Алсу хүүхдүүдээ хамгаалахыг уриалав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

Дуучин Алсу хувийн амьдралаа харуулсан зургаа цахимаар нийтлэх нь ховор. Тэрбээр бага хүүгийнхээ зургийг одоог хүртэл нууж байгаа билээ. Хоёр охиноо жилд л нэг харуулдаг тэрбээр 10 настай Сафина, 8 настай Микелла нартайгаа хамт яваа зургаа тавьжээ. Фэнүүд нь тэдний охидын том болсныг гайхаж, охид нь ээжтэйгээ их адилхан болж буйг хэлжээ.

Түүнчлэн дуучин хүмүүст хандан “Хүүхдүүддээ зүрх сэтгэлийнхээ халуун дулааныг өг. Анхаарал халамж тавь. Амьдралд тохиолддог үзэн ядалт, харгислалаас тэднийгээ хамгаал” гэж уриалжээ.

Алсугийн фэнүүд одоо түүнээс бага хүү Рафаэлийнх нь зургийг нэхэж байгаа аж. Дуучин бүсгүй гурван хүүхдийн ээж юм. Тэрбээр 2016 онд бага хүүгээ төрүүлсэн ч одоог хүртэл түүнийг олноос нууж байгаа билээ.


 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(43.228.130.224) 2025 оны 03 сарын 13

huurhun bnaa

1  |  0
Top