Улсын начин Б.Гончигсүрэнд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа

О.Должин | Zindaa.mn
2026 оны 09 сарын 12

Монгол Улсын начин Б.Гончигсүрэнд “Сөүл гарден” хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Байрны түлхүүрийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Улаанбаатар групп” ХХК, “Түм арвижих” ХХК-ийн удирдлагууд гардуулсан юм.

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд улсын начин Б.Гончигсүрэн уран мэх, хүч бяраа уралдуулан барилдаж, түрүүлсэн билээ.

Түүний энэхүү амжилтыг үнэлж, барилгын салбарын байгууллагуудын зүгээс хоёр өрөө орон сууцаар урамшуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd (202.21.107.47)  2026 оны 09 сарын 12

Tatvar tuldeg baih shuu yum l bol muulahaa bolimoor

0  |  0
Зочин (202.126.89.76)  2026 оны 09 сарын 12

Бөхчингүүдэд л байдгаа барих, тэд нь иргээд улс, нийгэмд ямар үр өгөөж өгөх юм бол, бөхчингүүд ажил хийхгүй, улсад татвар төлөхгүй нь тодорхой, харин ч нийгэмдээ гай болж мэдэх

0  |  0
Top