Орчин үед наснаасаа хэд дахин залуу харагдах тохиолдол олон болжээ. Саяхан л гэхэд Хятадын хөгширдөггүй нэгэн гэр бүлийн тухай мэдээлэл цахим ертөнцөд олны анхаарлыг ихэд татаад байсан. Тэгвэл энэ удаад 50 настай хэрнээ 25- тай юм шиг харагддаг Сингапурын иргэн, гэрэл зурагчин мэргэжилтэй Чуандо Тан олны анхааралд тун ч их өртөж байгаа аж. Түүний өөрийн цахим хуудаснаа хийсэн зураг хэдэн мянган лаяк аваад зогсохгүй, хэрхэн ийн залуухан харагдаж байгаа нууцыг нь хүмүүс ихэд сонирхож байгаа гэнэ. Тэрбээр залуу харагдаж буй шалтгаанаа байнгийн дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолттой холбон тайлбарлажээ. Саяхан тэрээр Хятадын томоохон хэвлэлд өгсөн ярилцлагадаа долоо хоногт найман удаа фитнесээр хичээллэж өдөр бүр тахианы мах иддэг гэсэн байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )
Нөхөртөө харуулбал уурлах байх даа. Ойрд таргалаад байгааг ч хэлэх үү? Жинг нь барих хоол бэлтгэж сурмаар байна
солиормоор
Атаархамаар юмаа
25 ni ch yu yum bee. 40gevel Ok bn
saihan haragdaj bainaa oshoo 70 hurbel 50 tai haragdah iig huse
50 l haragdaj l baina yun 25
энэний үеийн ийм залуус монголд ч бий бий
hun ooriigoo udirdaj chadha gedgiig batalj bga yum bish uu
Gaihaltai
Ene arai hudlaa biz.bi lav itgehgvi ni