсан. Ингэсэн бол нийгэм тайван айдасгүй байх байлаа. Энэ нь өөрөө ардчиллын баталгаа. Өнөөдөр яаж байна вэ гэхээр “Бурхангүй газар бумба галзуурна” гэгч болж байна. Хүчтэй сөрөг хүчин байхгүй болохоор бумба галзуурч байна. Бумба галзуурахаар яадаг вэ гэхээр буг болно. Тэгэхээр аль ч нам намын шинэчлэлийг хийх ёстой.
- Шинэчлэлийн талаар толгойтой бүхэн элдвийн зүйл ярьж буй. Таныхаар шинэчлэлийг хэрхэн хийвэл зохилтой юм?
-Намын шинэчлэл хийхдээ бүх шатанд улс төрд хатаагдсан төрийн зовлон мэддэг, ард түмний зовлонг ойлгодог, нүд нь бүлтгэр чих нь сонсдог хүмүүс аль ч намын бүтэцэд багтах хэрэгтэй. Тэрнээс биш цүнх барьдаг увайгүй нөхдүүд, чи тэрийг хутгалчихаад ир гэвэл хутгалчихдаг, чи тэрийг Дээд шүүхэд очоод унагачихаад ир гэвэл унагачихдаг өнөөдрийн цаг үеэрээ амьдарч буй бэртэгчин хүмүүс төрд олноор ороод ирвэл Монгол төр сүйрнэ л гэсэн үг. Ер нь ийм үг байдаг. Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлдаг гэж. Юу гэхээр төрийн албыг анхнаас нь хийгээгүй, улс төрд хатаагдаагүй ийм хүн төр лүү орох шиг аюултай юм байхгүй. Яагаад гэхээр хүний зовлонг сонсож үзээгүй, өөрөө зовж үзээгүй хүн төрийн өндөр албан тушаалд очихоороо дээд хүндээ долигнож, доод хүндээ дээрэлхүү ханддаг. Тэр хоёрын дунд сэлэм эргүүлж хувийн жаргалаар тодорхой бүлэглэлийг өөгшүүлдэг нөхдүүдээс МАН болон АН салах ёстой. Үүний тод жишээ нь өнөөдөр Сүхбаатар аймаг болчихоод байна шүү дээ. Тэр нөхдүүдийн мэргэшсэн мэргэжил нь дээшээ худал ярих, доошоо хууль биелүүлэхгүй байх энэ хоёрын солбицол дээр амь зогоож байна. Жинхэнэ улстөрч хатаагдсан хүн байх ёстой. Унаж босож үзсэн, ядарч уйлж байгааг дагаж зүрх нь шимширдэг. Баярлаж буй ард түмнийг дагаж зүрх нь огшдог ийм л хүнийг улстөрч гэнэ. Тэгэхээр цүнх барьсан бэртэгчингүүдийг улс төрийн намууд эгнэгтарчих хэрэгтэй. Тийм нөхдүүдэд намын хаалга хэдэн давхар цоожтой байх зарчим барих хэрэгтэй байгаа юм.
- Тэгэхээр аль нэг намын цүнх баригч бэртэгчингүүд албан тушаал, эрх мэдэлд хэт шунахаар намынхаа үнэт зүйлийг үгүй хийгээд байна гэсэн үг үү?
- Энэ нь маргаангүй үнэн. Өнгөрсөн хугацаанд АН-ыг хэн хүчгүй байлгасан гэхээр өглөө боссоны маргааш шантаачилдаг хэсэг бүлэг нөхдүүд л доройтуулсан. Юу гэхээр надад тийм албан тушаал өг, сайдын суудал өг гэдэг. Энэ нь өөрөө боловсроогүй улстөрчид намаар дамжиж эрх мэдэлд хүрэх гэсэн аминч атгаг санааны илрэл юм. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж үг бий. Намын бодлого хэлсэндээ, зорьсондоо л байх ёстой. Ер нь айл гэр, хувь хүн, улс орон түүнийг удирдаж байгаа хүмүүсийн ааш араншин, ухамсар оюунаас асар их зүйл шалтгаална шүү дээ.
- Яах ёстой юм бол. Жишээлбэл, улс төрийн намууд гишүүд дэмжигч нартаа тодорхой шалгуур тавих хэрэгтэй юм болов уу?
- Улс төрийн төлөвшил муу байна. Зөвхөн сонгуульд санал авахын төлөө хаа хамаагүй, зах замбараагүй хүмүүс оруулж ирдэгээ болих ёстой. Дор хаяж намын гишүүн болоод 5-10 жил болсон хүмүүст ахиж дэвших боломж олгох гэх мэт шалгуур тавих хэрэгтэй. Ер нь шалгуургүй зүйл байж болохгүй. Аливаа зүйлийг хооронд нь хольж хутгахгүй байх нь зөв. Ялангуяа бодлого барих түвшний асуудалд шатлал босго тавьж өгснөөр цаашид гарах бодлого шийдвэрүүд бодитоор хэрэгжинэ. Гэтэл бодлогын түвшинд ирэх шаансгүй хүмүүс шууд намуудын хүчийг дөрөөлж төрд орж ирснээр хямралын шалтгаан болж байна.
