Х.Болортуяа ДАШТ-ий шигшээ наймд шалгарлаа

О.Должин | Zindaa.mn
2026 оны 10 сарын 29

“Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч сорьж буй Х.Болортуяа шигшээ наймд шалгарлаа.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Испанийн бөх Лидиа Тоуриньог 3:0-ээр ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Х.Болортуяа дараагийн барилдаандаа Энэтхэг, Канадын бөхчүүдийн хэн ялсантай нь хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдаж буй Ц.Намуунцэцэг дэлхийн аварга, БНАСАУ-ын бөх Ох Кён Рёнд ялагдлаа. Түүний хувьд өрсөлдөгч нь шигшээ барилдаанд шалгарсан тохиолдолд дагах барилдаанд оролцох боломжтой юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар (103.212.117.242)  2026 оны 10 сарын 30

Эд нарыг 8, 16 д шалгаруулах гэж бэлдэж явуулдаг юм байх даа.

0  |  0
Зочин (66.181.166.196)  2026 оны 10 сарын 29

Эрэгтэйчүүд нь хэрэг алга аа, эрэгтэй багийг бараг татан буулгамаар

0  |  0
Top