Хөгжилтэй дуу хоолой, бор Теди баавгай, хуучны загварын ногоон машинтай, алиа хошин хүн гэвэл Мистер Бин л санагдах буй за. Түүний хөгжилтэй адал явдлыг элгээ хөших шахам инээн үздэг билээ. Тодруулбал, 1997 оноос “Мистер Бин” гэх инээдмийн цуврал киногоо гаргасан нь олны танил болгосон билээ. Үүнээс гадна 2002 оноос түүний адал явдал хүүхэлдэйн кино болон үргэлжилсэн юм. Одоо та бүхэндээ Рован Аткинсоны тухай мэдээллийг хүргэе.
Алдарт инээдмийн жүжигчин, комик жүжигчин, зохиолч Рован Аткинсон 1955 оны нэгдүгээр сарын 6-нд Англи улсад төржээ. Тэрбээр 1979 онд “ВВС” сувагт “Not the Nine O”clock News” гэх бүтээлийн зохиолыг бичиж, гол дүрд нь тоглосон. Үүний дараа телевизийн цуврал кинонд дүр бүтээж, цуврал нэвтрүүлэгт оролцох болжээ.

Тэрбээр 1990 онд өөрийгөө “Мистер Бин” хэмээн нэрлэсэн. Харин 1997 онд цуврал инээдмийн киногоо гаргасан тухай би дээр дурдсан билээ. Мэдээж уг цуврал нь түүний нэр хүндийг өндөрт өргөж, инээдмийн киноны салбарт дээгүүр байр эзлэхэд нь том тус болсон аж.
Боловсрол
Рован Аткинсон нь Ньюкастлийн их сургууль, Оксфордын их сургуулийг цахилгааны инженерийн чиглэлээр төгссөн. Оксфордын их сургуульд суралцаж байхдаа Эдинбургийн фестивальд анх оролцсон нь түүний амьдралд том алхам, өөрчлөлт болжээ
Ингээд удалгүй хэд хэдэн театрын клуб болон “ВВС Радио гурав” шоунд инээдмийн үзүүлбэр үзүүлэх болсон аж. 1979 онд “ВВС”-ийн бүтээлд гол дүр бүтээсэн билээ. Мөн 1981 онд нэг хүний тоглолтыг үзүүлж байсан аж.

Тэрбээр нийт 18 дэлгэцийн бүтээлд дүр бүтээж, дуу оруулсан байдаг аж. Одоо түүний тухай хачирхалтай баримтуудаас хүргэе.
- “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны Зазу шувууны дүрд дуу оруулсан

- Дэлхийн 200 орчим улсад түүний цуврал гарсан байдаг
- Өөрийнхөө царайнд сэтгэл хангалуун байдаг
- Францаар ярьдаггүй
- Түүний нэр хүнсний ногооны утгатай байсан ч Бин болгож өөрчилсөн
- “Мистер Бин”-ий дүрдээ орохоороо ярьдаггүй
- Аткинсийн бодлоор “Мистер Бин”анархист хүн юм
- 1990-2015 оны хооронд нүүр будагч Сунетра Састритэй гэр бүл байсан.
- Бенжамен, Лилли гэх хүү охинтой
- Түүний машин 1976 оных
- Тедди киноны зураг авалтын үеэр түүний бор бамбаруушин чихмэлийг ашигласан
- Үндэсний музейд түүний хуулбар Тедди баавгайн хамт байдаг

Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Их гоё намтар байна шүү