Майкл Жэксон 1958 оны наймдугаар сарын 29-ны өдөр Гюгир хотод төрсөн юм. Түүнийг Попын хаан, эсвэл түүний нэрний эхний үсгүүдээр "Эм Жей" гэж дууддаг байв. Жэксон нь Гиннесийн дэлхийн рекордод бүртгэгдсэн "Бүх цаг үеийн хамгийн амжилттай эстрадын дуучин" юм. Түүний хөгжим, бүжиг, загвар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн түүний олонд танигдсан хувийн амьдрал зэрэг нь 40 жилийн турш түүнийг дэлхий дахинд таниулсан гэдэг. Жэксон гэр бүлийнхээ найм дахь хүүхэд. Анхны тоглолтоо 1964 онд "Жэксон 5" буюу ах нартайгаа мэргэжлийн хөжмийн тоглолт тавьсан, харин ганцаарчилсан карьераа 1971 онд эхлүүлсэн байдаг байна.
1980-аад оны эхээр Жэксон нийтийн хөгжимд ноёрхож эхэлсэн. Түүний "Beat It", "Billie Jean", ба "Thriller" зэрэг дуунуудын клипүүд нь нэрд гарч, урлагаар дамжуулан арьс өнгөөр ялгаварлах үзлийг устгахад дэмжлэг үзүүлжээ. Эдгээр бичлэгүүд нь олон түгснээр шинэхэн нээгдэж байсан телевизийн суваг MTV-г нэрд гаргажээ. Мөн тэр үргэлжлүүлэн 1990-өөд оны дундуур "Black or White" болон "Scream" зэрэг клип гаргаж, мөн аялан тоглолт хийх замаар соло уран бүтээлч гэх нэр хүндээ улам баталгаажуулжээ. Бичлэг болон видео тоглолтоороо тэр Робот, Сарны алхаа зэрэг нэлээд хэдэн төвөгтэй бүжгийн хөдөлгөөнөө дэлгэрүүлжээ. Түүний өвөрмөц шинжтэй ая болон бүжгийн хөдөлгөөнд үе үеийн хип хоп, R&B, поп, рок уран бүтээлчид бүрэн автсан байна.
Жэксоны 1982 онд гаргасан Triller цомог нь бүх цаг үеийн шилдэг зарагдсан цомог болсон. Түүний бусад цомгууд болох off the wall (1979), BaD (1987), dangerous (1991), HIstory (1995) нь ч гэсэн дэлхийд борлуулалтаараа дээгүүрт жагсаж байсан юм. Жэксон нь Rock and Roll Hall of Fame-д хоёр ч удаа орсон цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Мөн тэр бүжгийн алдар цуутны танхимд рок&ролл болон поп дуучдаас орсон цорын ганц уран бүтээлч. Мөн түүний ололт амжилтуудаас дурдвал, Грэммийн Домог шагнал болон Грэммийн бүхий л амьдралын ололт амжилт шагнал гэх мэт 13 удаа Грэммийн шагнал, 26 удаа Америкийн хөгжмийн шагнал, “Зууны жүжигчин”, “1980-аад оны Жүжигчин” гэх мэтчилэн бусад жүжигчний шагнал, гоцлол дуучныхаа мэргэжлээр авсан 13 удаа Америкийн Нэгдсэн Улсын номер нэг дуучин шагнал, эрин үеийн “Hot 100” эрэгтэй жүжигчний шагнал болон дэлхий дахинаа 750 сая хуурцаг борлуулсан гэх мэт Дэлхийн Геннисийн Амжилтуудыг бий болгосон хүн юм. Жэксон эстрадын дуу хөгжмийн түүхнээ хамгийн их шагнал авсан хуурцаг гаргасан бөгөөд хэдэн зуун шагналыг хүртсэн хүн юм.
Жэксоны гадаад төрхийн өөрчлөлт, хувийн харилцаа болон зан төлөв гэх мэт хувийн амьдралын тал дээр маргаан гардаг байлаа. 1990-ээд оны дундуур, түүнийг насанд хүрээгүй хоёр хөвгүүнийг бэлгийн хүчирхийллээр дарамталсан хэмээн буруутгаж, 25 сая болон 2 сая доллараар торгох шийдвэр гаргасан ч албан ёсны төлбөр төлүүлээгүй байна. Түүний хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон бусад поп одуудаас илүүтэй 39 буяны үйл ажиллагаанд оролцсон нь 2000 оны Геннисийн номд бичигдэн, дэлхий дахинд тасралтгүй аялдаг байсан. Хэдий тийм боловч 1998 онд Британий Халамжийн Хороо Жэксоны хийж буй үйлдлүүд нь түүний буяны гэх сайн нэрийг гутааж байна гэж үзээд түүний Heal the world /Эх дэлхийгээ хайрла/ буяны байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 2005 онд, түүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэсэн мэдэгдлүүдийн дараа түүнийг буруугүй гэдгийг нь баталсан. This Is It нэртэй тоглолтондоо бэлдэж байх үедээ Жэксон 2009 оны зургадугаар сарын 25-нд зүрхний эмгэгийн тайвшруулах болон өвчин намдаах эм тариа хэрэглэснийхээ дараа хордон нас барсан гэдэг. Лос Анжелес хотын шүүхийн задлан шинжилгээгээр түүнийг бусдын гарт амиа алдсан гэж дүгнэсэн ба үүнд нь түүний хувийн эмчийг санаандгүй хүний амь хороосон хэмээн буруутгасан. Жэксоны үхэл дэлхийн хүмүүсийг харуусалд унагасан ба дэлхийн өнцөг булан бүрээс нэг тэрбум хүмүүс түүний дурсгалын ажиллагааг телевизээр шууд үзсэн. 2010 оны гуравдугаар сард, түүний дуу бичлэгийн эрхийг 2017 он хүртэл хэвээр нь хадгалах, түүний нас барсаны дараах 7 альбомыг гаргах 250 сая долларын гэрээ хийгдсэн.
1975 оны зун "Жэксон 5" хамтлаг "Epic" дуу бичлэгийн газартай гэрээ байгуулж, хажуугаар нь CBS бичлэгийн газартай гэрээ байгуулсан ба өөрсдийгөө Жэксоныхан хэмээн нэрлэсэн. Дүү Ранди нь Жэрмайн гоцлон дуулан ганцаараа явах үед хамтлагт нэгдсэн. Тэд олон улсаар аялан тоглолтоо үргэлжлүүлэн, 1976-1984 оны хооронд зургаан альбом нэмж гаргасан ба энэ үед Майкл дууны үгээ бичиж "Shake Your Body (Down to the Ground)", "This Place Hotel" болон "Can You Feel It" зэрэг хит дуунуудыг гаргажээ. 1978 онд, The Wiz дуугаараа хөгжмийн ертөнцөд айдас өгсөн ба бокс-оффист тэсрэлтийг авчирсан. Энэ удаа тэрээр киноны ая зохиогч Quincy Jones-той хамтарч ажилласан. Jones Жэксоны дараагийн Off the Wall нэртэй соло альбомыг найруулахыг зөвшөөрсөн. 1979 онд, Жэксон бүжгийн бэлтгэл хийж үедээ хамраа гэмтээжээ. Түүний хамар заслын хагалгаа амжилттай болоогүй учир тэрээр хамраараа амьсгалахад үүсдэг асуудал нь түүний дуулахад нөлөөлөх вий хэмээн гомдоллодог байсан. Тэрээр өөрийнх нь хамрын хоёр дахь хагалгааг хийсэн эмч Стивен Хоэффлиныг илүүд үздэг байсан. Жонэс, Жэксон хоёр хамтдаа Off the Wall альбомыг хийсэн. Альбомын дууг Жэксон, Род Темпэртон, Стийв Уондэр болон Паул Мккартнэй нар бичицгээсэн. 1979 онд альбом гарсан ба "Don”t Stop ”til You Get Enough" болон "Rock with You" чартын топ дуунуудыг агуулсан анхны соло альбом болсон юм. Энэ альбом нь Биллбордын 200 дууны гуравт бичигдэж байсан да дэлхий дахинаа 20 гаран сая хувь борлогджээ. 1980 онд, Америкийн хөгжмийн шагналаас соло альбомдаа гурван шагнал хүртсэн; хамгийн шилдэг R&B альбом, хамгийн шилдэг R&B эрэгтэй жүжигчин болон "Don”t Stop ”Til You Get Enough" дуугаараа R&B шилдэг гоцлол дуучин шагналуудыг хүртсэн. Тэр жилээ тэр мөн "Don”t Stop ”Til You Get Enough" дуугаараа Шилдэг хар арьст жүжигчин, Шилдэг хар арьстын альбом болон шилдэг R&B гоцлол дуучин Грэммийн шагналыг Биллбордын Жилийн шагналаар хүртсэн. Тэр мөн 1981 онд Америкийн хамгийн шилдэг R&B альбом, хамгийн шилдэг R&B эрэгтэй жүжигчин шагналыг авсан. Түүний альбом борлуулалтын амжилтыг үл харгалзан, Жэксон өөрийн гаргасан Off the Wall альбом нь илүү их амжилттай байгаасай гэж хүссэнчлэн үнэмлэхүй амжилт олжээ.
2009 оны 6 сарын 25-нд Жэксон Лос Анжелосын Холбя хиллс дахь харшдаа орондоо байхдаа нас баржээ. Түүний хувийн эмч Конрад Муррае түүнийг дахин амьдруулах оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжээ. Лос Анжелосын галын депо-ийн сувилагч 911 ийн дуудлагыг 12 цаг 22 минутанд хүлээн аван 3 минутын дараа Жэксоны байсан газарт очсон боловч аль хэдийн амьсгал хураасан байжээ. Энэ мэдээ онлайнаар маш хурдан тархаж, хэрэглэгчдийн хэт ачаалал нь вэб сайтуудийг удаашруулан гацаахад хүртэл хүргэж байв.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 6 )
sogtuudaa bichsen yum uu svel hyamarsan yedee bichsen yum uuemee uu l da
sogtuudaa bichsen yum uu svel hyamarsan yedee bichsen yum uuemee uu l da
Yooo ene interneted m3d3e oruuldag garuudiig haraal ideg. Uurtui ni adilhan malnuud unshij bgaa gej boddin bish bizde. iim orchuulga nairuulgatai yum bichcheed yaj niitelj chadaj bnaaa. site-duun setguulch orchuulagchiig setuulch orchuulagch hej helehguieeeeee. Argaa barsan yumnuud l ajildag bh
medeentseriinhee garchgiig solio