Сиамын ихэр Маша, Даша хоёр дээр хийсэн туршилт ба түүх

2018 оны 09 сарын 06

Шинжлэх  ухааны төлөө мөн дэлхийд анхлан нээлт хийсэн орон болохын тулд ЗХУ юу эсийг хийсэн гэхэв. Олон мянган хүний нулимсыг “залгилж” туршилт хийсний үндсэн дээр амжилтад хүрсэн нь ч бий, огт хэрэггүй золиос болоод өнгөрсөн нь ч байдаг.

Иймэрхүү хүн туршилтын нэг нь Маша, Даша хоёр юм. Тэднийг төрсөн тухай мэдээ түгмэгц эх нь баярлах ёстой атал эрдэмтэн судлаачид алгаа хавсран угтжээ. Ингээд эхэд нь өвчний улмаас нас барсан гэж хэлээд ихрүүдийг судалгааны газартаа шууд аваачсан байна. Петр Антохин гэгч эрдэмтэн судлаачийн удирдлага дор туршилтыг эхлүүлжээ.


Маша, Даша хоёр бусад сиамын ихрүүдээс ялгаатай нь нэг цусны эргэлтийн системтэй хэрнээ мэдрэлийн систем нь өөр байж. Үүн дээр эрдэмтэд тулгуурлан элдвийн л туршилт хийжээ.

Ээлжлэн мөсөөр хайрах, халуун туяагаар шарах, цахилгаанд цохиулах гээд мөн ч олон туршилт хийж бүр тамирдуулж тамлаж гэнэ. Мөн заримдаа зориудаар унтуулахгүй байлгана.


Эрдэмтэд сиамын ихрүүдийн мэдрэлийн систем өөр тул зан авир өөр байх ёстойг ойлгож, улмаар энэ тал дээр түлхүү анзаарч ажиллах болжээ. Маша нь их түрэмгий бухимдуу зантай бол Даша их хүлцэнгүй. Маша багаасаа л сувилагч нарыг харахаас дургүй нь хүрч, уурлаж хашгирна. Харин Даша хэн ч байсан дотно сайн харилцахыг хичээнэ.

Даша эмэгтэй хүүхдүүдийн адил үсээ ургуулахыг хүсэх атал Маша үүнийг нь эрс хориглон, үсийг нь тайрч орхино. Аажимдаа  Даша Машагийнхаа хүслийг  даган амьдрах болжээ.

Гэлээ ч насанд хүрээд ирэхийн алдад Даша нэгэн хөгжлийн бэрхшээлтэй Слава гэх залууд дурлажээ. Уг нь найзалж үерхэх  боломж байсан ч Маша нь эрс эсэргүүцэж, Славаг ойртож ирэх болгонд цохиж зодох болов. Сэтгэл санаагаар унаж гүйцсэн Даша амиа хорлохоор шийдсэн ч, Маша эмч нарт тэр даруй мэдэгдсэнээр тэд амьд үлдсэн юм.


Үүний дараа Даша амиа хорлож болохгүй юм бол архи ууж өөрийгөө мөн Машаг хордуулъя гэж сэтгэж. Тэдний цусны эргэлтийн систем нэг тул архи хэн хэнийг нь адилхан хордуулахыг Даша мэдэж байсан хэрэг. Ингээд эцэстээ хэн хэнийх нь бие мууджээ.

Маша Даша хоёр 1989 онд буюу ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт эхэлж, бүх зүйл задарч, нийгэм өөрчлөгдөхийн үед өөрийн гэсэн гэр орондоо харьжээ. Тэд 53 насалсан юм. Сиамын ихрүүдийн хувьд бол энэ өндөр насанд тооцогдоно.


Эхлээд Маша энэ ертөнцөөс явжээ. Зүрх нь зогссон юм билээ. Гэлээ ч Машагаа нас барсан гэж Даша хүлээн зөвшөөрөхгүй, “Тэр зүгээр унтаж байгаа” гэж хэдэн цагийн турш ярьсан байна. Эцэстээ эмч нар Машаг нас барсаныг хүлээн зөвшөөрүүлээд биеийг нь хагалгаагаар салгаж өөрийг нь цаашид амьдрахыг санал болгоход Даша эсэргүүцжээ. Ингээд Машагаа өөд болсноос хойш 17 цагийн дараагаар Даша мөн орчлонгоос оджээ.

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ze(176.179.128.67) 2018 оны 09 сарын 07

Buzariin ivanuud hin zovooson shaarnuud

0  |  0
mongol(202.126.89.92) 2018 оны 09 сарын 06

Shaahiimaa baahan turshilt hiigeed gert ni ugcihdud 53 nasaldag.

0  |  0
гомо(202.179.26.177) 2018 оны 09 сарын 06

Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү

0  |  0
Top