Сальвадор дөрвөн цэргээ аврахаар Гаити руу 2000 цэрэг илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Сальвадорын эрх баригчид дөрвөн цэргээ аврах зорилгоор хоёр мянга гаруй цэрэг оролцсон ажиллагааг Гаитид явуулахаар болжээ. Энэ асуудлаар Сальвадорын Ерөнхийлөгч Найиба Букеле Гаитийн ерөнхий сайд Аликс Дидье Фис-Эметэй утсаар ярьсан байна.

Энэхүү ажиллагааг олон улсын байгууллага болон хэд хэдэн орны дэмжлэгтэй явуулахаар төлөвлөж байна гэж Сальвадорын гадаад хэргийн яам мэдэгджээ.

Сальвадорын Ерөнхийлөгч Гаити улсад гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх, аюулгүй байдлыг хангахад нь туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн, Сальвадорын Ерөнхийлөгч орон нутгийн ард иргэд болон эрх баригчдад нь хамтарч ажиллаж буйд талархал илэрхийлжээ.

“Diario El Mundo” хэвлэлд мэдээлснээр, энэ сарын 18-нд Порт-о-Пренса Круа-де-Буке хот орчим эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэх олон улсын ажиллагаанд оролцож байсан Сальвадорын онгоцны дөрвөн техникчийн хуягт машин отолтод орж, машинд явсан Сальвадорын дөрвөн иргэн олзлогдсон хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top