Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нэгэн ажил санаачлан, эхлүүлээд байгаа. Тэр нь Улаанбаатар хотын агаарын чанарыг нь сайжруулах, гэр хорооллын иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжил олгох юм. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулахыг хичээж байна. Тиймээс иргэдийн хүсэлтийг хүлээн авах шинэ төвийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээсэн.
Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд тэрхүү дэмжлэгт яаж хамргадах вэ? Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх. Худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.
Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газрын хэмжээ журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх явдал гарч байгаа аж. Иймээс олон иргэнээс газрын хэмжээг багасгах хүсэлт ирүүлсэн байна.
Иргэдийн энэхүү хүсэлтийг харгалзжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд журамдаа өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 400м2 болгон бууруулсан байна. Ингэснээр илүү олон өрхийг энэ хөтөлбөрт хамруулах боломжтой юм гэж ХМОНХХ-ээс нь мэдээлэв.
Сэтгэгдэл ( 2 )
UE UEIIN ZASAG DARGA NAR GAZRIIN NAIMAA HIIJ HUUL BUSAAR GAZAR OLGOSOOR IRSEN NIISLELD TSOOHON TOLOVLOLTTEI GAZAR ULDSEN
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126