Эль Сальвадорын хууль тогтоох байгууллага тус улсад биткоиныг төлбөрийн хэрэгсэл болгон хэрэглэхийг зөвшөөрсөн хууль баталжээ. Сальвадорын Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг санаачилсан байна.
Криптовалютыг албан ёсны хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө 84 хууль тогтоогчийн 62 нь дэмжжээ. Ингэснээр Сальвадор биткоиныг төлбөрийн хэрэгсэл болгон хуульчилсан дэлхий дээрх анхны улс болж байна.
Хуулийн дагуу тус улсад ам.долларын зэрэгцээ биткоиныг төлбөр тооцоо хийхдээ хэрэглэх юм. Биткоин, ам.долларын солилцооны ханшийг зах зээлийн зарчмын дагуу зохицуулах ба үнийг биткоиноор илэрхийлэх боломжтой. Түүнчлэн, биткоиноор татвараа төлөх боломж нээгдэж байна.
Хууль 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )