Д.Цэрэнтогтох аваргыг хөшөөнд мөнхөллөө

2017 оны 07 сарын 26

Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ази тивийн аварга, дархан Дашдоржийн Цэрэнтогтох агсаны гэгээн дурсгалд зориулж хөшөө босгохоор болсон.

Тэгвэл нутгийн түмэн олон, бөхөд хайртай монголчуудын дэмжлэгээр Халхын их аваргыг хөшөөнд мөнхлөх ажил дуусчээ.

Хөшөөний нээлтийг энэ сарын 28-нд буюу Арвайхээр хотын 290 жилийн түүхт ойн өдөр хийхээр болжээ.

 

Зургийн тайлбар: Хөшөөний танилцуулга загвар

Д.Цэрэнтогтох аваргыг хөшөө зурган илэрцүүд

 

Д.Цэрэнтогтох аваргын амжилт

Үндэсний бөх:

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв

  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн

  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ

  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн

  • 1979 онд 7 давсан

  • 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов

  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ

  • 1982 онд 6 давав

  • 1983 онд 9 давж түрүүлсэн

  • 1984 онд 9 давж түрүүлсэн

  • 1985 онд 7 давсан

  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн

  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн

  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн

  • 1989 онд 7 давсан

  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн

  • Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Чөлөөт бөх:

Тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртжээ.

Холбоотой Зураг

Дархан аварга Д.Цэрэнтогтох зурган илэрцүүд

Дархан аварга Д.Цэрэнтогтох зурган илэрцүүд

Дархан аварга Д.Цэрэнтогтох зурган илэрцүүд

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Y(96.52.238.144) 2025 оны 03 сарын 13

Adilhan haragdahgui bna

1  |  0
ИРГЭН(66.181.185.51) 2025 оны 03 сарын 13

ХАРАХАД НЭГ ИХ ГОЁ НҮДЭНД ДУЛААХАН ЁСТОЙ Л АВАРГА ХҮНИЙ НҮНЖИГТЭЙ САЙХАН БӨХ.ОДООНЫ ЭНЭ НУСНУУДЫГ БОДВОЛ ЭР ХҮН ЭРТЭЙ БЯРТАЙ ААТАЙ АВАРГА БӨХИЙН БУУРЬ ЗААДАГ ХҮН.МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛ ЯАХ АРГАГҮЙ МӨН.ХӨШӨӨ НЬ ЖААХАН СҮР МУУТАЙ САНАГДЛАА.

1  |  0
Irgen(103.10.22.118) 2025 оны 03 сарын 13

Bayanmunkh shig khel am tatlaad khetvvl khiigeed yabdaggvi daruikhan gvndvvgvi ssikhan bukh baij dee-gekh geed umnukh setgegdeld bichlegiin buruugaar utgiin aldaa gargalaa zalruilj oilgooroi

1  |  0
Irgen(103.10.22.118) 2025 оны 03 сарын 13

Bayanmunkh khel am tatlaad khetvvl khiigeed yabdaggvi gvndvvgvi daruukhan saikhan bukh baijdee.Munkhlukh ni zub.

1  |  0
Үзэгч(202.179.26.168) 2025 оны 03 сарын 13

40 даваанд шороодолгүй түрүүлж аварга болж байсан гэхээр 10 даваатай 4 наадамд түрүүлсэнтэй дүйхээр юм шүү. Тэгээд ч цэргийн хүүхэд, жижиг цолтнууд байхгүй, тухайн цаг үеийн хамгийн шилдэг 40 бөх тойргоор барилдсан гэхээр маш өндөр чансаатай барилдаан.

1  |  0
өндөр настан (103.10.23.105) 2025 оны 03 сарын 13

Дархан авраг эд хүчтэй байхдаан Том аваарт орож маш хүнд гэмтээгүй бол Баянмөнх аваргаас илүү олон түрүүлэх байсан даа Ямарч булхаагүй хурдан сайхан барилдаг Ямарч бацнаас мэх хийдэг уран барилдаан хүч ухаан тэгш бөх дөө Ард түмний хамгийн хайртай бөх

1  |  0
Top