Монголд жилдээ 3000 гаруй хүн шоронд орж, мөн ийм хэмжээний хүн шоронгоос гарч ирдэг гэсэн мэдээ бий. Ийм эргэлтэн дунд явсаар байтал сүүлдээ манайх шоронжсон улс хэмээн нэрлэгдэх болж байна. Гэвч гэмт хэрэг улам зэрлэг балмад болж, гаралт нь өсөөд байгаа тул шорон тийш зүглэх хүний тоо өснө үү гэхээс буурна гэж юу байхав. Чанга дэглэмтэй шоронд хоригдогсдын эгнээ ч тэлсээр байгаа. Саяхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинээр шоронгийн барилга барьж ашиглалтанд оруулснаа зарласан. Тэнд хоригдогсод ихэнх нь “том гарууд” гэнэ. Харин Тахир соёот, Багануурын хорих ангид арай гайгүй хүмүүс нь байгаа. Гэхдээ л чанга дэглэмтэй. Чанга дэглэмд хоригдогсдын эрх нэлээд хязгаарлагдсан байдаг онцлогтой. Хоёр сард нэг удаа түр, гурван сард нэг удаа удаан хугацаагаар ар гэрийнхэнтэйгээ уулздаг. Сард хоёрхон удаа захидал хүлээн авна. Гэтэл эдгээр чанга дэглэмтэй шоронгуудад гар утастай хоригдол олон байдаг байна. Тэдгээр хоригдлуудаас хэд хоногийн өмнө 120 гаруй гар утас дарга нар нь хураан авчээ. Цаана нь нэгжлэг, шалгалтаас бултуулж үлдээсэн хэдэн гар утас үлдсэнийг тооцоход хэцүү. Уг нь хоригдлууд гар утас эзэмших ёсгүй. Тэгвэл тэдэнд хэн хаанаас ийнхүү гар утас зөөж өгч хангаад байдгийг бүү мэд. Гар утсаараа хоригдол эрчүүд хэн нэгэн бүсгүйтэй харилцаж, эсвэл ямар ч хор найруулга зохион байгуулж, хар хэрэг сэдэж байж болзошгүй ажээ.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )