Хүүхэд бол энэ хорвоогийн хамгийн өхөөрдөм, хөөрхөн амьтан. Амьдралын салбар бүрт олон хүний таамаглаж байгаагүй ер бусын баримтаар дүүрэн байдаг. Энэ нь нялх хүүхдүүдэд байдаг онцлогийг ч тойрч гараагүй юм. Хэрвээ хүүхэд төрөхийг амьдралын жирийн үйл явц гэж үзвэл, шинэ амьдрал бүр нь туйлын хосгүй, гайхалтай үзэгдэл юм.
Хэрвээ хүний насыг түүний хорвоод мэндсэн мөчөөс эхлэн тоолдог бол Азийн зарим орон, тухайлбал манай улсад хүүхэд бусад орны үе тэнгийнхнээсээ бараг нэг насаар ах байдаг. Учир нь үр тогтсон үеэс насыг тоолж эхэлдэгт байгаа юм.
Хүүхдийн цусны бүлэг эцэг, эхийн аль нэгнийх нь цусны бүлэгтэй адилхан байх албагүй. Хүүхэд ээж юмуу аавынхаа цусны бүлгийг авах магадлал адилхан байдаг. Харин түүний цусны бүлэг нь хоёулангийнх нь нийлбэр бүлэг ч байж болно.
Нярай хүүхдийг бодвол насанд хүрсэн хүнд амт мэдрэх рецептор гурав дахин цөөхөн байдаг.
Төрснөөс эхлээд насан туршид хэмжээ нь өөрчлөгдөггүй цорын ганц эрхтэн бол нүд юм.
Гурван долоо хоног хүртэлх насандаа хүүхэд нулимс гарган уйлах боломжгүй байдаг. Учир нь нулимсын булчирхай ажиллаж эхлээгүйтэй холбоотой аж.
Хүүхэд анхны үг хэлж эхлэсэн ч тэр үүнээс бүр өмнө юу ярьж байгааг ойлгож эхэлдэг байна.
Хүүхэд төрөхдөө ойролцоогоор 300 орчим ястай байдаг ч, насанд хүрэх үедээ ясны тоо нь хоёр зуу болж цөөрдөг байна. Энэ нь бие махбодь зүй ёсоор өсөх явцад олон яс хоорондоо нийлдэгтэй холбоотой юм.
Хэрвээ хэрэглэсэн живхний тоог өдөр бүр гаргавал, энэ тоо тийм ч аймшигтай олон биш. Гэвч төрсөн үеэс хүүхэд өөрөө 00-д орж сурах хүртэл нэг хүүхдэд дунджаар 8000 живх зарцуулдаг байна.
Ямар ч тэргүүний технологи хүүхдийн оюуны хөгжилд нөлөөлдөггүй. Тиймээс телевизор юмуу аливаа тоон тээгчийн тусламжтайгаар ямарваа мэдээллийг хүргэх гэж оролдох нь утгагүй. Зөвхөн амьд харьцаа л үр дүн өгч чадна.
Хөгжил нь зөв байсан нөхцөлд охид ой хагастай, хөвгүүд хоёр ойтой үедээ тодорхой өндөрт хүрч, энэ нь яваандаа насанд хүрсэн үеийн өндрийн талтай тэнцүү болно.
Олон зууны туршид тоглоом нь хүүхэд насны салшгүй зүйл байсан нь лавтай. 10 сантиметр хүрэхгүй хэмжээтэй шавран хүүхэлдэй хэлбэртэй олдвор нь үүний нотолгоо болж байна. Үүнийг манай эриний өмнөх 5 дугаар зууны тоглоом гэж үздэг аж.
Гурван настайд л хүйсийн хамаарлын тухай ойлголт илэрдэг. Энэ үеэс хөвгүүд юмуу охидод байдаг зан төрх төлөвшдөг байна.
Нярай хүүхдүүд байгалийн зөн совинтой байж, сэлж чаддаг. Энэ зөн совин нь зургаан сар орчим хадгалагдаж, дараа нь алга болдог байна. Цаашид энэ алдагдсан чадвартаа дахин суралцахад хүрдэг.
Төрснөөсөө хойш олон дадал зуршилгүй байх ч, хүүхдүүд амьдралынхаа эхний өдрүүдээс зүүдлэдэг байна.
Олон хүүхэд өөрсдөд нь юу тохиолдож байсныг гурван ой хүртлээ санадаггүй. Хоёр ой хүрэхдээ хүүхэд хагас жилийн өмнө болсон зүйлийг санаж чадна. Гэвч өсөх явцад амьдралын эхний жилүүдэд хамаарах дурсамжийн нэг хэсэг нь мартагддаг. Эрдэмтэд үүнийг дурсамж мартагдах үзэгдэл гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )