ISO Mongolia ХХК нь Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны ДЭВШИЛТЭД ШИНЭ СТАНДАРТЫГ үндэсний болгож, Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулах, менежментийн (ISO 26000, ISO 19600, ISO 31000...) болон менежментийн тогтолцооны бүхий л стандартуудын (ISO 9001, ISO 14001, ISO 18001, ISO 22000, ISO 37001, ISO 50001..) -аар ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлдэг юм.
СТАНДАРТ бол хүн төрөлхтний үйлдвэржилтийн гурван том хувьсгалын нэгд зүй ёсоор ордог. Бараа, бүтээгдэхүүн бөөнөөр үйлдвэрлэх боломж олгосон анхны алхам нь стандартжуулах явдал байсан гэдэг. Үүний дараа механикжуулах систем үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. Харин Хенри Фордын нэвтрүүлсэн угсрах шугам гэж нэрлэдэг, орчин үеийн автомат үйлдвэрлэлийн суурь болох хөдөлмөрийн хуваарийн зарчим нь гуравдугаар том ололт болжээ. Энэ гурван зүйл нэгдсэнээр өдгөө бараа, бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд гаргах гээд олон давуу тал бий болжээ. Стандарт гэх ойлголт өнөөдрийг хүртэл хөгжих явцдаа нэг талаас бүтээгдэхүүн, үйлчилгээ өргөжин, олноор үйлдвэрлэх үе шат эхэлж, технологи цаашлаад чанарт нөлөөлөх асуудалд дэлхий нийт анхаарал хандуулах болжээ.
Нөгөө талаас бөөнөөр үйлдвэрлэх, үйлчлэх үйл явц нь хүрээлэн буй орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж эхэлсэн нь тухайн бүтээгдэхүүнийг аюулгүй гэдгийг зайлшгүй тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн аж.
CODEX ALIMENTARIUS COMMISSION (CAC) ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС (ХЭЗК)
ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС (CAC)- ИЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Хүнсний эрх зүйн комисс нь (товчоор Кодекс) НҮБ -ын ХХААБ/ ДЭМБ -ын хамтарсан хүнсний стандартын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний худалдааг тэгш, шударга явуулахад чиглэсэн олон улсын хүнсний стандартыг бий болгох асуудлыг хариуцдаг байгууллага юм.
НҮБ-ын ХХААБ-ын Арван нэгдүгээр чуулганаар 1961 оны 11 дүгээр сард ХХААБ-ДЭМБ -ын хамтарсан Хүнсний стандартын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай шийдвэр гарч, 1963 оны 5 сард чуулсан Арван зургаадугаар дээд хэмжээний уулзалтын үеэр ХХААБ/ ДЭМБ -ын хамтарсан хүнсний стандартын хөтөлбөр бий болгох саналыг зөвшөөрч, хүнсний эрх зүйн комиссын дүрмийг баталсан. Хүнсний Эрх Зүйн Комисс (ХЭЗК) буюу Кодексийн байгууллага нь одоогоор 188 орныг нэгтгэсэн Засгийн газар хоорондын томоохон байгууллага юм.
МОНГОЛ УЛСАД МӨРДӨЖ БУЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАНДАРТУУД БА ТЭДГЭЭРИЙН ОЛОН УЛС, КОДЕКСИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БАЙДАЛ:
Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй нийт 6200 гаруй стандартын 9% хүнсний бүтээгдэхүүнд хамаарах (56 гаруй) стандарт дотоодын үйлдвэрийн болон импортын хүнсний бүтээгдэхүүний аль алинд хүчин төгөлдөр мөрдөгддөг.
Монгол улсын хүнсний үндэстний стандартыг стандарчиллын техник ажлын журмын дагуу боловсруулж, хянаж, баталдаг. Шинээр боловсруулах үндэсний стандарт болон олон улсын кодексийн стандартыг орчуулан үндэсний болгон хэрэглэхдээ хүнсний стандартчиллын ажлын жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ба энэхүү хөтөлбөрийг Стандартчиллын үндэсний зөвлөл батлан гаргадаг. Хүнсний стандартыг хүнсний стандартчиллын техникийн хорооны гишүүдийн зөвшилцөлд үндэслэн дэмждэг.
ХҮНСНИЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТАЛААР
Монгол улс нь дэлхийн худалдааны байгууллагад 1997 оны 1 сард гишүүдээр элсэн орж, худалдаан дахь техникийн саад тотгорын хэлэлцээр ёсоор хүнсний худалдаанд оролцохдоо НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан хүнсний хууль эрх зүйн хороо (ХХЭЗХ)- ны стандарт, техникийн баримт бичгүүдийг мөрлөх, Монгол улсын үндэсний стандартуудыг ХХЭЗХ-ны стандарт, удирдамж шийдвэрт нийцүүлэх үүрэг хүлээж, гадаад худалдаанд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь олон улсын ариун цэвэр, ургамал хорио цээрийн хэлэлцээрт заасан шаардлагуудыг хангасан байх ёстойг хүлээн зөвшөөрсөн.
