УИД-ийн урд хэсгийг автомашингүй гудамж болгоно

2017 оны 08 сарын 02

Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм.

Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцоллоо.


Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.249) 2017 оны 08 сарын 03

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
zocin(27.123.214.120) 2017 оны 08 сарын 03

Zugeer bgaa tohijilttoi omno no tohijuulsan gudamj gazruudiig dahin dahin ewdej horohgo mongo ureed bh ym oor uzemj muutai ch ym uu shine gazar hiij ,shineer setgehed yanaa 1gansthan bairandaa ergeldeed bh ymaa setgeechee...zaawal end stuluulah ymar hereg bn oor gazar olood goyo bolgoochee chadahgui l dee

0  |  0
Дорж(202.21.106.115) 2017 оны 08 сарын 02

Гамин цэргийг 1919 онд урьж оруулж ирсэн Ба Ли Ен хэмээх хятад хүний хүү хичээнгүй хэмээн өөрийгөө нэрлүүлсэн хужаагийн эрлийз Цэрэндорж хэмээх урвагчын багийг хуулах цаг болоогүй юу? Төрд гарсан хужаагийн эрлийзийн загалмайлсан эцэг шүү дээ. Өнөөгийн эрлийзүүд бүгд Ян Ша хэмээх Цэрэндоржийн сүнсэнд нууцаар мөргөдөг гэж байгаа. Ийм байхад түүний хөшөөг зайлуулж. Бароны нэрээр нэрлэвэл Монголд хавьгүй их буян болно доо.

0  |  0
Top