Олимп, ДАШТ-д хоёуланд нь түрүүлсэн ихрүүд

2017 оны 07 сарын 29

Зураг түүх өгүүлнэ. Чөлөөт бөхийн түүхэнд ихэр бөхчүүд олимп, ДАШТ-д хоёуланд нь түрүүлсэн тамирчин ганцхан байдаг. Тэд хуучнаар ЗХУ-ын нэрийн өмнөөс барилдаж явсан.

Энэ зургийн баатар “Москва-1980”, “Сөүл-1988” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий зургаан алт, нэг мөнгөн медальт Сергей Белоглазов, “Москва-1980” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий гурван алт, нэг хүрэл медальт Анатолий Белоглазов нар юм.

Тэд бөхөөсөө хөндийрөөгүй бөгөөд дасгалжуулагчийн ажилд бие сэтгэлээ зориулж явна. Ах Сергей Белоглазов "Рио-2016" олимпийн наадм хүртэл Казахстаны шигшээ багийг удирдсан. Харин дүү нь нэгэн үед ОХУ-ын Армийн ЦСКА-гийн дасгалжуулагчаар ажилласан бол өдгөө Калинградад чөлөөт бөхийн академиа удирддаг.

Тэднээс гадна олимп, ДАШТ-д өндөр амжилт ихэр ах дүү алдартнууд цөөнгүй бий. Чөлөөт бөхийн өлгий нутаг АНУ-аас “Атланта-1996” олимпийн наадмын аварга, 1993 оны дэлхийн аварга Том Брэндс, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Терри Брэндс, “Сөүл-1988” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Билл Шерр, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Жим Шерр нарын дэлхийд танигдсан ихрүүд байдаг.

Манай улсаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, ОУХМ А.Тайван, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Лодойн Эрхбаяр, Азийн аварга ОУХМ Ло.Энхбаяр, сүүлийн үеийнхээс ОУХМ Дорваанчигийн Гомбодорж, Түгждорж гэсэн ихэр хүчтэнүүд тив дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
df(66.181.183.64) 2025 оны 03 сарын 13

zevegyn huuhduudyg martjee

1  |  0
Top