СҮХБААТАРЧУУДЫН ӨМНӨ АКВАРИУМД БАЙГАА ЮМ ШИГ АМЬДАРЧ ИРСЭН
- Ингэхэд улстөрч хүмүүсийн гол зорилго нь УИХ-ын гишүүн болох мөн үү?
- Миний хувьд УИХ-ын сонгуульд анх удаа орж үзлээ. Тэрний өмнө оролцох олон боломж байсан ч тийм шийдвэр гаргаагүй юм. Улстөрч хүний зорилго бол УИХ-ын гишүүн болох биш. Миний хувьд аймгаа хөгжүүлэх, ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх гол зорилго байсан. Өнгөрсөн жилийн сонгуулийн тухайд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, УИХ-ын сонгуультай аймгийн ИТХ-ын сонгууль хамт явагдсан нь иргэдэд Ч.Улаан нь УИХ-ын гишүүн болж, Ж.Батсуурь нь аймагтаа үлдэх юм байна гэсэн буруу зөрүү ойлголт өгч, дараа нь харамсч байсныг үгүйсгэхгүй. Тэр ч утгаараа саяын Орон нутгийн сонгуульд АН-ыг үнэмлэхүй дэмжлээ.
- Эцэст нь нэг зүйлийг асууя. Та өөрөө ямар нэгэн асуудалгүй хүн мөн үү. Тухайлбал, аймгаасаа баян Засаг дарга нарын тоонд орсон байсан?
- Би өнгөрсөн оны долоодугаар сарын 25-нд ажлаа өгсөн. Монголын цагдаа, АТГ, аудит гээд шалгаж болдог бүх газруудаар намайг өнгөрсөн хугацаанд тасралтгүй шалгуулсан. Монголын төрд би 20 гаруй жил зүтгэж байна.Дээрхи шалгалтуудад миний талаар элдэв зөрчил илрэхгүй цэвэр байна гэдэг нь төрд ажиллахдаа ямар зарчим баримталж байсан нь харагдах байх. Би эгэл жирийн малчны хүүхэд. Анх 1996 онд улс төрд хөл тавьсан. Тэр цагаас хойш сүхбаатарчуудын өмнө аквариумд байгаа юм шиг амьдарч ирлээ. АТГ байгуулагдсан цагаас авахуулаад ширхэг ч хадаас нуулгүйхөрөнгө орлогоо мэдүүлж ирсэн. Чухамхүү аймгаасаа баян Засаг дарга гэж буй нь намайг харлуулах гэсэн сенсаци л байхгүй юу. Би ямар том компани, корпорацийн эзэн ч биш, нутагтаа ажиллаж хөдөлмөрлөж бусдын адил хичээл зүтгэлийнхээ үр дүнд сайхан амьдарч байна. Миний хувьд оюутны ширээнээс өгсүүлээд бүхий л бизнесийн салбарт ажиллаж, өөрийн санхүүгийн асуудлаа зохицуулж ирсэн. Тэр ч утгаараа миний өнгөрсөн амьдралын уналт босолт тэр бүх зүйл сүхбаатарчуудын нүдэн дээрил тод байдаг.
- Таныг хааны өргөө шиг том шилтгээнд амьдардаг тухай сонсож байсан?
- Хар, цагаан атаа жөтөө юм хийж байгаа хүнийг дагахгүй байна гэж үгүй юм.Тухайлбал, манай гэрийг аймаар том энэ тэр гэдэг л юм гэнэ лээ. Гэтэл би 1966 онд баригдсан хамгийн анхны уурын зуухны актлагдсан байрыг гэр болгоод сууж байна. Хэдэн зуун машин хогийг зөөж гаргаж, эргэн тойрон мод тарьж, хүн хөдөлмөрлөвөл яаж сайхан амьдарч болдогийн үлгэр жишээг л харуулсан. Надтай адилтухайн цаг үед мод тарьж хөдөлмөрлөсөн бол бүх л хүн яг л ижил амьдарч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө хүн хөдөлмөрлөөд хийчихээр атаархаад элдэв яриа үүсгээд байдаг.Нэмж хэлэхэд Сүхбаатар аймагт манай гэр сууцнаас дутахааргүй байшин бариад сууж буй залуус зөндөө бий. Тэгэхээр байшин барилга том бага байх нь чухал асуудал биш. Хамгийн гол нь хүн хөдөлмөрлөдөг, тэрхүү хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг л байх хэрэгтэй.
- Сүүлчийн асуултыг танд үлдээе?
- Шинэ он гараад удаагүй байна. Монголынхоо нийт ард түмэнд, мөн танай сонины уншигчид болон хамт олонд тань ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ш.Одонтуяа
Сэтгэгдэл ( 1 )
an namiin gants daichin zuv zaluudaa ug ni suhbaatarchuud teneg bn huurhii