Авто худалдааны төвүүдийг хотоос гаргахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан Авто худалдааны цогцолбор нээгдсэн ч үйл ажиллагаа нь  жигдрээгүй байгаа. Тус цогцолборт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж өнөөдөр мэдэгдлээ.  Авто цогцолборт хөрөнгө оруулсан 2000 гаруй иргэн бий. Тэд  Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлээс хамтарч гаргасан ажлын хэсгийн дүгнэлт шийдвэрийг холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллахыг шаардлаа.  

“Хэрэв тус цогцолборт, авто захуудаа нэгтгэх талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч П.Баярхүү нар дорвитой шийдвэр гаргахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэж мэдэгдсэн юм.  Нийслэлд  25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгүүдээр автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа ажээ.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.199) 2017 оны 08 сарын 22

Бат-Үүлийн балаг шүү. Хоосон газрыг хошгируулан зарсан. Мэдээж хотод байгаа автозахууд нүүхгүй. Эн бол ардчиллын зарчим. Харин хэрэггүй газар худалдаж авсан хүмүүс л хохирлоо доо. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчидтой нийлж Бат-Үүлээс хэдэн цаас олж авахаа л бод.

0  |  0
Top