918.355 м.кв талбайн шарилж, зэрлэгийг устгав

2017 оны 09 сарын 13

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн НҮГ I, II, III, IV болон иргэн, аж ахуйн нэгж байгууллага, зам талбайн цэвэрлэгч, иргэдийн бүлэг нийлсэн 15 мянган хүн нэгдэж нийт 815.900 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг түүж цэвэрлэлээ.

Мөн “Шарилжгүй Улаанбаатар-2” аянд дүүргийн78 иргэдийн бүлэг,Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, Сууц өмчлөгчдийн холбоод мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон. Аяны хүрээнд нийт 102.455 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамалыг цэвэрлэж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан байна.

Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс бусад мэргэжлийн байгууллагатай хамтран дээрх аяны хүрээнд үе шаттай ажлуудыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд нийт 918.355 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг 17 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж устгавхэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top