Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 14

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.09.14/ Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцов. Ерөнхийлөгчийн зарлигаар аймаг бүр Чингис хааны эш хөргийг тахин зална. Энэхүү ёслол Баян-Өлгий аймгаас эхэллээ.

Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.19.131)  2026 оны 09 сарын 14

Хасгууудын оршуулгыг цэгцлэх даалгавар өгөөрэй!

0  |  1
Top