Тавилга үйлдвэрлэгч үндэсний брэнд Kitchen All "Хүүхэд бүрт сурагчийн ширээ", нэртэй ээлжит аянаа эхлүүлжээ. Тус аяны өмнө “Монголын үрс маш олон болох болтугай” гэсэн уриатай "4 сая Монгол” аяныг өрнүүлж байсан билээ. Санаачилсан ажил, хэрэгжүүлсэн аян болгон нь хүүхдийн төлөө, хүний төлөө чиглэсэн байдаг нь Kitchen All брэндийн мөн чанарыг тодорхойлж байгаа юм.
. “Монгол хүн бүр эрүүл байг”
Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг эх оронч үзэлтэй байхын нэр юм. Энэ утгаараа Kitchen All брэнд тавилга үйлдвэрлэлийнхээ чанарт хүний эрүүл мэндэд тустай байхаар тусгасан байдаг. Өдгөө Монголд хаана, хэзээ, ямар стандартаар үйлдвэрлэгдсэн эсэх нь мэдэгдэхгүй хавтангаар хийгдсэн тавилгууд хаа сайгүй зарагдаж байна. Хамгийн аймшигтай нь тэрхүү хавтангуудын цавуунд формальдегид буюу шоргоолжны хүчил байх ёстой хэмжээнээс их агуулагддаг байна.
Формалдегид агаарт их хэмжээгээр ууршвал хамрын хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна. Манай улсад одоогоор гэр ахуйн тавилгын стандарт гэж алга. Уг нь олон улсад мөрддөг Е1 стандарт ашиглах ёстойг мэргэжилтүүд зөвлөдөг. Тэгвэл Kitchen All брэнд тавилгын түүхий эдэд тавигддаг Олон Улсын стандартыг ягштал мөрддөг байна.
Kitchen All-ын давуу тал:
227 МОНГОЛ ХҮН "Kitchen All"-ыг бүтээж байна
Kitchen All брэндийг монголчуудынхаа хэрэглээнд гаргахын тулд 227 МОНГОЛ ХҮН сэтгэл зүрх, хүч чадлаа нэгтгэн ажиллаж байна. Тус брэндийн тавилгын үйлдвэр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Австри, Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автоматжсанаараа бусад тавилгын үйлдвэрүүдээс онцлогтой. Бүрэн автоматжсан гэдэг нь гар ажиллагаа багатай, тавилга үйлдвэрлэлийн бүх шатанд хамгийн сүүлийн үеийн технологиуд суурилагдсан гэж ойлгох болох нь ээ.
Тавилга үйлдвэрлэгч үндэсний брэндүүдээс Kitchen All брэнд чанар стандарт, загвар хийцээрээ тэргүүлж ирсэн. Түүнээс гадна тус брэнд Монгол эзэнтэй, Монгол ажилчидтай, Монгол хэрэглэгчидтэй, Цэвэр Монгол гэдгээрээ бусдаасаа онцгойрно. Эх орондоо дэлхийн стандартад нийцсэн тавилгын брэндийг үйлдвэрлэж байгаа Kitchen All-ын хамт олонд ажлын амжилт хүсье.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Үнэтэйн биш үү? Би захиалах гээд адилхан тавилгууд арай өөр үнэтэй байхар нь Шинэ хийцэд өгсөн маш сайхан хийж өгсөн. Захиалга өгсөнөөс хойш сар болж байж гарах нь л жахан тийм бнлээ. Захилаган даа дарагдсан байдаг бхоо.
Би үргэлж эднийд захиалга өгдөг. Гал тогооны иж бүрдэлдээ сэтгэл хангалуун. Маш их амжилт хүсье.