Чингис хаан Үндэсний музей ӨНӨӨДӨР олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026 оны 10 сарын 29

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей ӨНӨӨДӨР буюу аравдугаар 29-ний өдөр 09:00-16:00 цаг хүртэл байнгын үзүүллэгийн танхимуудаа олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгийн танхимуудаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг, сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, цагаа төлөвлөж ирэхийг урьж байна.

Музейн тухай хуулийн 9 дүгээр зүлйийн 9.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлдэг тул, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо маргааш музейг зорин ирэхгүй байхыг хүсье.

Жич: Үзэгч Танд Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөө, түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй, зөвхөн байнгын үзүүллэгийн танхимаар үйлчлүүлэхийг мэдэгдье.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top