ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ Украины энхийн хэлэлцээний асуудалд АНУ-ын зүгээс аль нээлттэй байхыг эрмэлзэж байгаа бол Европын холбоо үүнд хаалттай байгаа гэж мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Украиныг дэмжиж буй боловч ОХУ-тай яриа, хэлэлцээ хийхэд нээлттэй хандаж байгаа. Тэд яриа хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд аль болох өргөн хүрээг хамрахыг эрмэлзэж байгаа. Харин Европын холбоо эсрэгээрээ эцсээ хүртэл Оростой холбоо барихаас татгалзаж байна” гэсэн байна.
Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаачлан Европын холбооны гишүүн таван улсын өндөр албан тушаалтнууд ОХУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхээр болоод буй. Гэвч энэ асуудлаар ОХУ-тай холбоо бариагүй байгаа аж. АНУ-ын зүгээс ойрын хугацаанд Украины энхийг хэлэлцээг эхлүүлэх бөгөөд хэлэлцээний нөхцөл, зарим шаардлагуудыг нухацтай авч үзэх ёстой гэж үзэж буй. Оросын зарим хэвлэлүүд энхийн хэлэлцээг булангийн орнуудад тэр дундаа Дубайд хийж болох тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )