"Америкийн аймшигт түүхүүд" цувралын нэгэн дүр болох Пеппер нь бодит хүнээс үүсэлтэй дүр аж. Тус дүрийн бодит амьдрал дээрх хүний нэрийг Шлитци Сёртис гэдэг байжээ.Тэрээр 1901 оны есдүгээр сарын 10-ны өдөр төрсөн байна.Түүнийг хүмүүс 1932 онд бүтээгдсэн Freaks хэмээх киногоор таньдаг аж. Шлитци Сёртис нь маш олон тайз дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, циркийн үзүүлбэрийг гайхалтай үзүүлдэг байв.
Түүнийг гаднаас нь ажиглахад маш этгээд төрхтэй нэгэн харагдах аж. Үүний шалтгаан нь төрөлхийн өсөлтийн саажилттай нь холбоотой байжээ. Тэрбээр энэ байдлаасаа огт ичдэггүй байсан ба эргэн тойрныхоо хүмүүсийг байнга л хөгжөөж явдаг нэгэн байсан гэнэ. Шлитци Сёртис нь 1971 оны есдүгээр сарын 24-ны өдөр буюу 70 насандаа Лос Анжелест нас барсан байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
шоолоод байгаа чамаас урт насалждээ
zika l bna sh dee