Анжелина Жоли НҮБ-ын тэргүүнтэй уулзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Жүжигчин Анжелина Жоли хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхэд чөлөөт цагаа зарцуулах болжээ. 42 настай тэрбээр олон улсын байгууллагын ажлынхаа хүрээнд, тэр дундаа НҮБ-ын элчийн хувиар хүний эрхийн төлөө тэмцэж байгаа юм. Тэрбээр Торонтогийн кино наадмаас ирээд Нью-Йорк дахь НҮБ-ын байранд очиж, Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррештэй уулзжээ.

Жоли энэ уулзалтдаа торгон цагаан цамц, бор өнгийн харандаан юбка өмсөж, уруулаа улаанаар будсан нь жүжигчнийг маш дур булаам харагдуулж байсан талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Жоли НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад яг ямар асуудлаар хандсан нь тодорхойгүй байгаа аж.


 О.Саша

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Biiiii(202.70.46.209) 2025 оны 03 сарын 13

Shan huuhen

1  |  0
Top