Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсвэл зайнаас ажиллах боломж бүрдүүлжээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор ирэх сарын нэгнээс 2027 оны гуравугаар сар хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох юм байна.
Түүнчлэн хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогчдод мөн адил хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )