Нэгэн зууны түүхийг агуулсан гэрэл зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 17

Гэрэл зурагчид, зураач, сэтгүүлчид аливаа зүйлд төгс түүх бүтээдэггүй. Энэ ертөнцийг цочирдуулсан эсвэл эргүүлсэн үйл явдалыг түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээх нь элбэг.

Харин шашны гэрэл зураг буюу түүхэн үйл явдал бус энгийн хөрөг зураг хүртэл цаанаа маш их түүхийг агуулж байдаг байна. Тиймээс та бүхэндээ энгийн нэг зураг мэт харагдаж буй боловч цаанаа томоохон шинжлэх ухааны нээлтийн, технологийн нээлтийн түүхийг агуулсан сонирхолтой бүтээлүүдээс хүргэж байна.

1.Интернетийн анхны хатагтай


1973 онд Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд дижитал зургийн файлыг судлах динамик төрлийн туршилтын зураг хайж эхэлжээ. Тэд 11 сарын 11-ний өдөр студид авсан Playboy-н зургийг сонгосон байна.  Судлаачдын нэг Александр савчук, зургийг фрагментийн тусламжтайгаар сканердсан бөгөөд үүний үр дүн нь 512*512 пикселийн зураг болсон. Энэ нь Ленна хэмээх загвар өмсөгчийн зураг байсан юм.

Ленна аажмаар загварын салбарын стандарт болсон байна. Ингээд анх удаа интернэт орчин зураг байршуулж байсан нь Playboy-н загвар өмсөгч байсан юм.

PlayBoy энэ явдалын дараа зураг зөвшөөрөлгүй ашигласан гэсэн шалтгаанаар шүүхэд хандсан боловч энэ байдал нь ашигтайгаар эргэж арваннэгдүгээр сарын хамгийн өндөр борлуулттай дугаар болж чадсан байдаг. Интернэтийн анхны хатагтайн дугаар тухайн жилдээ 7,161,561 хувь борлогдож байжээ.

3. Нубийн бөхчүүд

Нубийн нуруунд орших Суданы Өмнөд хил дээр оршин суудаг ард түмнийг Нубачууд хэмээн нэрлэдэг ажээ. 1947 онд гэрэл зурагчин Жорж Рожер ба түүний эхнэр Үндэсний газарзүйн захирлын тушаалаар Африк руу аялах болсон юм. Рожер Суданы засгийн газраас тухайн овог аймгийн амьдралыг баримтжуулах зөвшөөрөл авч 1949 онд хоёр гэрэл зурагчин эдгээр хүмүүсийн хөрөгийг гэрэл зургийн хальснаа буулгасан байдаг байна.

Тэдний зураг дунд маш олон төрлийн зураг байдаг боловч хамгийн алдартай нь спортын зан үйлийн хөрөг зураг юм. 1952 онд тэдний энэхүү хөрөг зургийг “National Geographic”-аас хамгийн алдартай зураг хэмээх шагнал хүртсэн төдийгүй үүнээс хойш ил захидал, сурах бичиг гээд зураг гарч болох бүхий л газарт гарч байсан юм. Африкийн хамгийн алдартай хөрөг зураг байсан нь энэ аж.


 

4. Эрх чөлөөний үсрэлт

19 настай гэрэл зурагчин Петер Ляйбинг  ХБНГУ-ын заагласан хилийг давж үсрэх гэж буй цэрэг эр, Тэрбээр “Би энэхүү цэргийг хагас цаг гаруй харсан. Би түүний нүднээс нэг цагийн турш түүнийг олж хараагүй. Түүнийг энэ хилийн заагийг давж үсрэх гэж байгаа мэдрэмж төрсөн учир зургийг нь авах шаардлагатай гэдгээ мэдсэн." хэмээн тайлбарлаж байжээ.

Ляйбингийн энэхүү зураг нь 1961 онд "Шилдэг гэрэл зураг" нэртэйгээр Overseas Press Club шагнал хүртэж байсан юм.


5. Хатан хаан II Элизабет 

2007 оны 3-р сард Америкийн гэрэл зурагчин Энни Лейбовиц Их британийн хатан хаан II Элизабетын хэд хэдэн хөрөг зураг буулгаж байжээ. Дээрх зурган дээр цагаан хувцас өмссөн хатан, үслэг зах, алмаазан зүүлт зэргийг хослуулан Бекинггэмийн ордны зочны өрөөндөө сууж байгаа дүр зураг юм.


6. Титаник

Нью-Йорк Таймс сонин Титаникийн сүйрэл гэсэн гарчигтай мэдээ нийтлэхэд энэ нь маш их сенсаац тарьж байсан юм. Бусад сонин "Уайт Стар Лайн" компаниас мэдээлэл авч мөсөн уул мөргөсний дараа хэд хэдэн асуудлын талаар бичиж байв. Үүний гэрч болсон хүү
Гэрэл зураг дээр байгаа 15 настай Нед Парфетт "Уайт Стар Лайн"-ийн оффисийн дэргэдэх "Океаник-Хаус"-ын дэргэд сонин зарж буй дүр зургийг гэрэл зураг болгон буулгасан байдаг байна.

7. Норд-Ост

2002 оны 10-р сарын 23-нд Movsar Barayev удирдсан зэвсэгт босогчдын бүлэг  Москвагийн "Bearing House of Culture" -ийг барьцаалав. Тэр үеэр "Норд-Ост" хөгжмийн тоглолтыг зохион байгуулж байсан юм.  Тусгай албаныхан болон террористуудын хоорондох мөргөлдөөн гурван өдөр үргэлжилсэн бөгөөд 10-р сарын 26-нд барилгын агааржуулалтаар дамжуулан fentanyl-д суурилсан химийн бодисыг шахаж эхэлсэн байдаг аж.

Террорист үйлдлийн үр дүнд албан ёсны тоо баримтаар бол 130 хүн нас барсан түүний арав нь хүүхэд байсан ажээ. Барьцаалагдсан хүмүүсээс таван хүн нь дайралтаас өмнө буудуулж, үлдсэн хэсэг нь хорт хийнээс болж нас барсан байна. Тэр өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл хийхийг хориглосон байдаг боловч  гэрэл зурагчин Жастин Сатклиффе театрын дайралтын дараа автобусанд явж буй ухаангүй эмэгтэй хүний ​​зургийг авч чаджээ.

Фото зураг нь Дэлхийн Хэвлэлийн Зургийн Цуврал шагналыг 2003 онд хүртсэн байдаг байна. 

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top