Энэ оны 2 дугаар сард Москва хотноо Үндэсний гвардын бие бүрэлдэхүүн зориулагдсан тусгай зэвсэг, техникийн үзэсгэлэнгийн үеэр "Эскадрон" дайралтын автомашин танилцуулсан байна. Үүнийг автомашин үйлдвэрлэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг "Интралл" консорциум бүтээжээ.
Тусгай хүчний дайчдад зориулан бүтээсэн 3 тонн жинтэй уг автомашин нь 4 хүний суудалтай. Бартаат зам дээр 1.5 тонн жинтэй ачаа тээвэрлээд цагт 150 км хүртэл хурдтай давхих боломжтой аж.
Машины хөдөлгүүрээс ялгардаг дулааныг эрс бууруулсан нь дулаан мэдрэгч багажнуудад илрэх боломжийг багасгажээ. Мөн уг машиныг шүхэр ашиглан онгоцноос буулгах боломжтойгоор бүтээснээс гадна хамгийн сүүлийн үеийн зэвсэг, пуужин харвагчаар тоноглох гэнэ.

Дэд хурандаа Р.Энхболд
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
za da 50 km yvaad l hamraa suhuud uhuulaad eheldeg 69 tuigee adil ym bgaa biz
ynziin ed ym shig bn.