MNS ISO 22000:2007
Олон улсын энэхүү стандартад тухайн хүнс нь хүн хэрэглэхэд аюулгүй байх нөхцлийг хангах зорилгоор хүнсний аюултай байдлыг хянах өөрийн чадавхийг нотлон харуулах шаардлага бүхий хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд тавих шаардлагыг тогтооно. Энэ стандартыг байгууллагын хэмжээнээс үл хамааран хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа асуудалд оролцож аюулгүй бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах тогтолцоог хэрэгжүүлэх хүсэлтэй л бол бүгд хэрэглэх боломжтой. Олон улсын энэхүү стандартын аливаа шаардлагыг гадаад болон дотоод нөөцийг ашиглах замаар бүрэн гүйцэт хангаж чадна.
Олон улсын энэхүү стандартын бүх шаардлага нийтлэг шинж чанартай бөгөөд хэмжээ ба бүтцийн байдлаас нь үл хамааран хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх байгууллагад хэрэглэх зориулалттай. Үүнд:
• Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх нэг буюу түүнээс олон үе шатанд шууд болон шууд бус оролцдог байгууллагууд хамаарна.
• Шууд оролцдог байгууллагуудад тэжээл бэлтгэх аж ахуй эрхлэгчид, тариаланчид, малчид, найрлага бодис үйлдэрлэгчид, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид, хүнсний үйлчилгээ эрхлэгчид, цэвэрлэгээ ба ариутгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага, тээвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээ эрхлэгчид хамаарах ба эдгээрээр хязгаарлагдахгүй.
• Шууд бусаар оролцдог байгууллагуудад тоног төхөөрөмж, цэвэрлэх ба ариутгах бодис, савлах боох материал болон хүнстэй хүрэлцэх бусад материалын ханган нийлүүлэгчид хамаарах ба эдгээрээр мөн хязгаарлахгүй.
• Олон улсын энэхүү стандарт нь жижиг болон/ буюу хөгжиж байгаа байгууллагууд (жишээлбэл, мал аж ахуй, савлагч- түгээгч жижиг байгууллага, жижиглэн худалдааны буюу үйлчилгээний байгууллага)-д гадны боловсруулсан хяналтын арга хэмжээний хослолыг авч хэрэгжүүлэх боломжтой.
“ISO 9001, ISO 14001, ISO 22000, ISO/ IEC 27001-ийн дагуу бид чанар, байгаль орчин, мэдээллийн хамгаалалтын менежментийн тогтолцоогоо жиллуулж, тус бүрээс нь ихээхэн ашиг тус олж авдаг.
Испани, вино үйлдвэрлэгч
“Бид үйлдвэрлэлдээ ISO 22000 зэрэг олон төрлийн ISO стандартуудыг хэрэглэн мөрдөж, эдгээр олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартууд нь чухал үүрэг гүйцэтгэж, хүнсний аюулгүй байдлын үр дагаврыг сайжруулахдаа эдгээрийг хэрэглэж чадаж байгаа гэдэгт бид итгэдэг.”
Nestle- ийн корпорацийн зохицуулалт, шинжлэх ухааны албаны доктор Людовика Верзегнаси
“ISO 22000:2015–ыг хэрэгжүүлэх хүнсний чанар аюулгүй байдлыг дээшлүүлээд зогсохгүй үйлдвэрлэлийн болон хог хаягдалд зарцуулах зардлыг бууруулсаар байна.”
-Энэтхэг, өдөрт сая шахам хүүхдийг хоолоор хангадаг хүмүүнлэгийн сан.
ISO 22000 (хүнсний аюулгүй байдлын менежмент). 32000 гаруй байгууллагад хүнсний хэлхээндээ ISO-22000 гэрчилгээжсэн тогтолцоог нэвтрүүлж, хүнсний үйлдвэрлэлийн хэлхээн дэх болзошгүй аюулыг илрүүлэн хянах замаар дэлхийн хүнс нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдалд хувь нэмрэ орүүлж байна.
Олон улсын энэхүү стандарт нь байгууллагыг дараах боломжтой байлгах шаардлагыг тогтооно. Yүнд:
a) Зориулалтынх нь дагуу хэрэглэхэд хэрэглэгчдийн хувьд аюулгүй байх бүтээгдэхүүнээр хангах зорилго бүхий хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, ажиллуулах, хадгалах болон шинэчлэх
b) Хүнсний аюулгүй байдлын талаарх мөрдөгдөж байгаа эрхзүйн болон зохицуулалтын шаардлагад нийцсэнээ нотлох
c) Үйлчлүүлэгчийн шаардлагыг үнэлж дүгнэх, тэдгээрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор харилцан зөвшилцсөн хүнсний аюулгүй байдалд хамаарах шаардлагад тохирсныг нотлох,
d) Хүнсний аюулгүй байдлын асуудлыг өөрийн ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид болон хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх холбогдох сонирхогч талуудад үр нөлөөтэй мэдээлэх,
e) Хүнсний аюулгүй байдлын талаар тогтоосон өөрийн бодлогод тохирч ажиллах
f ) Уг тохирлыг холбогдох сонирхогч талуудад нотлон харуулах,
g) Өөрийн хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог гадны байгууллагаар баталгаажуулах буюу бүртгүүлэхийг хүсэх, эсвэл олон улсын энэхүү стандартын дагуу өөрийн үйл ажиллагааг үнэлэх буюу тохирлын тухай өөрийн мэдэгдлгийг гаргах.
Нийтлэлч: Т.Амартүвшин
2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507
Сэтгэгдэл ( 0 )