Монгол цэргийн тухай гадны судлаачдын үг

2017 оны 03 сарын 25

Лидел Харт. Чингис хааны стратеги, тактик, оперативын чадвартай дүйцэх хүн бол дэлхийн түүхэнд зөвхөн Напеолон л дөхөж очино.

Барри Страусс. Монголчууд Европыг байлдан дагуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Унгар, Польшид тагнуулын ажиллагаа төвлөрүүлэн явуулж хангалттай мэдээлэлтэй болсон бол Унгар болон бусад европын улс орнууд хүй нэгдлийн хүмүүс мэт дайсныхаа тухай ямарч мэдээлэлгүй байсан.

Монгол цэргийн бүтэц:

Хишигтэн цэрэг
Хөнгөн морьт цэрэг 
Хүнд морьт цэрэг
Явган цэрэг
Заант цэрэг
Урчууд цэрэг /инженерийн анги/
Их буут цэрэг
Усан цэрэг.

Монгол цэргийн зохион байгуулалт:

Аравт, тавьт, зуут, таван зуут, мянгат, мянга таван зуут, түмтийн зохион байгуулалт Хүннүгээс уламжлан өвлөгдөхдөө тавьт, таван зуут нь хасагдсан байна. Аравт нь харваач 3, жадчин 3, сэлэмчин 3, ахлагч 1-ээс бүрдэнэ. 

15-60 насны бүх эрчүүд цэргийн үүрэгтэй байна. Өрх бүрээс 1-2 цэрэг гарах бөгөөд дайны үед 2 өдрийн дотор арми бүрэлддэг. Хүүхэд 3 настайгаасаа морь унаж нум барина. Хүүхдүүд төрөл бүрийн хөлөгт тоглоом тоглож ороы бүр үлгэр түүх сонсоно. 15 наснаас ан авд оролцож эхний байлдаанд оролцоно. 18 наснаас бие даасан цэрэг болно. Эрийн 3 наадам гол сорилго болно.

Тухайн үед монголчууд 1 сая гаруй хүн амтай байсан бөгөөд хүн амын 11 хувь нь буюу 110 000 цэрэг үндсэн хүч нь байв.

Олзны цэрэг
Сайн дурын цэрэг
Цэргийн албаны цэрэг /ж нь Алтан ордны улс оросоос 30 000 цэрэг татаж байв./
Дагуул орны цэрэг /солонгос, гүрж, армян гм/
Ялтан цэрэг. /хэрэг үйлдэж амь хэлтэрсэн хүмүүсээс бүрдэнэ/

Монгол цэргийн зэвсэглэл:

Нум, сум. Хүнд морин цэрэгт 2-3 нум тус бүр 30 төмөр зэв бүхий 2-3 саадаг байна. Нумны урт 120 см. Татах хүч 30кг.тусгал нь 180-270 м. Алдартай нь дархан хар нум. Энэ нь 60 кг татах хүчтэй сумны урт нь 75-80 см бөгөөд 500 м хол ниснэх ба ашигтай тусгал нь 200-300 м. Монголчуудын аль ч нум тэр үеийн европынхны хэрэглэдэг нумнаас 2 дахин илүү хүч, тусгалтай байжээ.

Махир ба шулуун сэлэм. 1 м урт3-3,5 см өргөн хатаасан бат бөх гангаар хийсэн байна. 

Жад. 2-3 м урт маш хатуу хулсаар хийж улаан зосоор будсан байна. Дайсны сэтгэл зүйд нөлөөлнө.

Дуулга. Арьс болон төмөрөөр хийх ба өндөр оройтой. Энэ нь сүрлэг харагдуулна.

Бамбай. Арьсаар бүрсэн модон бамбай, төмөр дүгрэг том жижиг янз бүрийг хэрэглэнэ. Дайны нөхцөл байдлаас шалтгаална.

Хувцас. Дээлээ хатуу шир, төмөр ялтсаар хуяглана. Олон төрлийн хуяг хэрэглэнэ. Маш бөх бат хийгээд гоёмсог, сүрлэг. 

Морь түүний тоног хэрэгсэл. Морь нь хүнс болон байлдааны гол хэрэглэгдэхүүн болно. Морийг маш эрхэмлэн гамнана. Эмээл дөрөө нь нүүдэлчидийн бүтээл. Морины хуяг маш бат бөх, сүрлэг байна. Хатуу зөөлөн арьс шир, эсгийгээр хийнэ.

Чулуу шидэгч / 1214 оноос энэ зэвсгийг хэрэглэж эхэлсэн./
Сөөргөө, /зураг/
Үүлэн шат /зураг/
Хуягт цамхаг /зураг/
Их буу /зураг/ 1287 онд монголчууд төмөр голт их буу хийсэн. Европууд анхны их буугаа 1320 онд хийсэн/
Гал утаа тавигч, /зураг/ 1241 онд Легницийн дэргэд хорт утаа, хөшгөн утаа тавьсан. 
Дарь, /анх нтө 3-р зуунд хятадууд бүтээсэн, хятангаар дамжиж монголчууд тэднээс араб, европт нэвтэрсэн./
Жонка гэдэг усан онгоц дунд ба том. / Дунд оврын усан онгоц 50 м урт, 8 м өргөн, 2-10 м өндөр. 30 орчим морьт он хэрэглэлтэйгээ 100 явган цэрэг багтана. Том онгоцонд 450 хүн багтана. Энэ үед европт хамгийн том онгоц 200 хүний багтаамжтай байв. /

Монгол цэргийн аяны журам:

Харуул
Алгинч
Манлай
Их гол цэрэг
Баруун ,зүүн хайгуул
Арын хайгуул
Монголчуудын байлдааны арга.
Хээрийн байлдааны арга. /давших, буруулах, хориглон хороолох./
Хот сууринг байлдах арга. / зэвсэг хөдөлгөлгүй авах, цуурхал тараах, хуурах арга хэрэглэх, бүслэн боймлох./
Маш олон нэр төрлийн байлдааны тактикийг энэ явцад хэрэглэнэ.

Окада Хидохиро. Их Чингис хаан 1206 онд Онон голын хөвөөн дээр Их Монгол улсыг тунхаглан зарласан нь дэлхийн түүх мэндэлсэн хэрэг байлаа.

ХАЛХ ЖУРАМ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
noyontuugii(220.125.179.61) 2017 оны 03 сарын 26

Mongol uwug deedes min vneheer gaihaltai

0  |  0
ганаа(150.129.142.193) 2017 оны 03 сарын 26

Манай дээдсийн дайчин уламжлал бол дуртай донтойдоо хүн алаад хүрээ талаад яваагүй дандаа л эх орон газар шорооныхоо төлөө л тэмцэл байсан байдаг да.

0  |  0
sodoo(202.70.46.216) 2017 оны 03 сарын 25

MUNDAG AIN

0  |  0
Aamaa(103.229.121.83) 2017 оны 03 сарын 25

Tiimee ene bol mongolchuud baisan yum

0  |  0
Top